2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/01954

 

 

 

                                                             2025           03            17  

                                       192/ШШ2025/01954

              

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.э нь нэхэмжлэгч Х::ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 18,312,049 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1,312,049 төгрөг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,510 төгрөгөөс 124,755 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 124,755 төгрөг, хариуцагчаас 124,755 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

  

 

 

            ШҮҮГЧ                                       А.ЗҮМБЭРЭЛ