Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 119/ШШ2025/0028

 

         Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “**” ХК

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, **, **

            Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга /**/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **

Гуравдагч этгээд: **

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: **нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/576 дугаар захирамжийн иргэн **д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, ** /цахим/, ** /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, гуравдагч этгээдийн өмгөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч "**” ХК “Орхон аймгийн Засаг даргын даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/576 дугаар захирамжийн иргэн **д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг  анх шүүхэд гаргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ““Орхон аймгийн Засаг даргын даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/576 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх иргэдийн жагсаалт хүснэгтийн 1 болон 2 дугаар мөр илт хууль бус болохыг тогтоолгох” гэж өөрчлөн,

 -Орхон аймгийн Засаг даргын 2015 оны А/350 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх аж ахуйн нэгж, иргэдийн жагсаалт хүснэгтийн 20 дугаар мөрийн “**” ХХК-д 7569 м.кв газар үйлчилгээний зориулалтаар үлдэнэ” гэснийг илт хууль бус болохыг тогтоолгох”,

-Нэхэмжлэгч “**” ХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн нутаг дэвсгэрт байрлах “**” зочид буудал орчмын, нэгж талбарын ** дугаар бүхий 341.7 м.кв талбайтай газрын эзэмшигч болохыг тогтоолгох,

-Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн нутаг дэвсгэрт байрлах “**” зочид буудал орчмын, нэгж талбарын ** дугаар бүхий 341.7 м.кв талбайтай газрыг эзэмших эрхийн гэрчилгээг **д олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, мөнхүү газрыг эзэмших эрхийн гэрчилгээг **д олгохыг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эвлэрлийн гэрээгээ 4 хувь, хүсэлт зэргийг гаргаж өгье. Дээр нь эвлэрлийн гэрээнээс гадна газартай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явсаны дараа 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр яг энэ газартай холбоотой шинэ захирамж, шинэ гэрчилгээ гарсан юм байна лээ. Манай маргаан бүхий газрыг оролцуулаад гэсэн үг. Тэр захирамжийг нотлох баримтын шаардлага хангуулаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргаж өгнө гэсэн. Нөгөө захирамжаа үндэслээд **д шинэ гэрчилгээ гаргасан байна лээ. 5332 мкв газар эзэмших эрхийг өгсөн. Тэгээд гэрчилгээгээ ** “**” банкны барьцаанд тавиад зээл авчихсан байгаа болохоор тэр гэрчилгээгээ нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй байна гээд өчигдөр гарын үсэг зурахдаа өөрөө явах гээд байсан учраас бид нарт газрын нэгдмэл сангийн цахим системээс татсан шинэ газрынхаа нэгж талбарын тодорхойлолт, шинэ гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээний хуулбарыг гаргаж өгсөн. Үүнийг мөн гаргаж өгье.” гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 26-ны А/915 дугаартай захирамж байгаа. Энэ захирамжаар **гийн эзэмшлийн 5741 мкв газраас тухайн үедээ шүүхэд нэг компани нэхэмжлэл гаргасан байсан. Бид эвлэрлийн гэрээгээ байгуулсан, үүнийг ** зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан.” гэв.

5. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч **шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэгэнт хүсэлт гаргаснаас хойш нөхцөл байдал өөрчлөгдөөд ** эвлэрлийн гэрээнд гарын үсэг зураад баталгаажуулсан бол хүсэлтийг хэлэлцэх шаардлагагүй, эвлэрлийн гэрээгээ шүүхээр батлуулъя гэж бодож байна.” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, гуравдагч этгээд ** нар нь “Аймгийн Засаг дарга нь “...Энэхүү гэрээгээр тохиролцсон хэмжээгээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх шийдвэр гаргах, нэхэмжлэгчийн хууль ёсны газар эзэмших байршлыг тодорхой болгох, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг энэхүү гэрээгээр тохиролцсон 202 м.кв-аар багасгах шийдвэр гаргах ...” гэсэн эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан шүүх хуралдааны явцад эвлэрэн хэлэлцсэн.

Ийнхүү нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар нь харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлон эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  68 дугаар зүйлийн 68.1, 68.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “**” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, гуравдагч этгээд ** нарын “Аймгийн Засаг дарга нь “ Гуравдагч этгээдийн эзэмшиж буй газрын хэмжээнээс эвлэрлийн гэрээгээр тохиролцсон 202 м.кв-аар багасгах шийдвэр гаргаж, нэхэмжлэгч “**” ХК-д 202 м.кв газар эзэмшүүлэх шийдвэр гаргах, нэхэмжлэгчийн хууль ёсны газар эзэмших байршлыг тодорхой болгох”-оор байгуулсан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Б.БОЛОРМАА