| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 192/2025/04636/И |
| Дугаар | 192/ШШ2025/04724 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/04724
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б...., П.....нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 28,889,715.82 төгрөг гаргуулах тухай ...банк ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 17,389,715.82 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302,399 төгрөгийн тал хувь болох 151,199 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Татварын хэлтсийн данснаас 151,199 төгрөг, хариуцагч Б....., П....нараас 151,199 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .....банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА