2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/03576

 

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “........” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БНХАУ-ын иргэн ...........д холбогдох иргэний хэрэгт хариуцагч БНХАУ-ын иргэн ......нь нэхэмжлэлийн шаардлага 131,806,200 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны өдөр 32,951,550 төгрөгөөр төлж барагдуулах, граффикийн дагуу төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, зайсангийн ......дүгээр байрны, 1 тоот хаягт байрлах, Ү-......улсын бүртгэлийн дугаартай, 000173436 тоот гэрчилгээтэй, 135 м.кв 4 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,162,905 төгрөгийн тал хувь 581,452 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 581,452 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “.........” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА