| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 192/2025/03983/И |
| Дугаар | 192/ШШ2025/04765 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/04765
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б..., Б..., Н... нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 118,842,109.72 төгрөг гаргуулах, фидуцын болон барьцааны гэрээнд заасан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай .. .. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нар нь төлбөрийг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл сар бүрийн 18-ны өдөр 10,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 8,842,109.72 төгрөгөөр төлж барагдуулах, төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Улсын бүртгэлийн Ү-...дугаартай Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ... дугаар байр, ...тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн фидуцийн гэрээнд заасан ...УАУ улсын дугаартай, YV2AS02CA18B500761 арлын дугаартай, 2008 онд үйлдвэрлэгдэж, 2021 онд импортлогдсон Volvo, FH13 маркийн зүтгүүр, Krone.SDR-27 маркийн ...арлын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдэж, 2021 онд импортлогдсон, ..АР улсын дугаартай ачааны хагас чиргүүлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 892,561 төгрөгийн тал хувь болох 446,280 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Татварын хэлтсийн данснаас 446,280 төгрөг, хариуцагч Б..., Б..., Н... нараас 446,280 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .. .. ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА