| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2214000000355 |
| Дугаар | 2024/ДШМ/004 |
| Огноо | 2024-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 10.1.2.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2024/ДШМ/004
*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, *******, өмгөөлөгч , ,
Иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч ,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батцэнгэл даргалж, ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, шүүгч Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/211 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, иргэний хариуцагчийн өмгөөлөгч , хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 2214000000355 тоот хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт ******* ******* / РД:******* /,
Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 12-13 цагийн үед .......................... ХХКомпанийн уурхайн ажилчдын амралтын байрны 8 тоот дугаарын өрөөнд *******ыг ямар нэгэн шалтгаангүйгээр баруун нүдний доод зовхи, зүүн шанаа, зүүн гарын алга, хуйх, хэвлийд хутгаар зүсэх болон хутгалж эрүүл мэндэд нь баруун нүдний доод, зовхины зүсэгдсэн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, шанаа, алга, баруун чамархайн хуйхны зүсэгдсэн шарх, хэвлийн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 12-13 цагийн үед ................... ХХКомпанийн уурхайн ажилчдын амралтын байрны 8 тоот дугаарын өрөөнд ыг ямар нэгэн шалтгаангүйгээр гуянд хутгалж, эрүүл мэндэд нь баруун гуяны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн ******* нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 12-13 цагийн үед ................ ХХКомпанийн уурхайн ажилчдын амралтын байрны 8 тоот дугаарын өрөөнд болж байгаа үйл явдлыг таслан зогсоохоор орж ирсэн харуул хамгаалалтын албаны дарга ыг ямар нэгэн шалтгаангүйгээр олон удаа хутгалж, хүзүүний баруун хажуу хэсэгт булчин, мэдрэл, гүрээний артери, вений судас, бамбайн булчирхай гэмтэж гүн хатгаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн доод хэсгээр 5, 6-р хавирганы завсраар орж үнхэлцэг хальс болон зүрх, өрцийг нэвт хатгаж зүссэн, суганы дунд шугамаар 7, 8-р хавирганы завсраар орж уушгийг гэмтээсэн шарх, нурууны ар хэсгээр нугалмын хажуугийн шугамаар 5, 6-р хавирганы завсраар орж гол судасны өгсөх хэсгийг гэмтээсэн, мөн нугалмын хажуугийн болон далны дунд шугамаар 7, 8-р хавирганы завсраар орж уушгийг гэмтээсэн хатгаж зүсэгдсэн цээжний хөндийд нэвтэрсэн шархнууд, хүзүүний зүүн тал болон урд хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх, цээжний баруун талын нэвтрээгүй шарх, зүүн хавирганы нумын нэвтрээгүй шарх, цээжний хөндийн баруун талын /800 гр/, зүүн талын /1200 гр/ шингэн цус хуралдалт, баруун тохой, шуу, зүүн шууны зулгаралт, баруун өвдөг, нурууны цус хуралт бүхий олон тооны шарх гэмтэл учруулан цус алдалтын шоконд оруулж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2-т тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
Шүүгдэгч ******* овогт ******* хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* арван долоон / 17 / жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ******* овогт ******* гурван / 03 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3-д заасаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан арван долоон / 17 / жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ногдуулсан гурван / 03 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож гурван сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг арван долоон жил, гурван / 17 жил 3 / сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хоёр жил таван сар арван дөрөв / 2 жил 5 сар 14 / хоногийн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан арван долоон жил гурван / 17 жил 3 сарын / хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг арван есөн жил найман сар арван дөрөв / 19 жил 8 сар 14 / хоногийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон 308 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д арван есөн жил найман сар арван дөрөв / 19 жил 8 сар 14 / хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар амь хохирогч нас барсны улмаас гарсан оршуулгын зардал хорин нэгэн сая зургаан зуун тавин есөн мянга долоон зуун далан гурван / 21,659,773 / төгрөгийг иргэний хариуцагч байгууллага “” ХХК / регистрийн дугаар /-с гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу наян хоёр сая, таван зуун мянган / 82,500,000 / төгрөгөөр тогтоож,
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар иргэний хариуцагч “-” ХХК-аас 82,500,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтанд олгох төлбөр 31.099.860 төгрөг, гэм хорын хохирол сар тутам олгох 431,442 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч нар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч байгууллага “ ” ХХК-аас нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж,
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогч *******, нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх шар иштэй хутга 1 ширхэг, хайч 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан ногоон иштэй хутга 1 ширхэг заазуур 1 ширхэг, хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан биологийн дээж 8 ширхэг, өмд 1 ширхэг, куртик 1 ширхэг, кардонон цаас 1 ширхэг, аяганы хагархай 3 ширхэг, хараа нэртэй архины шил 1 ширхэг, шилэн рунк 1 ширхэг, дээл 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
... Миний хувд өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2010 оноос мэдрэлийн шинж тэмдгийн хэсэгчилсэн уналт таталт өвчнөөр өвчилж байнгын өндөр даралттай, уналтын эсрэг эм ууж ирсэн.
Надад хүн алах санаа зорилго байгаагүй, тухайн үеийн нөхцөл байдлаас болж сэтгэл санаа цочролд орж үйлдсэн, болсон үйл явдлыг бүрэн тодорхой санахгүй байгаа, энэ гэмт хэргийг гарахад миний олон жил өвчилсөн тархи мэдрэлийн өвчин нөлөөлсөн бөгөөд ийм хэрэг үйлдсэндээ маш ихээр харамсан гашуудаж байна.
Миний хувьд маш их харамсаж ар гэрээс нь удаа дараа уучлалт гуйсан бүх насаараа та бүхний сайн сайхны төлөө залбирч явах болно.
Би одоо 52 настай 19 жил 8 сар 14 хоногийн хугацаагаар тогтоож хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн ялыг би эдлээд гарах миний нас хүрэхгүй хаалттай хорих байгууллагын дэглэмийг ч дийлэхгүй, одоо аймгийн Цагдан хорих байрны эмчийн хяналтад үргэлж даралт, зүрх, уналтын эсрэг эмийн хүчинд амьд явж байна.
Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалцан үзэж нийт эдлэх ялыг 19 жил 8 сар 14 хоногийн хугацаагаар тогтоосон хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр болж хөнгөрүүлэн Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16 ны өдрийн 2023/ШЦТ/211 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү..гэжээ.
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
1. ******* нь 2022 оны 12 дугаар сарын 11 ний өдөр буюу гэмт хэрэг гарах үед " " ХХК ний уурхайд ямар нэгэн албан ажил үүрэг гүйцэтгээгүй байсан бөгөөд энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нарийвчлан шалгаж тогтоогоогүй. Д. ын ажлын байрны тодорхойлолтод туслах нягтлан бодогч нь ажлын шаардлагаар уурхайд ажиллах шаардлагатай тохиолдолд уртасгасан цагаар болон амралтын өдрүүдэд ажиллах талаар заасан ч тэр үед уурхайд ажиллуулахаар ямар нэгэн ажил үүрэг гүйцэтгүүлэхээр томилсон, үүрэг өгсөн баримт хэргийн материалд байхгүй. Тэр цаг хугацаанд улирлын чанартай ажилладаг уурхайн ажил зогсож бүх ажилчид буусан байсан тул ******* тэнд ажил үүрэг гүйцэтгэх шаардлага байгаагүй. ******* өөрөө мэдүүлэхдээ 2022 оны 06 дугаар сард ажлаасаа халагдсан гэж байгаа нь үнэн юм.
2. 2022 оны 09 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд цалин авч байсан цалингийн карт, цалин олгосон бичилтэй баримт хэргийн материалд байхгүй. " " ХХК нь ажилчдадаа цалинг олгохдоо нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар ажиллагсдын ажилласан цаг хоногийн цагийн бүртгэлээр тооцон цалинг бодож олгож байсан. Гэвч ******* гар дээрээ албан ёсоор цалин авч байгаагүй. Иймд ЭХХШТХ ийн 16.1 д зааснаар иргэний хариуцагчаар татахад хамааралтай нотлох баримтыг шалгаагүй бүрэн тогтоогоогүй.
3. ******* нь 2010 оноос эхлэн тархи толгой нь их өвддөг мэдрэл сэтгэцийн хувьд шинж тэмдгийн хэсэгчилсэн уналт таталт өвчтэй учир агаар салхинд гарч эрүүл мэндэд нь тус болох гэж уурхай явсан байдаг. Түүний өвчний талаарх нотлох баримт нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт хэргийн материалд авагдсан байгаа.
4. " " ХХК аас *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй байсан ч тухайн цаг хугацаанд уурхайд ажиллуулахаар ямар нэгэн үүрэг чиглэл өгч ажил үүрэг гүйцэтгүүлэхээр явуулаагүй, тэр ч уурхайд ажиллаагүй байсан тул уг компанийг иргэний хариуцагчаар татсан нь буруу юм. Хэргийн материалд авагдсан шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтууд нь ажиллаж байсан гэдгийг нотолж байгаа бөгөөд тухайн хугацаанд уурхайд ажил үүрэг гүйцэтгэж байсан гэх хуулийн шаардлагыг хангахгүй байна.
5. Мөн шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохирлыг ХХК аас гаргуулж шийдсэнийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа.
Учир нь: Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 3 д "Энэ хуулийн 230.2 д заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ гэж заасан тул учирсан хохирлыг зөвхөн ******* хүлээх ёстой гэж үзэж байна.
6. Дээрх гэмт хэрэг нь хоёр хүний хоорондын тохиромжгүй харьцаанаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодолдож улмаар хүний амь хохирсон нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зөвхөн буруутай этгээд хариуцах ёстой.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 д зааснаар Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16 ны өдрийн 211 тоот шийтгэх тогтоолын иргэний хариуцагчид холбогдох заалт болох 7,9 дэх заалтыг хүчингүй болгож тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Хохирогч ын хууль ёсны төлөөлөгч буюу иргэний нэхэмжлэгч ******* /цаашид “иргэний нэхэмжлэгч” гэх/ нь анхан шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагч “” ХХК-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан:
1. Хохирогч ыг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардалд 27,182,781 төгрөг,
2. Хохирогч нас барсантай холбогдон гарсан бусад зардалд 13,665,614 төгрөг,
3. Гэмт хэргийн улмаас нас барсан хохирогч ын гэр бүлийн гишүүн *******ийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт 82,500,000 төгрөг,
4. Үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтан ын гэр бүлд ажил олгогчоос олгох нөхөн төлбөрт 31,099,860 төгрөг буюу нийт 154,448,255 төгрөг (Нэг зуун тавин дөрвөн сая дөрвөн зуун дөчин найман мянга хоёр зуун тавин тав)-ийг иргэний хариуцагч “” ХХК аас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгуулах,
5. Мөн иргэний хариуцагч “" ХХК-иас гэм хор учруулсны төлбөр 431,942 төгрөгийг сар тутам гаргуулан хохирогч ын хууль ёсны төлөөлөгч *******т бүх насаар нь олгуулах зэрэг болно.
Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ алдаа гаргасан буюу шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа бөгөөд энэ үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
1. Хохирогч ыг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардалд 27,182,781 төгрөг болон хохирогч нас барсантай холбогдон гарсан бусад зардалд 13,665,614 төгрөг, нийт 40,848,395 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн тухайд:
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал ...-ыг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасан.
“Зайлшгүй зардал” гэдэгт нас барсан хүнийг оршуулахтай холбоотой гарсан шууд зардал буюу тухайн зардал гарахгүй л бол цогцсыг хүн ёсоор оршуулах үйл хийгдэхгүй байх зардлууд хамаарна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, ******* нарын зүгээс хохирогч ыг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардал болон хохирогч нас барсантай холбогдон гарсан бусад зардалтай холбогдуулан:
А/ 2023.01.20-ны өдөр мөрдөгчид нийт 28,399,970 төгрөгийн үнийн дүн бүхий 2 хуудас зардлын жагсаалт, 16 хуудас зардлын баримт, бүгд 18 хуудас нотлох баримтыг /1 дүгээр хавтаст хэргийн 182-200 дугаар хуудас/,
Б/ 2023.05.29-ний өдөр мөрдөгчид нийт 2,374,190 төгрөгийн үнийн дүн бүхий зардлын жагсаалт, зардлын баримт, бүгд 7 хуудас нотлох баримтыг /1 дүгээр хавтаст хэргийн 233-240 дугаар хуудас/,
В/ 2023.10.16-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт нийт 27,182,781 төгрөгийн үнийн дүн бүхий хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардлын жагсаалт /өмнөх жагсаалтыг өөрчилж шинээр гаргаж өгсөн/ 3 хуудас,
- нийт 13,665,614 төгрөгийн үнийн дүн бүхий хохирогч нас барсантай холбогдон гарсан бусад зардлын жагсаалт /өмнөх жагсаалыг өөрчилж шинээр гаргаж өгсөн/ 2 хуудас,
- нийт 9,693,991 төгрөгийн үнийн дүн бүхий хохирогч нас барсантай холбогдон гарсан бусад зардалд хамаарах зардлын баримт, бүгд 12 хуудас нотлох баримтыг тус тус шүүгдэгч *******д холбогдох 2214000000355 дугаартай эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн болно.
Тодруулбал иргэний нэхэмжлэгч нь иргэний хариуцагч “” ХХК-иас хохирогч ыг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардалд нийт 27,182,781 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд уг “Зайлшгүй зардал”-д дараах зардлыг тооцож оруулсан: (Жич: “Зайлшгүй зардал”-ын жагсаалтыг үзнэ үү)
- цогцос хадгалалтын хөлс - 184,000 төгрөг,
- Буяны байгууллага болох “” ХХК-ийн ажлын хөлс - 4,800,000 төгрөг,
- лам, шарил хөндсөн хүн, шарилын нүх ухсан хүн, оршуулах ёслолд хүн болон шарил тээвэрлэсэн жолооч, буяны ажлын үеэр ажилласан тогооч нарын хөлс - 2,860,000 төгрөг,
- талийгаачийг оршуулах хүртэл хийлгэсэн засал ном болон хэрэглэсэн шашны эд зүйлийн үнэ - 3,051,104 төгрөг,
- буяны ажлын үеэр ирсэн хүмүүст хэрэглэсэн хоол унд, хүнсний бүтээгдэхүүний үнэ - 2,752,933 төгрөг,
- буяны ажлын үеэр зарцуулсан тээврийн хэрэгслийн шатахууны зардал - 1,772,296 төгрөг,
- оршуулгын өдөр хийсэн цагаалга, гар цайлгах зэдийн үнэ - 11,202,448 төгрөг,
- талийгаачийг нас барсан даруйд гэр бүл, төрөл садангийн бүгд 9 хүн Улаанбаатар хот, Орхон аймгаас талийгаачийн шарилыг авахаар Баянхонгор аймагт ирж 2 өдөр байрласан зочид буудлын хөлс - 560,000 төгрөг.
Хохирогч ыг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлаас гадна шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгчээс бусад нэмэлт зардлууд гарч түүнд эд хөрөнгийн хохирол учруулсан тул иргэний нэхэмжлэгч нь иргэний хариуцагч “-” ХХК-иас хохирогч нас барсантай холбогдон гарсан бусад зардал нийт 13,665,614 төгрөгийг гаргуулах нэхэмжилсэн бөгөөд уг “Бусад зардал”-д дараах зардлыг тооцож оруулсан: (“Бусад зардал”-ын жагсаалтыг үзнэ үү)
- нас барсан хохирогчийн хоног тараах зан үйлтэй холбогдуулан ном уншуулах, хойтын буянд зориулж гаргасан зардал -1,655,500 төгрөг,
- нас барсан хохирогчийн хоног тараах зан үйлтэй холбогдуулан хоол, хүнс, тээврийн хэрэгслийн шатахуунд зориулж гаргасан зардал - 1,644,677 төгрөг,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, ******* нар нь Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгөх, хавтаст хэргийн материалтай танилцах, Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирж шүүх хуралдаанд оролцох зорилгоор ирэх, буцах тээврийн хэрэгслийн шатахууны зардал 1,065,437 төгрөг, зочид буудлын зардал 800,000 төгрөг, бүгд 1,865,437
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа авах зорилгоор сонгон авсан өмгөөллийн хөлс - 8,500,000 төгрөг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно",
- 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэж,
Мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг хэлэлцэх үед иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийг дахин гаргах эрхээ алдана",
- 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй" гэж тус тус заасан байна.
Иргэний нэхэмжлэгч ******* нь иргэний хариуцагч “” ХХК-д холбогдуулан 5 нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тэдгээр шаардлага тус бүрийн хууль зүйн үндэслэл нь өөр өөр юм.
Тухайлбал иргэний нэхэмжлэгч ******* нь иргэний хариуцагч “- ” ХХК-иас хохирогч ыг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардал 27,182,781 төгрөгийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг үндэслэж, харин хохирогч нас барсантай холбогдон гарсан бусад зардал 13,665,614 төгрөгийг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг үндэслэж тус тус нэхэмжилсэн болно.
Гэтэл анхан шатны шүүх дээр дурдсан хоёр өөр нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэн “оршуулгын зардал 40,848,395 төгрөг” гэсэн нэхэмжлэлийн нэг шаардлага болгож, улмаар иргэний нэхэмжлэгчээс 2023.10.16-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн хохирогч нас барсантай холбогдон гарсан “Бусад зардал” гэсэн гарчигтай хүснэгтийн 3-33 дугаарт жагсааж бичсэн “хүнс, хойтын буян, ном гэх зардал” /нийт үнийн дүнг шийтгэх тогтоолд бичээгүй/, “иргэний хариуцагч байгууллагаас олгосон гэх 7,500,000 төгрөг”, “хоёр өмгөөлөгчийн зардал 8,500,000 төгрөг”, нийт 19,188,622 төгрөгийг дээрх нэхэмжлэлийн нийт үнийн дүн болох 40,848,395 төгрөгөөс хасаж, 21,659,773 төгрөгийн оршуулгын зардлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар иргэний хариуцагч “” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтаас үзэхэд “Бусад зардал” гэсэн гарчигтай хүснэгтийн 3-33 дугаарт бичигдсэн “хүнс, хойтын буян, ном” гэх мэт зардлын нийт үнийн дүн нь 1,508,183 төгрөг болж байгаа ба үүн дээр иргэний хариуцагчаас олгосон гэх 7,500,000 төгрөг, хоёр өмгөөлөгчийн зардал 8,500,000 төгрөгийг тус тус нэмэхэд нийт 17,508,183 төгрөг болж байна.
Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрлэснээр бол иргэний хариуцагч “” ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн үнийн дүн нь 23,340,212 төгрөг байх ёстой боловч тийнхүү гаргуулах мөнгөний хэмжээ нь 1,680,439 төгрөгөөр бага буюу 21,659,773 төгрөг болж шүүхийн дүгнэлттэйгээ зөрж байна.
Зүй нь анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэгчийн хохирогч ыг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардалд нийт 27,182,781 төгрөгийг гаргуулах болон хохирогч нас барсантай холбогдон гарсан бусад зардалд нийт 13,665,614 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл тус бүрийн үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байсан ба хэрэв хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлэх боломжтой.
Нөгөөтээгүүр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Бусад зардал” хэсгээс хасагдсан хэсгийн үнийн дүн болох 1,508,183 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисонтой холбогдуулан нэхэмжлэгч нь түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй талаар дурдаагүй нь алдаа болжээ.
Мөн шүүх нь “хоёр өмгөөлөгчийн зардал 8,500,000 төгрөг"-ийн зардлыг ямар үндэслэлээр нэхэмжлэлийн үнийн дүнгээс хассаныг шийдвэртээ тодорхой дүгнээгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүх нь иргэний нэхэмжлэгчийн “хохирогч ыг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардалд 27,182,781 төгрөг” болон “хохирогч нас барсантай холбогдон гарсан бусад зардалд 13,665,614 төгрөг", нийт 40,848,395 төгрөгийг гаргуулах тухай" нэхэмжлэл тус бүрийн үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгох эсэхийг шийдвэрлэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.
2. Үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтан ын гэр бүлд ажил олгогчоос олгох нөхөн төлбөрт 31,099,860 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн тухайд:
Өмнө дурдсанчлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх нь шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэгчийн “үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтан ын гэр бүлд ажил олгогчоос олгох нөхөн төлбөрт 31,099,860 төгрөгийг гаргуулах тухай’ нэхэмжлэлийн үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой бөгөөд хэрэв хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлэх боломжтой.
Гэтэл анхан шатны шүүхийн дүгнэлтээс үзэхэд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг ямар үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж байгаа нь тодорхой биш байгаа бөгөөд иргэний нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн гаргаж өгсөн, хавтаст хэрэгт хамааралтай нотлох баримтууд авагдсан, шүүхээс нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдол үүсээгүй байхад хэлэлцэхгүй орхисон нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Иргэний нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс 2023.10.16-ны өдөр шүүх хуралдаанд “Үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтан ын гэр бүлд ажил олгогчоос олгох нөхөн төлбөрт 31,099,860 төгрөгийг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бичгээр гарган өгч, тодорхой тайлбарласан. Тухайлбал:
Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Намжилмаагийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаарх 2023.06.08-ны өдрийн 07/16-02/086/01 дугаартай дүгнэлтээр "... 2“" (РД:) ХХК-ийн харуул хамгаалалтын албаны даргаар ажиллаж байсан овогтой (РД: , 59 настай, эрэгтэй, тус байгууллагад 8 жил ажилласан)-ын ослын тохиолдол нь “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм’-ийн 2.1.4 дэх эаалт (ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед)-д хамаарч байна ..." гэж буюу “үйлдвэрлэлийн осол"-д хамаарч байна гэж дүгнэсэн байдаг. /2 дугаар хавтаст хэргийн 29-34 дугаар хуудас/
Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2023.06.08-ны өдрийн 07/16- 02/086/01 дугаартай дээр дурдсан дүгнэлттэй ажил олгогч буюу “” ХХК-ийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын дарга Д.Нямсүрэн нь танилцаж, хүлээн авсан байна.
Харин ажил олгогч нь үйлдвэрлэлийн ослын талаарх дээрх дүгнэлтийг зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлоо Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 7.1-д зааснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, эсхүл шүүхэд хандан гаргаж, холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлэх эрхтэй боловч гомдол гаргаагүй байх тул уг ослыг үйлдвэрлэлийн осол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.
нь "” ХХК-д Харуул хамгаалалтын албаны даргаар ажиллаж байхдаа сүүлийн 6 сард:
- 2022 оны 06 сард 1,060,000 төгрөгийн,
- 2022 оны 07 сард 239,806 төгрөгийн,
- 2022 оны 08 сард 1,444,172 төгрөгийн,
- 2022 оны 09 сард 1,044,000 төгрөгийн,
- 2022 оны 10 сард 1,042,000 төгрөгийн,
- 2022 оны 11 сард 353,333 төгрөгийн буюу нийт 5,183,311 төгрөгийн цалин хөлс авсан байна. /1 дүгээр хавтаст хэргийн 174 дүгээр хуудас/
Тэгвэл “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу тооцож үзвэл ын нэг сарын дундаж цалин хөлс нь 863,885 төгрөг, ын гэр бүлд олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь 863,885 х 36 сар = 31,099,860 төгрөг болно.
Иймд Давж заалдах шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2 дахь заалтыг үндэслэн ажил олгогч "” ХХК-иас үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтан ын нэг сарын дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөр 31,099,860 төгрөгийг гаргуулан түүний гэр бүлд олгуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.
3. Гэм хор учруулсны төлбөр 431,942 төгрөгийг сар тутам гаргуулан хохирогч ын хууль ёсны төлөөлөгч *******т бүх насаар нь олгуулах тухай нэхэмжлэлийн тухайд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх нь шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэгчийн “гэм хор учруулсны төлбөр 431,942 төгрөгийг сар тутам гаргуулан хохирогч ын хууль ёсны төлөөлөгч Ж. т бүх насаар нь олгуулах тухай" нэхэмжлэлийн үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой бөгөөд хэрэв хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлэх боломжтой.
Шүүхийн дүгнэлтээс үзэхэд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг ямар үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж байгаа талаарх дүгнэлтийг огт хийгээгүй байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн гаргаж өгсөн, хавтаст хэрэгт хамааралтай нотлох баримтууд авагдсан, шүүхээс нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдол үүсээгүй байхад хэлэлцэхгүй орхисон нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан тохиолдолд гэм хор учруулсны төлбөрийг тухайн эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон иргэнийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасан "өв залгамжлагч" гэж ойлгоно.
Гэм хор учруулсны төлбөр” гэдгийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар тогтоогдсон, тогтмол хугацаанд төлөх төлбөрийг ойлгоно.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт заасан ‘нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд” гэдэгт эрэгтэй нь 60, эмэгтэй нь 55 нас хүрсэн эхнэр, нөхөр хамаарна.
Тодруулбал одоо дагаж мөрдөж буй Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:
... 4/ эрэгтэй нь 60, эмэгтэй нь 55 нас хүрсэн буюу эсхүл тахир дутуу болсон эцэг, эх, эхнэр, нөхөр, хууль ёсоор тэжээх өөр хүнгүй өвөг эцэг, эмэг эх, төрсөн ах, эгч, дүү;..." гэж заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас харахад эрэгтэй хүн 60 насанд, эмэгтэй хүн 55 насанд хүрсэн тохиолдолд хөдөлмөрийн чадваргүй этгээд буюу ахмад настан /Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1/-Д хамаарч байгаа бөгөөд хохирогч ыг нас барах үед түүний эхнэр ******* нь 60 настай /1962.05.07-ны өдөр төрсөн/ байсан тул Иргэний хуулийн 508.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсны төлбөрийг авах эрхтэй байна.
Энэхүү давж заалдах гомдлын “Гомдлын хууль зүйн үндэслэл, нотолгоо" хэсгийн "2.Үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтан ын гэр бүлд ажил олгогчоос олгох нөхөн төлбөрт 31,099,860 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн тухайд"-д хэсэгт нас барагч ын нэг сарын дундаж цалин хөлсийг 863,885 төгрөг байна гэж нэхэмжлэгч тал тооцож гаргасан бөгөөд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар нэг сарын дундаж цалин хөлс болох 863,885 төгрөгөөс нас барагчид өөрт нь оногдох хэсэг буюу 431,942 төгрөгийг хасвал хохирогч нас барсантай холбогдуулан сар тутам төлөх гэм хор учруулсны төлбөрийн хэмжээ 431.942 төгрөг болж байна.
Иймд Давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.2 дахь заалтад заасны дагуу иргэний хариуцагч “" ХХК-иас хохирогч ыг нас барсантай холбогдсон гэм хор учруулсны төлбөр 431.942 төгрөгийг сар тутам гаргуулан түйний эхнэр, одоо 61 настай *******т бүх насаар нь олгуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.16-ны өдрийн 2023/ШЦТ/211 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, ******* бид нар биечлэн оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааны товыг бидэнд хуульд заасан журмаар урьдчилан мэдэгдэхийг хүсье гэжээ.
Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
******* нь ” ХХК-д 6 дугаар сараас хойш ажиллаагүй талаар хэлж байна. Энэ нь хэрэгт авагдсан ” ХХК-аас цалин хөлс авч байсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нотлогдож тогтоогддог. Шүүгдэгч ажлын байрны тодорхойлолтод ” ХХК-д туслах нягтлан бодогч, шлюз авах ажлыг тус тус хавсран гүйцэтгэж байсан бөгөөд ажлын байрны тодорхойлолтод бусад үүрэг гэсэн заалтад туслах нягтлан бодогч нь ажлын шаардлагаар уурхайд ажиллах, шаардлагатай тохиолдолд уртасгасан цагаар болон амралтын өдрүүдэд ажиллах талаар заасан. Мөн ажлын байрны тодорхойлолтод тусгаж өгсөн байна. ******* нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан.
Амь хохирогч ын хууль ёсны төлөөлөгч *******ээс оршуулгын зардал 40.848.395 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх оршуулгын бусад зардал, хойтын буян ном гэх зардал, иргэний хариуцагч байгууллагаас олгосон 7.500.000, хоёр өмгөөлөгчийн зардал 8.500.000 төгрөг нийт 19.188.622 төгрөгийг тус тус хасаж, 21.659.773 төгрөгийн оршуулгын зардлыг иргэний хариуцагч байгууллага “ ” ХХК-аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан байдаг. Оршуулгын болон бусад зардлыг тогтоогдоогүй гэж үзэж байна. Мөн үйлдвэрийн осол тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед гараагүй гэж анхан шатны шүүхэд саналаа хэлж байсан. Үйлдвэрлэлийн осол байсан гэж анхан шатны шүүхээс дүгнээгүй. Мөн үйлдвэрлэлийн осол биш гэдэг байдлаар эрх бүхий байгууллагаас дүгнэлт гарсан. Үйлдвэрлэлийн осол мөн үү гэсэн байдлаар дахин дүгнэлт гаргуулахад үйлдвэрлэлийн осол мөн гэсэн байдлаар дүгнэлт гарсан. Эдгээр байдлууд нь хоорондоо эргэлзээтэй, маргаантай байх тул эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй учраас иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 211 тоот шийтгэх тогтоол үндэслэлтэй байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
ажлын байрны тодорхойлолтод туслах нягтлан бодогч нь ажлын шаардлагаар уурхайд ажиллаж шаардлагатай тохиолдолд уртасгасан цагаар болон амралтын өдрүүдэд ажиллах талаар заасан ч тэр үед уурхайд ажиллуулахаар ямар нэгэн үүрэг гүйцэтгүүлэхээр томилсон. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 498 дугаар хуулийн 1-т заасан “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээр бусдад гэм хор учруулсан” гэх үндэслэл нь Иргэний хариуцагч “ ” ХХК ийн хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг хүлээх үндэслэл болж байна.
Мөн ажил олгогч байгууллага нь хохирогчид тодорхой хяналт тавьж ажиллаагүй хариуцлагагүй байдал бий болгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүх нь иргэний нэхэмжлэгчийн “хохирогч ыг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардалд 27,182,781 төгрөг” болон “хохирогч нас барсантай холбогдон гарсан бусад зардалд 13,665,614 төгрөг", нийт 40,848,395 төгрөгийг гаргуулах тухай" нэхэмжлэл тус бүрийн үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгох эсэхийг шийдвэрлэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.
Иргэний нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдаанд “Үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтан ын гэр бүлд ажил олгогчоос олгох нөхөн төлбөрт 31,099,860 төгрөгийг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бичгээр гарган өгч, тодорхой тайлбарласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол 36 дахин” гэж заасан. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 2.5-д "Үйлдвэрлэлийн осолд өртсөн эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогчоос ажилтан эсхүл ажилтны ар гэрт олгох нөхөн төлбөрийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 6 сарын цалин хөлсөөр тооцно” гэж заажээ. нь сүүлийн 6 сарын цалин нийт 5,183,311 төгрөгийн цалин хөлс авсан байна.
Тэгвэл “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу тооцож үзвэл ын нэг сарын дундаж цалин хөлс нь 863,885 төгрөг, ын гэр бүлд олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь 31,099,860 төгрөг болно.
Иймд Давж заалдах шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2 дахь заалтыг үндэслэн ажил олгогч "” ХХК-аас үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтан ын нэг сарын дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөр 31,099,860 төгрөгийг гаргуулан түүний гэр бүлд олгуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Гэм хор учруулсны төлбөр 431,942 төгрөгийг сар тутам гаргуулан хохирогч ын хууль ёсны төлөөлөгч *******т бүх насаар нь олгуулах тухай нэхэмжлэлийн тухайд хохирогч ыг нас барах үед түүний эхнэр ******* нь 60 настай 1962 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн байсан тул Иргэний хуулийн 508.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсны төлбөрийг авах эрхтэй байна.
Иймд Давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.2 дахь заалтад заасны дагуу иргэний хариуцагч “" ХХК-иас хохирогч ыг нас барсантай холбогдсон гэм хор учруулсны төлбөр 431.942 төгрөгийг сар тутам гаргуулан түүний эхнэр, одоо 61 настай *******т бүх насаар нь олгуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.
Хууль зүйн хувьд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч ажил үүргийн дагуу ажил олгогчоос заавар зөвлөгөө авч цалин авдаг байсан бол хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан ажилтантай адилтгаж үздэг. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.16-ны өдрийн 2023/ШЦТ/211 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийг хаалттай хорих байгууллагад хорих ялыг эдлүүлж өгнө үү. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо бүрэн дэмжиж байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
“ ” ХХК нь *******тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээ нь ажил олгогч болон ажилтан хоёрын хооронд байгуулагдсан гол эрх зүйн акт юм. Мөн ажлын байрны тодорхойлолтод ямар, ямар ажил үүрэг гүйцэтгэх талаар зааж өгсөн. Тийм учраас “ ” ХХК болон ******* нарын хооронд хөдөлмөрийн гэрээ хийж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 1-т заасан ажиллагсад гэх нэр томьёонд орж байна. Хөдөлмөрийн гэрээ, бусад баримтын дагуу иргэний хариуцагч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж үзэж байна.
Ийм учраас “ ” ХХК-ний өмгөөлөгч ийн гаргасан санал гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын давж заалдах гомдол, тайлбарын хүрээнд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Бид хуулийг агуулгаар нь биш үгчлэн хэрэглэдэг. Хэрвээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлд ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу ажиллаж байсан бол нэг өөр, албан үүргээ гүйцэтгэж байсан бол тухайн цаг хугацаанд тэр хүн ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ, өөрөөр хэлбэл туслах нягтлан бодогчийн үүргээ гүйцэтгэж байхдаа талийгаачтай эд зүйлээс болж маргасан бол нягтлан бодогчийг ажил үүргээ гүйцэтгэсэн байна гэж үзнэ.
Харин нөгөө талаар ажлын байрны тодорхойлолтод удирдлагаас өгсөн бусад чиг үүрэгтэй гэж байгаа учраас тайлбарлаж байна. Хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй үүргийг гүйцэтгэхийг хориглоно гэсэн заалт бүхий ерөнхий ойлголт байдаг.
Удирдлагаас ямар үүрэг өгсөн бэ гэдгийг шийтгэх тогтоолд заагаагүй.Тухайлбал он сар, өдөртэй нь тийм албан үүргийг гүйцэтгэхийг тодорхойлон зааж өгсөн байх ёстой. Уг хэрэгт тухайн цаг хугацаанд тэр байгууллагад хөдөлмөрийн гэрээ байсан гэдгийг тодорхойлон хэлж байгаа болохоос биш, энэ ажил үүргийг гүйцэтгэж байжээ гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Д. нийгмийн даатгал төлөлтийг хоёр албан газраас төлсөн. Тэгвэл аль байгууллага нь ямар үүрэг гүйцэтгэж байсан бэ, “ ” ХХК-ийн нутаг дэвсгэрт нөгөө компани нь үйл ажиллагаа явуулж байсан уу, үүнийг нотлох хэрэгтэй. Аль компани үүргийг хэрэгжүүлж байсан бэ гэдгийг хавтаст хэрэгт хэн ч ялгаж тогтоогоогүй. Зэрэгцээ хөдөлмөрийн гэрээгээр хоёр байгууллага үйл ажиллагаа явуулж байсныг үгүйсгэхгүй. 2 компани нь ээлжит сараар шүүгдэгч нийгмийн даатгалыг төлж байгаа нь зэрэгцээ хөдөлмөрийн гэрээ үйлчилж байсан юм биш үү. Аль байгууллагын гэрээгээр ажиллаж байсан бэ, үүнийг тогтоох ёстой.
Сэтгэл санааны хохирлын тухайд Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар ажил олгогч нь ажил гүйцэтгүүлэхээр үүрэг өгч явуулаагүй. Тэр байдал нь нотлогдож тогтоогдоогүй учраас хуулиар сэтгэл санааны гэм хор учруулсан этгээд нь хуулиар уг хохирлыг буруутай этгээдээр төлж барагдуулна.
Мөн ******* нь тухайн байгууллагад ажиллаагүй байсан. Хохирлын мөнгийг ******* хариуцан төлнө гэсэн учир шүүгдэгчээс гаргуулах нь үндэслэлтэй. Хэргийн материалд авагдсан баримтаар ажил үүрэг гүйцэтгэж байсан нь тогтоогдоогүй учир Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар хохирлыг гаргуулсан нь буруу байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 д зааснаар Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 211 тоот шийтгэх тогтоолын иргэний хариуцагчид холбогдох заалт болох 7,9 дэх заалтыг хүчингүй болгож тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн гомдлоо дэмжиж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн.Тэрээр 2015 онд зодуулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авсан. Хувийн байдлын тухайд уналт таталтын эсрэг эмийг байнга хэрэглэдэг. Гэмт хэрэг гарах болсон нөхцөл шаардлагын хувьд өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байдал нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдалд хамааралтай. Шүүгдэгчийн нийт эдлэх ял 19 жил, 8 сар, 14 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийдвэрийг багасгаж, нээлтэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч *******, иргэний хариуцагчийн өмгөөлөгч , хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 12-13 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХКомпанийн уурхайн ажилчдын амралтын байрны 8 тоот дугаарын өрөөнд *******ыг тодорхой шалтгаангүйгээр баруун нүдний доод зовхи, зүүн шанаа, зүүн гарын алга, хуйх, хэвлийд хутгаар зүсэх болон хутгалж эрүүл мэндэд нь баруун нүдний доод, зовхины зүсэгдсэн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, шанаа, алга, баруун чамархайн хуйхны зүсэгдсэн шарх, хэвлийн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 12-13 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХКомпанийн уурхайн ажилчдын амралтын байрны 8 тоот дугаарын өрөөнд ыг тодорхой шалтгаангүйгээр гуя хэсэгт нь хутгалж, эрүүл мэндэд нь баруун гуяны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 12-13 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХКомпанийн уурхайн ажилчдын амралтын байрны 8 тоот дугаарын өрөөнд болж байгаа үйл явдлыг таслан зогсоохоор орж ирсэн харуул хамгаалалтын албаны дарга ыг тодорхой шалтгаангүйгээр олон удаа хутгалж, хүзүүний баруун хажуу хэсэгт булчин, мэдрэл, гүрээний артери, вений судас, бамбайн булчирхай гэмтэж гүн хатгаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн доод хэсгээр 5, 6-р хавирганы завсраар орж үнхэлцэг хальс болон зүрх, өрцийг нэвт хатгаж зүссэн, суганы дунд шугамаар 7, 8-р хавирганы завсраар орж уушгийг гэмтээсэн шарх, нурууны ар хэсгээр нугалмын хажуугийн шугамаар 5, 6-р хавирганы завсраар орж гол судасны өгсөх хэсгийг гэмтээсэн, мөн нугалмын хажуугийн болон далны дунд шугамаар 7, 8-р хавирганы завсраар орж уушгийг гэмтээсэн хатгаж зүсэгдсэн цээжний хөндийд нэвтэрсэн шархнууд, хүзүүний зүүн тал болон урд хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх, цээжний баруун талын нэвтрээгүй шарх, зүүн хавирганы нумын нэвтрээгүй шарх, цээжний хөндийн баруун талын /800 гр/, зүүн талын /1200 гр/ шингэн цус хуралдалт, баруун тохой, шуу, зүүн шууны зулгаралт, баруун өвдөг, нурууны цус хуралт бүхий олон тооны шарх гэмтэл учруулан цус алдалтын шоконд оруулж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэх гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
1 дүгээр хавтаст хэргийн 58-64 дүгээр тал, 2 дугаар хавтаст хэргийн 7-8 дугаар талд тус тус авагдсан “2022 оны 12 сарын 11-ний шөнө амарч байгаад 11 цагийн үед боссон чинь мухрын өрөөнд хүмүүс шуугилдаад байхаар нь очсон чинь ******* нь *******ыг дээрээс нь дарсан нэг гартаа хайч барьсан, хайчтай гараас нь ******* 2 гараараа барьсан Сүхээ ахаа хайчийг нь аваарай гэсэн би хайчийн булааж аваад шидсэн. Тэр 2 салаад байж байсан чинь гаднаас талийгаач орж ирээд “та нар чинь юу болоод байна” гээд тэгсэн чинь ******* очоод тэврээд авах шиг болохоор нь би аргадаж байгаа юм болов уу гэж бодоод дараа нь харахад гарт нь хутга байсан. Тэгсэн доошоо нугдайгаад суусан. Чи чинь юу болж байна хүн алчихлаа шүү дээ гэхэд та энд юу хийж байгаа юм гар гээд хутгатай гараараа над руу чичих шиг болсон чинь миний гуя руу 1 см шүргээд орсон”..гэх хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 68-75 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 4-5 дугаар талд авагдсан ... “******* урьд шөнө үхэр мал ирэв үү гэх зэрэг ойр зуурын юм яриад байж байснаа гэнэтхэн дээлийнхээ өврөөс хайч гаргаж ирээд нүдийг чинь сох шаана гээд над руу дайрсан тэгээд би хайчтай гарыг нь барьж байгаад босоод ноцолдож байгаад би ширээний хөлд тээглээд бид хоёр хоёулаа унасан. Тэгээд миний нүд рүү хатгах гээд дайрахаар нь миний зүүн нүдний хажуу шанаа руу хатгаад өнгөрсөн, тэгсэн чинь гаднаас ороод ирэхээр нь Сүхээ ахаа хайчийг аваадах гэсэн чинь гарыг нь тэнийлгэж байгаад хайчийг нь аваад ор луу шидсэн. Тэгсэн чинь ******* өмднийхөө зүүн талын арын халааснаас нэг хутга гаргаж ирээд баруун нүд рүү хатгах гээд дайрсан. Тэгээд би хутгатай гартай нь ноцолдсон тэгээд яг нүд рүү хатгах гээд ойртоод ирэхээр нь доош нь дарсан чинь миний баруун нүдний доод талд хатгасан. Тэр үед ын араас нь татаад дийлэхгүй байсан. Тэгсэн чинь гаднаас дарга орж ирээд юу болоод байгаа юм бэ гэсэн ******* намайг хаячихаад ыг тэврээд авах шиг болсон чинь хажуу тийшээ унасан”.. гэх хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,
2 дугаар хавтаст хэргийн 10-13 дугаар тал 2 дугаар хавтаст хэргийн 20-21 дүгээр талд тус тус авагдсан “ ... ******* нь миний төрсөн дүү байгаа юм. ******* нь 2009-2010 онд манай уурхайд нягтлан бодогчоор ажиллаж байсан... Хэрэг болдог өдрийн 10 цаг 40 минутын үед ******* уулан дээрээс ярьж байна гээд над руу утсаар ярьсан тэгэхдээ , эд нар архи уучихсан согтуу байна гэж хэлсэн, тэгээд би яагаад архи уугаад байгаа юм бэ гэсэн чинь хүмүүсээ аваад явлаа гэж байна гэхээр нь би *******а чи наадуултайгаа битгий муудалцаарай, ыг над руу утсаар ярь гэж хэлээрэй гэж хэлсэн юм тэгээд тэрнээс хойш над руу огт утсаар яриагүй. Тэгээд дараа нь хэрэг болсныг мэдсэн. ажлаас чөлөөлсөн тушаал, ыг нас барсан тус ажлаас чөлөөлсөн тухай тушаал зэрэг нь 2022 оны 12 дугаар сард гарсан... гэх иргэний хариуцагчийн төлөөлөгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 84-86 дугаар талд авагдсан “.. Ирэхээр нь харсан чинь нүүр ам нь цус болчихсон байсан. Манай гэрт орж ирээд ******* нүдийг чинь сохолно гээд хайч аваад над руу дайрсан гэж хэлсэн. Цусаа гоожуулаад сууснаа дотор муухай оргиод байна гээд хэвтсэн. Араас нь ирээд ******* намайг хөөгөөд алах нь аа ахыг хутгалчихлаа алах гээд элдээд байна гэхээр нь гэрт оруулаад суулгасан.” гэх гэрч ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,
2 дүгээр хавтаст хэргийн 17-18 дугаар талд авагдсан “... ын байдаг өрөөнөөс чимээ гараад байхаар нь би очоод хаалгаар нь шагайсан чинь *******, хоёр хоорондоо барилцаад авсан харагдаж байсан. Намайг харахад өрөөний хойд талын хананд байсан орны доод талынх нь орыг налаад зогсчихсон ******* наанаас нь түлхчихсэн байсан. Тэр үед ******* цаашаа харчихсан зогсож байсан болохоор би хутга барьсан эсэхийг анзаараагүй, тэр үед өрөөнд *******, хоёроос өөр хүн байгаагүй. Тэгээд би гараад зугтаачихсан. Би зугтааж яваад манаач ийнд очиход тэнд , хоёр байсан, би очоод эвгүйдчих шиг боллоо Галуут сум руу яваад түргэн дуудаарай гэж хэлсэн”...гэх гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 97, 105 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 165-169 дүгээр талуудад авагдсан “Миний хийсэн хэрэг бол өрсөлдөгч нарыг эсэргүүцэж хөдөлгөөнийг нь зогсоох зорилгоор хийгдсэн юм. Эдгээр хүмүүс нь архи уучихсан согтуу байхаар нь энэ чинь буруу шүү гэсэн шаардлага тавьснаас болж намайг зодож нүдэх гэж над руу дайрч эхэлсэн...Нэг мэдэхэд түүний нүүр амнаас нь цус гоожиж байсан. Тэгээд орилоод босож ирээд нүд ам сохолчихлоо гэж орилж гарч гүйсэн. Бид хоёрын ноцолдоон 1-2 минутын хугацаанд түрхэн зуур болсон. Тэгээд би юу болчихов гээд бодтол миний гарт хутга байсан. Тэгээд би энэ хутгыг хаанаас авснаа мэдээгүй. Тэгтэл хажууд ороод ирсэн байсан. намайг чи хүн зодчихсон яадаг хулгайч вэ чи гээд над руу дайраад миний хоолой багалзуурыг шахан дарж авсан. Энэ хүн нь бяр тэнхээтэй бие бялдар сайтай хүн болохоор би тэр хүнийг яагаад ч дийлэх нөхцөлгүй байсан. Тэгээд ыг айлгах санаатай барьж авснаас нь салгах санаатай ноцолдож эхэлсэн. Нэг мэдэхэд л түүний хүзүү хоолойноос нь цус гоожчихсон байсан. Тэгэхэд тэр хүн дээшээ хараад уначихсан байсан. Энэ хооронд юу болсныг би мэдэхгүй байна. Тэгээд би энэ хүнээ юу болчихов гээд үзтэл хоолой нь зүсэгдчихсэн, энд тэнд нь хутга хүргэчихсэн байгаа нь мэдэгдсэн. Би ыг яг хэд хутгалснаа санахгүй байна... Бүр сүүлд нь ын гуя руу нь хатгасан. Дараа нь би миний гутал цус болчихсон байхаар нь гутлын цус арчаад өгчих гэсэн чинь олигтой цэвэрлээгүй байхаар нь олигтой цэвэрлэчихэд яадаг юм бэ гээд тэр ын гуя руу нь хутганы үзүүрээр хатгачихсан”..гэх шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,
2 дугаар хавтаст хэргийн 24-25 дугаар талд авагдсан “*******ын биед баруун нүдний доод зовхины зүсэгдсэн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, шанаа, алга, баруун чамархайн хуйхны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэгдэн байх боломжтой” гэх Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар дүгнэлт,
2 дугаар хавтаст хэргийн 32-34 дүгээр талд авагдсан “Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийг *******ын биед байгаа шархны сорвитой харьцуулахад шинжилгээнд тэнцэж байна. *******ын биед тухайн үед хэвлийн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно” гэх Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 11 дугаар дүгнэлт,
2 дугаар хавтаст хэргийн 39-40 дүгээр талд авагдсан “ын биед баруун гуяны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 04 дугаар дүгнэлт,
2 дугаар хавтаст хэргийн 64-70 дугаар талд авагдсан Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүний баруун хажуу хэсэгт булчин, мэдрэл, гүрээний артери, венийн судас, бамбайн булчирхайг гэмтэж гүн хатгаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн доод хэсгээр 5, 6-р хавирганы завсраар орж үнхэлцэг хальс болон зүрх, өрцийг нэвт хатгаж зүссэн, суганы дунд шугамаар 7, 8-р хавирганы завсраар орж уушгийг гэмтээсэн шарх, нурууны ар хэсгээр нугалмын хажуугийн шугамаар 5, 6-р хавирганы завсраар орж гол судасны өгсөх хэсгийг гэмтээсэн, мөн нугалмын хажуугийн болон далны дунд шугамаар 7, 8-р хавирганы завсраар орж уушгийг гэмтээсэн хатгаж зүсэгдсэн цээжний хөндийд нэвтэрсэн шархнууд, хүзүүний зүүн тал болон урд хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх, цээжний баруун талын нэвтрээгүй шарх, зүүн хавирганы нумын нэвтрээгүй шарх, цээжний хөндийн баруун талын /800 гр/, зүүн талын /1200 гр/ шингэн цус хуралдалт, баруун тохой, шуу, зүүн шууны зулгарал- баруун өвдөг, нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй болон мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь үхэлд хүргэхэд шууд нөлөөлсөн болно. Талийгаач нь хүзүүний баруун хажуу хэсгийн булчин, мэдрэл, гүрээний артери, венийн судас, бамбайн булчирхайг гэмтээсэн, цээжний хөндий рүү нэвтэрсэн зүрх, уушгийг гэмтээсэн шархны улмаас хурц цус алдагдлын шоконд орж нас баржээ. Талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цогцсоос авсан цусад 4.8% промилли спиртийн агууламж илэрсэн ба энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Дээрх учирсан гэмтлүүд олон тооны шарх гэмтэлд хамаарах болно... гэх Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаар шинжээчийн дүгнэлт,
2 дугаар хавтаст хэргийн 115-116 дугаар талд авагдсан Яллагдагч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө мэдрэлийн Шинж тэмдгийн хэсэгчилсэн уналт таталт өвчтэй байсан. Яллагдагч ******* нь 2010 оноос мэдрэлийн Шинж тэмдгийн хэсэгчилсэн уналт таталт өвчнөөр өвчилж байсан одоо ээнэгшлийн шатандаа байна. Яллагдагч ******* нь одоо мэдрэлийн Шинж тэмдгийн хэсэгчилсэн уналт таталт өвчтэй байна. Уг өвчнөөр 2010 оноос эхлэн өвчилсөн, одоо ээнэгшлийн шатандаа байна. Яллагдагч ******* нь өөрийн хийсэн үйлдсэн хэргийг хариуцаж чадна. Яллагдагч ******* нь мэдрэлийн Шинж тэмдгийн хэсэгчилсэн уналт таталт өвчтэй ч хэрэг хариуцах чадвартай. Түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй” гэх Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 04 дугаар дүгнэлт болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураасан мөрдөгчийн тогтоол зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан байна.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн бодит байдалд нийцүүлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
1. Хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлийн тухай 1.1. Анхан шатны шүүх үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтан ын гэр бүлд ажил олгогчоос олгох нөхөн төлбөрт 31,099,860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэлэлцэхгүй орхисон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно..гэж заасан.
Үйл баримтаар иргэний нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирол, шаардлагын талаар боломжит хэмжээнд тоо, тооцооллыг шүүхэд гаргаж өгсөн ч нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, шинжээчийн дүгнэлт, бичмэл нотлох баримтууд хэрэгт хангалттай цуглараагүй байна гэж дүгнэв.
Тухайлбал “үйлдвэрлэлийн осол” гэж юу болох, хохирогчийг үхэлд хүргэсэн шалтгаан нөхцөл нь үйлдвэрлэлийн осол мөн эсэх асуудал нь тусгай мэдлэг шаардагдах бөгөөд энэ байдлыг шалгаж, тодруулаагүй байна.
Иймд анхан шатны шүүхээс энэ шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хохирогчийн эрхийг зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1.2. Гэм хор учруулсны төлбөр 431,942 төгрөгийг сар тутам гаргуулан хохирогч ын хууль ёсны төлөөлөгч *******т бүх насаар нь олгуулах нэхэмжлэлийн тухайд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй..гэснийг үндэслэн амь хохирогчийн эхнэр ******* нь гэм хорын төлбөрийг шаардах эрхтэй гэж үзнэ.
Гэвч иргэний нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-д Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй.. 2023 оны 07 сарын 07-ны өдрийн Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэврийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т “Тэжээгчийг нас барахын өмнө энэ хуулийн 5.1.1-д заасан насанд хүрсэн, эсхүл хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон эхнэр, нөхөр, тэжээн тэтгэх өөр хүнгүй эцэг, эх” ийг тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй ..зэрэг гэм хорын төлбөр гаргуулах хуулийн шаардлагуудыг хохирогч нь хангаж байгаа эсэх, энэ нь хөндлөнгийн баримтуудаар нотлогдсон эсэх, уг асуудал нь тусгай мэдлэг шаардагдах бөгөөд энэ байдлыг шалгаж, тодруулаагүй байна.
