Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/12

 

 

2024/ДШМ/12

 

 

 

Чд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор: Ж.Ц

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б

            Шүүгдэгч: Ч

            Иргэний нэхэмжлэгч Б.С \ цахимаар\

            Орчуулагч: Ч.М

            Нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.ын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч П.Эын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Чд холбогдох 2312001350552 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Бүгд найрамдах Х ард улсын Өын өөртөө засах орны иргэн,  1900 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Б-ын Ө-ны У хотын А хошуунд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, Ө э ХХК-ий менежер ажилтай, ам бүл 0, эхнэрийн хамт Б-ын Ө-ны Х хотын С дүүргийн З тон 0-0-000 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ч/РД: CHN00000000, паспортын дугаар: 0000000000/

 

Шүүгдэгч Б-ын Ө-ны иргэн Ч нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед А аймгийн нутаг дэвсгэр, Т сумын Ө багийн нугын дэнж гэх газарт Тоёота Ландкруйзер-200 маркийн 00-00  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөний улмаас авто тээврийн осол гаргаж, улмаар тус тээврийн хэрэгслийн зорчигч нар болох хохирогч Э.Б, С.Б нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, М.Бийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч А ХХК-д нийт 66.366.250 төгрөгийн буюу их хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Тээврийн Прокурорын газраас Чд холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

      А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, бусдад улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Чгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 7/долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чд оногдуулсан 7/долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Чгаас 4.404.000/дөрвөн сая дөрвөн зуун дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт, 71.810.250/далан нэгэн сая найман зуун арван мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулан У хотын Х дүүргийн 00-р хороо, Ч өргөн чөлөө АХК-ийн байр, А ХХК-д тус тус олгож, Шүүгдэгч Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдсан 6 ширхэг сиди-г хохирогч С.Бт буцаан олгож, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Э давж заалдах гомдолдоо: Шүүгдэгч Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай тооцож, А аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07-р сарын 07-ны өдрийн 222 дугаартай дүгнэлтээр Э.Бгийн гэмтлийн хүндэвтэр зэрэг, А аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07-р сарын 07-ны өдрийн 221 дугаартай дүгнэлтээр М.Бид гэмтлийн хөнгөн зэрэг, А аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08-р сарын 22-ны өдрийн 287 дугаартай дүгнэлтээр С.Бт гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдсон байна. Уг баримтууд нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаж, шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт үндэслэл болгосон байна. Шүүгдэгч Чд танилцуулсан Тээврийн прокурорын газрын 2023 оны 12-р сарын 08-ны өдрийн дугаар 46 Тогтоол “Ялагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" “...эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсугай гэснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дахь хэсгийн 2 4 дэх заалтад зааснаар хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай гэж өөрчилсүгэй...” гэжээ. Мөн шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэг гэж хуульд энэхүү заалт хуульчлагдаагүй байна. Мөн гэмтлийн зэрэг тогтоогдсон шинжээчийн дүгнэлтийг үзвэл Чд холбогдох эрүүгийн хэргийг прокурор хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол хорих ялаар шийтгэхээр хуульчилсан байна. Гэтэл хохирогч нарт шүүх шинжилгээний дүгнэлтээр гэмтлийн хүнд зэрэг тогтоогдоогүй нь шинжээчийн дүгнэлтээр батлагдаж байна. Иргэний нэхэмжлэгч А ХХК /хуульч С/ нийт 66.366.250 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн бөгөөд эмчилгээний зардалтай холбогдуулан хохирол төлбөрийг нэхэмжлээгүй байна. Гэтэл шүүхийн шийтгэл тогтоолд 71.810.250 төгрөгийг шүүгдэгч Чгаас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэгт “Хохирогч нар ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй" талаар мэдүүлсэн. Шүүгдэгч Ч нь гэм буруугийн талаар маргахгүй, гэмт хэргийн талаар гэмшиж байгаа бөгөөд хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулсан, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 4.404.000 төгрөг болон иргэний нэхэмжлэгчийн А ХХК /хуульч Серикбай/-н нэхэмжилж буй 66.366.250 төгрөгийн хохирлын асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой юм. А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02-р сарын 05-ны өдрийн  2024/ШЦТ/29 дугаартай тогтоолоор шүүгдэгч Чд хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Мөн прокурорын яллах дүгнэлт, шүүхийн тогтоолд ЭХТА-н 27.10.2.4 хэсэг нь хууль байхгүй байна. Иймд шүүгдэгч Чгийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг агуулж байх тул Ч нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлж, дүгнэн хуулийн зөв зүйл заалтаар эрүүгийн хариуцлагын ялын төрлөөс торгох ялыг сонгон авч хариуцлага оногдуулж гомдлыг шийдвэрлэж өгнө үү. Ч нь Б-н иргэн бөгөөд нутаг буцах хэрэгцээ шаардлага үүсээд байна. Түүнчлэн зорчих эрхийг оногдуулах нөхцөл боломж хязгаарлагдмал тул торгох ялыг оногдуулах боломжтой гэж үзэж байна....гэжээ

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэгт тээврийн прокурорын газраас 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан үндсэн шинж нь хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг нь энэ гэмт хэргийн үндсэн шинж. Хүндрүүлэх шинж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинж нь дангаараа гэмт хэргийн шинжийг хангадаггүй. Эрүүгийн хуульд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлттэй холбоотой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар их хэмжээний хохирол учруулсан гэдгийг гэмт хэрэгт тооцохгүй болсон. Ч нь өөрийн үйлдсэн хэрэгтэй маргадаггүй. Б болон Б биед хүндэвтэр гэмтэл учирсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлт гаргаж байна. Хохирол, төлбөрийг нөхөн төлсөн баримтыг шүүгдэгч талаас гаргаж өглөө. Анхан шатны шүүх хуралдаанд хохирол, төлбөр бүрэн төлөгдөөгүй, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байсан. Нөхөн төлсөн баримтаа 02 дугаар сарын 27-ны өдөр буюу шүүх хуралдаан болохоос нэг хоногийн өмнө гаргаж өгсөн нь хавтаст хэргийн материалд хавсаргагдсан байна. Тиймээс торгуулийн ял оногдуулах боломжтой байна. Иймд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бий давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Эын гаргасан давж заалдах гомдол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Ч нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зам тээврийн осол гарсан. Зам тээврийн ослын улмаас хохирогч болох Б, Бын биед хүндэвтэр гэмтэл учруулсан. Мөн А ХХК-д 66,366,250 төгрөгийн хохирол учруулж Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар их хэмжээний хохирол учруулсан. Энэ гэмт хэрэг гарсан гэм буруу дээрээ маргадаггүй. Ийм ч учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт өгөх ёстой. 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 564 тоот прокурорын яллах дүгнэлт байна. Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулсан учраас шүүхэд шилжүүлсэн. 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүх шилжиж ирсэн хэргийг хүлээж авсан байсан. Шүүх хуралдаан 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр болсон. Шүүх хуралдаан болох үе шатанд Эрүүгийн эрх зүй болон Монгол Улсын Эрүүгийн хуульд өөрчлөлт орсон нөхцөлийг шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авч үзнэ үү. Улсын Их Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр авто тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих тухай Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан. Ингэхдээ прокурорын яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэмт хэрэг биш гэж үзсэн өөрчлөлт орсон. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг удирдлага болгож үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Ч А ХХК болон Эрүүл мэндийн даатгалын газарт төлөх ёстой мөнгийг бүрэн төлсөн. Голомт банкны орлогын мэдүүлгээр 71,840,250 төгрөгийг төлсөн баримт байна. А ХХК нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 01/115 дугаар “Хүсэлт гаргах тухай” гээд хохиролд 71,840,250 төгрөгийг бүрэн хүлээн авсан. Тиймээс нэхэмжлэх зүйлгүй, санал, гомдолгүй гэсэн баримт авагдсан. Мөн Х банкны 000000000000 тоот данснаас 4,400,0000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн сангийн дансанд Ч гэсэн нэрээр шилжүүлсэн эдгээр баримтууд байгаа юм. Эдгээр хохирол төлбөр бүрэн төлөгдсөн. Ч нь хийсэн хэрэгтэй гэмшдэг, гэм буруу дээрээ маргадаггүй, хохирол, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байгаа. Ч нь Монгол Улсад оршин суудаг, одоо ч Х дүүргийн 00 дүгээр хороо 0-0000 тоотод эхнэрийн хамт түр оршин суудаг. Гэрээгээр түр оршин суудаг, гэрээ өгсөн боловч би авчраагүй байна. Гэхдээ Монгол Улсад бүртгэлтэй оршин сууж байгаа. Нэгэнт гэмт хэргийн шинж нь болж орж ирсэн их хэмжээний хохирол буюу 50,000,000 төгрөгөөс дээш хохирол нь гэмт хэрэг биш гэж үзэхээр байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. Ингэж оногдуулахдаа Замын хөдөлгөөний зохих заалтыг зөрчсөний улмаас зорчигч болох Б, Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа. Энэ дагуу эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг удирдлага болгож үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”. Тиймээс өмгөөлөгч миний хувьд эрх хасах шийтгэл хүчингүй болох байх гэж үзэж байна. Чд эрх хасах ял шийтгэл оногдуулсан байсан. Гэхдээ 2 жилийн хугацаагаар эрх хассан байсан. Энэ эрүүгийн ял шийтгэл хүчингүй болох байх. Мөн 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Их хэмжээний хохиролтой гэмт хэргийн шинж байхгүй учраас торгуулийн ялыг оногдуулах нь зүйтэй. Яагаад торгуулийн ял шийтгэл оногдуулах боломжтой вэ гэхээр Ч нь Өвөр Монголын э ХХК-ийн захирал, менежер ажилтай, энэ компани нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа. Ялангуяа А ХХК болон Т ХХК-тай байнгын харилцаатай байдаг учраас торгуулийн ялыг бүрэн төлөх боломжтой байна. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү. Торгох ялыг оногдуулахдаа торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайхаас гомдлоо бүрэн барагдуулж, нэхэмжилсэн үнийн дүнгээ авсан. Тиймээс гомдол, санал байхгүй. Энэ хүний ялыг багасгаж хөнгөрүүлж өгнө үү гэж хүсмээр байна гэв.

Шүүгдэгч Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна. Монгол Улсын шүүхийг дээдэлж явна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

 Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б-ын Ө-ны иргэн Чг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед А аймгийн нутаг дэвсгэр, Т сумын Ө багийн нугын дэнж гэх газарт Тоёота Ландкруйзер-200 маркийн 00-00  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөний улмаас авто тээврийн осол гаргаж, улмаар тус тээврийн хэрэгслийн зорчигч нар болох хохирогч Э.Б, С.Б нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, М.Бийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч А ХХК-д нийт 66.366.250 төгрөгийн буюу их хэмжээний хохирол тус тус учруулсан гэж үзэж, Чд холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 2023 оны 12 сарын 12-ны өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2023 оны 12 сарын 26-ны өдөр хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан...их хэмжээний хохирол учруулж үйлдсэн... хүндрүүлэх бүрэлдэхүүн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хүчингүй болж, 2024 оны 01 сарын 01-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн  байхад шүүгдэгч Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Чгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 7/долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Ч нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед А аймгийн нутаг дэвсгэр, Т сумын Ө багийн н гэх газарт Тоёота Ландкруйзер-200 маркийн 00-00  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул,хохирол учруулахгүй,хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдож, улмаар тус тээврийн хэрэгслийн зорчигч нар болох хохирогч Э.Б, С.Б нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, М.Бийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч А ХХК-д нийт 66.366.250 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь

хохирогч Э.Бгийн...М.Б хүүе хүүе гээд чанга дуугаар хэлсэн би сэрээд харсан чинь машин Ч жолоодчихсон баруун гар тал руу замын хөвөө хэсэг рүү бууж байсан тэгсэн чинь Ч машинаа зүүн гар тийш буюу засмал зам руу дарсан чинь машин хөндөлдөөд замын эсрэг урсгал руу орж замаар гарч хөрвөөсөн нэг мэдэхэд машин 4 дугуй дээрээ зогссон тэгээд бид нар машинаасаа буугаад дуудлага өгөх гэсэн чинь сүлжээ байхгүй байсан засмал зам руу гарч М.Б цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн удаагүй цагдаа нар ирээд дараа нь эмнэлгийн машин ирээд бид нарт анхан шатны тусламж үзүүлсэн. Ямар ч машин байгаагүй осол болсны дараа бид нартай хамт явсан 2 машин ирсэн. Зам тэгш шулуун ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй зам байсан тухайн жаахан бороо шивэрч байсан. Би унтаж байсан болохоор мэдэхгүй гэхдээ машин 60-70 м зайд хөрвөөсөн байсан...гэсэн мэдүүлэг,

хохирогч С.Бын...Би машинаа бариад явж байсан би олон өдөр тасралтгүй машин барьсан байсан учир толгойны ар дагзаар хатгуулаад нойр хүрээд байсан би хамт явсан хэдээсээ түр 30 минут нүдний хор гаргуулчих уу гэхэд Ч за тэгье би машиныг чинь барьчихъя өмнө нь ийм машин унаж хөдөө орон нутгаар их явж байсан гэхээр нь би итгээд за тэгвэл чи жаахан бариад явчих гээд машинаа зогсоогоод жолоогоо сольж Чаар бариулсан замд явахад Ч би механик машин барьдаг шүү гэж надаар туслуулах юм байвал хэлээрэй гэж хэлж байсан болохоор тэрэнд нь би их итгэсэн байсан болохоор жолоогоо шилжүүлээд би машины урд жолоочийн хажуугийн суудалд суугаад сандлаа хойш нь хэвтүүлээд хэвтсэн. Удалгүй М.Б замаас гарчихлаа гэхэд нь би өндийж босч ирээд хартал машин баруун гар тийш замын хажуу руу тонгойж байхаар нь би зогс зогс тоормос гэхэд машин зогсолгүй зүүн тал руугаа руль ээ дараад машин өндийгөөд босоод зам дээр гараад ирсэн боловч зогсолгүй зүүн тийшээгээ замын эсрэг тал руу тонгойж ороод машин эргэлдээд онхолдсон би тухайн үед би шоконд орсон амьсгалж чадахгүй байсан нэг мэдсэн зүүн гар хөл хоёроо мэдрэхгүй байсан. Тэгээд 30-40 минутын дараагаар эмнэлгийн машин ирээд намайг өргөж машинаас гаргаад носилкин дээр тавиад нуруун доогуур урт юм хийж бэхлээд А аймгийн эмнэлэг рүү аваад явсан. Аймгийн эмнэлэг дээр 1 хоноод маргааш нь түргэний тэргээр У хот руу Г эмнэлэгт хүргэгдэж ирээд хүзүү нуруу нугасны тасаг шууд хэвтүүлээд 14 хоног хэвтээд эмнэлгээс гараад Э гээд хувийн эмнэлэгт эхлээд 10 хоног дараа нь 14 хоног гээд нийт 20 гаруй хоног хэвтэн эмчлүүлээд гарсан бусад үед гадуур гэрээрээ Б дүүргийн эмнэлгийн хяналтад эмчлэгдэж байна...гэсэн мэдүүлэг,

иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Сгийн...Би энэ ослын талаар жолооч С.Б осолд өртсөн тухай 07 дугаар сарын 10-даар наадмын өмнө манай дотоод ажилчдаас мэдсэн. С.Б эмчилгээнд орсон тухай мэдсэн хамт явсан Ө нь манай гэрээлэгч компанийн захирал гэж сонссон. М.Б гэж хамт явсан нэг хүн нь АХХК-ний интертаймант хариуцсан үндсэн ажилчин гэж явдаг. Э.Б гэдэг нь манай гэрээлэгч компаний ажилтан буюу Эс би продакшны ажилтан гэж ойлгож байгаа манайх бол Эс би продакшн руу Аийн  төслийн хүрээнд ажилласан ажлын хөлс болгож Аээс мөнгө шилжүүлсэн байсан 2023 оны 07 сард жолооч С.Бын хариуцсан машин болох А ХХК-ний нэр дээр байдаг Тоёота Ланд крузейр-200 маркийн 00-00  машинтай Аийн  төслийн ажлыг гүйцэтгэхээр У хотоос С.Б, М.Б, Э.Б Ч нар явсан байсан. Манай байгууллага энэ машиныг 2017 оны 03 сард шинээр 128.33300.333 төгрөгөөр худалдаж авч байсан. Ослын улмаас манай байгууллагын машинд их хэмжээний эвдрэл гэмтэл учирсан дахин ашиглах боломжтой эсэхийг мэдэхгүй байна одоогоор үнэлгээгээр А аймагт байгаа У хотод авч ирж байж үнэлгээ хийлгэнэ...гэсэн мэдүүлэг,

иргэний нэхэмжлэгч М.Бийн...А Т сумын эргэдэг уулзвар дээр С.Б ах жолоогоо Чд шилжүүлсэн тэгээд удалгүй 1 км орчим явсны дараа Чинбат малгайгаа тайлах гэж байл уу өмсөх гэж байл уу мэдэхгүй байна ямар ч байсан малгайтай оролдож байсан тэр үед машин замаас гараад замын хөвөө шороо хэсэг рүү орсон тэгэхэд нь би хүүе гэж хэлсэн тэр үед С.Б ах бас яаж байна гэж хэлсэн тэгэхэд Ч жолооны хүрдээ огцом дарчихсан юм тэгээд л бид нар машинтайгаа онхолдсон 2-3 удаа эргээд тогтсон санагдаж байна. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед онхолдсоны дараа С.Б ах голын хайрцаг дээр гараад ирчихсэн хэвтэж байсан, Э.Б ах болохоор мөрөө бариад сууж байсан, Ч буусан байсан тухайн үед би, Ч бид хоёр бүсээ зүүчихсэн, С.Б, Э.Б 2 бүс зүүгээгүй байсан. Би хянах самбар руу хараагүй болохоор хир хурдтай явсаныг мэдэхгүй байна биед мэдрэгдэхээр бол машин их хурдан явж байгаагүй 50 орчим км цагийн хурдтай л явсан байх. Ослын улмаас миний баруун мөрөнд зөөлөн эдийн язрал гэмтэл, зүүн ташаан дээр хөхөрсөн байсан, нуруу хөдөлж болохгүй болсон байсан, гараа өргөж чадахгүй байсан. Одоо бол биеийн байдал гайгүй болсон байгаа...гэсэн мэдүүлэг,

 иргэний нэхэмжлэгч Д.Гийн...2023 оны 07 сарын 06-ны өдөр А аймгийн Т сумын Ө багийн Нугын дэнж гэх газарт тоёота ланд круйзер маркийн 00-00  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь онхолдсоны улмаас зорчигч нар гэмтсэн гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч М.Б, С.Б, Э.Б нар нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Э сангаас нийт 4.404.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б-н иргэн Чгаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 00000000000 дугаартай дансанд төлүүлж өгнө үү... гэсэн мэдүүлэг,

А аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны   өдрийн 222 дугаартай дүгнэлт, А аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны  өдрийн 221 дугаартай дүгнэлт, А аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 287 дугаартай дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Б ийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн магадлагаа, Мастер үнэлгээ ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн АЦ-23-160 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Ч дээрх гэмт хэргийг 2023 оны 07 дугаар сарын 6-ны өдөр үйлдсэн байх тул Тээврийн Прокурорын газраас Чд холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугийн талаар маргаагүй, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, харин тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий  6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2.000.000 төгрөгөөр торгох  ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдах нь зүйтэй.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Чгийн 2024 оны 02 сарын 05-ны өдрөөс 2024 оны 02 сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 23 хоногийн 1 хоногийг, торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 345.000 /гурван зуун дөчин таван/ төгрөгийг түүнд оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 / хоёр сая/ төгрөгөөр торгох ялаас хасаж тооцох нь үндэслэлтэй байна.

 

 Гэмт хэргийн улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, мөн А ХХК-нд 66.366.250 төгрөгийн хохирол учирсан болох нь М үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх бөгөөд, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирлыг тээврийн хэрэгслийн эзэмшигч нөхөн төлөх үүрэгтэй талаар заасан, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг тээврийн хэрэгслийн эзэмшигч болох А ХХК нөхөн төлсөн, хохирогч Э.Б, С.Б, иргэний нэхэмжлэгч М.Б нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, хохирогч Э.Б шүүгдэгч Чгаас хохирол авсан, цаашид хохирлын талаар хоорондоо тохиролцсон тул нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сан болон А ХХК-д тус тус хохирол учирч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон ба иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн хохирлыг шүүгдэгч Ч нь хэрэг давж заалдах шатны шүүхэд хэлэлцэх шатанд төлсөн болох нь иргэний нэхэмжлэгч нарын давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн албан бичгүүд, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон тул магадлалд дурдахаар шийдвэрлэлээ.  

      

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч Чг шүүх хуралдааны танхимаас суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах шатны шүүхэд хэрэг хэлэлцэх явцад иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөр төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага бол болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолд 11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Чд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллагдагчаар татаж  яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж зүйчилсүгэй гэж нэмж, 1 дэх заалтын Шүүгдэгч Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэснийг, Шүүгдэгч Чг Авто тээврийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж, 2 дахь заалтын Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Чгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 7/долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 / хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй гэж, 3 дахь заалтын  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чд оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй гэж, 4 дэх заалтын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Чгийн 2024 оны 02 сарын 05-ны өдрөөс 2024 оны 02 сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 23 хоногийн 1 /нэг/ хоногийг торгох ялын 15 / арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 345.000 /гурван зуун дөчин таван/ төгрөгийг түүнд оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 / хоёр сая/ төгрөгөөр торгох ялаас хасаж тооцсугай...гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч Чг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

3. Шүүгдэгч Ч нь давж заалдах шатны шүүхэд хэрэг хэлэлцэх явцад иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөр төлсөн болохыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Чд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

 

                 ШҮҮГЧИД                                      Т.Д

 

                                                                                    Н.Э