2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2025/02283

 

 

                                                                                     

 

 

                                                                                                                 

 

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. .... ХК-ийн нэхэмжлэлтэй, М...., Б...., С.....нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 23,776,298.51 төгрөгийг хүлээн зөвшөөрч 12 сарын хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3,776,298 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөгөөр төлж барагдуулах, төлбөрийг 2 сар ба түүнээс дээш хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277,000 төгрөгөөс 138,500 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, татварын хэлтсээс 138,500 төгрөгийг, хариуцагч М.Батсайхан, Б.Бат-Ирээдүй, С.Ганцэцэг нараас 138,500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч .......ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

           

 

 

ШҮҮГЧ                                      А.САРАНТУЯА