Иймд анхан шатны шүүхээс энэ шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хохирогчийн эрхийг зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1.3. Хохирогч ыг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардалд 27,182,781 төгрөг болон хохирогч нас барсантай холбогдон гарсан бусад зардалд 13,665,614 төгрөг, нийт 40,848,395 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн тухайд
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй..гэж шаардах эрхийг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч нь амь хохирогчийг оршуулахтай холбоотой зайлшгүй зардал гаргасан байхыг шаардах бөгөөд үүнд буяны ном уншуулах, хойтын буянд зориулж гаргасан зардлыг оруулан тооцох боломжгүй гэж үзнэ.
Анхан шатны шүүх өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад зарцуулсан төлбөр 8,500,000 төгрөгийг нийт төлбөрөөс хасаж тооцсон нь үндэслэлтэй байна.
Тодруулбал: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт Монгол Улсын иргэн нь ... Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй..гэсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1-д Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч өмгөөлөгчөө өөрөө сонгоно..гэжээ.
Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо хохирогч, иргэний нэхэмжлэгч нь заавал өмгөөлөгч авах, өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болохгүй байхаар хязгаарлалт тогтоож, үүрэгжүүлээгүй байна.
Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч нь өмгөөлөгч авах эсэх, хэдэн өмгөөлөгч авах, ямар хөлс төлөх нь түүний хүсэл зоригийн асуудал байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зайлшгүй зардал, төлбөр гэж үзэхгүйгээр нэхэмжлэлийн энэ хэсгийг бусад зардал буюу 13,665,614 төгрөгөөс хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэв.
Мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагч талаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрт 7,500,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч талд төлсөн гэдгийг талууд хүлээн зөвшөөрсөн, маргаангүй байх тул анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгчийн нийт төлбөрөөс 7,500,000 төгрөгийг хасаж тооцсон нь үндэслэлтэй байна.
Харин анхан шатны шүүх хохирлын тооцоог хийхдээ “Амь хохирогч ын хууль ёсны төлөөлөгч *******ээс ..оршуулгын зардал 40,848,395 төгрөгийг нэхэмжилснээс хавтаст хэргийн 3-33 дугаар талд авагдсан хүнс, хойтын буян, ном гэх зардал, иргэний хариуцагч байгууллагаас олгосон гэх 7,500,000 төгрөг, хоёр өмгөөлөгчийн зардал 8,500,000 төгрөг нийт 19,188,622 төгрөгийг хасаж, 21,659,773 төгрөгийн зардлыг иргэний хариуцагч байгууллага ХХК аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгож..шийдвэрлэхдээ нийт хохирлоос хасаж тооцсон 19,188,622 төгрөгийн зарим хэсгийн үнийн дүнг бичилгүй орхигдуулснаас хохирлын тооцоог буруу дүгнэсэн гэх эргэлзээ төрүүлсэн байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс хохирлын тооцоог зөвтгөж..” Иргэний нэхэмжлэгчээс хохирогч ыг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардалд 27,182,781 төгрөг болон хохирогч нас барсантай холбогдон гарсан бусад зардалд 13,665,614 төгрөг, нийт 40,848,395 нэхэмжилснээс нэхэмжлэлийн шаардлага 40,848,395 төгрөгөөс бусад зардал 13,665,614 төгрөг, үүнээс өмгөөлөгчийн хөлс 8,500,000 төгрөгийг хасаж үлдэх 5,165,614 төгрөг дээр зайлшгүй зардал 27,182,781 төгрөгийн нэмсэн дүн 32,348,395 төгрөгөөс иргэний хариуцагчийн төлөөлөгчийн сайн дураар төлсөн 7,500,000 төгрөгийг хасаж, үлдэх 24,848,395 төгрөгийг иргэний хариуцагч -Аринжин ХХК аас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгохыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 16,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ”..гэж өөрчилж дүгнэх нь зүйтэй гэж үзэв.
2. Иргэний хариуцагч байгууллагын өмгөөлөгч ийн давж заалдах гомдлын үндэслэлийн тухай Өмгөөлөгч давж заалдах гомдолдоо Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохирлыг ХХК аас гаргуулж шийдсэнийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Учир нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ..гэж заасан тул учирсан хохирлыг зөвхөн ******* хүлээх ёстой гэж үзэж байна..гэж гомдлоо тайлбарлажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно..гэжээ.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Аринжин ХХК ийг иргэний хариуцагчаар тогтоосон мөрдөгчийн тогтоолд /2 хавтаст хэргийн 25-26/ иргэний хариуцагчаас гомдол гаргасан эсэх нь тодорхойгүй, тогтоол хүчин төгөлдөр болсон байгааг дурдах нь зүйтэй.
Иймд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа болох 2022 оны 12 сарын 11 ний өдөр ******* нь ХХК нд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт, 2021 оны 09 сарын 01-ний өдрийн 21/08 дугаартай хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 01 сарын 02-ны өдрийн 22/04 дугаартай хөдөлмөрийн гэрээ, туслах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт, ХХК ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 сарын 11-ний өдрийн 22/23 дугаартай Д. ажлаас чөлөөлөх тухай тушаал зэргээр нотлогдож тогтоогдсон байх тул иргэний хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн иргэний хариуцагчаар ХХК-ийг тогтоосон нь хууль буруу хэрэглэсэн гэх гомдлыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.
Харин анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу наян хоёр сая, таван зуун мянган / 82,500,000 / төгрөгөөр тогтоож,
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар иргэний хариуцагч “-” ХХК-аас 82,500,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хууль буруу хэрэглэжээ.
Учир нь: Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно...гэсэн заалтыг Монгол Улсын Их хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд уг заалтыг 2022 оны 12 сарын 23-ны өдрийн Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар Шүүх шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.
Улмаар Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй..гэж заасан бөгөөд *******д холбогдох хүнийг алах гэмт хэрэг нь 2022 оны 12 сарын 11 ний өдөр буюу Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-дахь хэсэг батлагдаж, хэрэгжихээс өмнө үйлдэгдсэн тул Иргэний хуулийн уг заалтыг буцаан хэрэглэх боломжгүй гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар иргэний хариуцагч “-” ХХК-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 82,500,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгож, *******ийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 82,500,000 гаргуулах иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Шүүгдэгч хорих ял эдлэх байгууллагын дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж өгөхийг хүссэн гомдлын тухайд
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно..гэсэн бөгөөд анхан шатны шүүх шүүгчдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, урьд энэ төрлийг гэмт хэрэг үйлдэж байсан хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхээс хорих ял эдлэх дэглэмийг хаалттай хорих байгууллагад тогтоон шийдвэрлэснийг өөрчилж нээлттэй хорих байгууллагад ял эдлэх дэглэмийг тогтоож өгөхийг хүссэн шүүгдэгч гомдлыг хангахгүй орхив.
Иймд давж заалдах гомдол гаргасан хохирогчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, иргэний хариуцагчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/211 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар амь хохирогч нас барсны улмаас гарсан оршуулгын зардал хорин нэгэн сая зургаан зуун тавин есөн мянга долоон зуун далан гурван / 21,659,773 / төгрөгийг иргэний хариуцагч байгууллага “” ХХК / регистрийн дугаар /-с гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай”..гэснийг
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар амь хохирогч нас барсны улмаас гарсан оршуулгын зардал 24,848,395 / хорин дөрвөн сая, найман зуун дөчин найман мянга, гурван зуун ерэн тав/ төгрөгийг иргэний хариуцагч -Аринжин ХХК-аас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 16,000,000 /арван зургаан сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...гэж өөрчилсүгэй.
2. Тогтоох хэсгийн 8,9 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөр 82,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Тогтоох хэсгийн 10-15 дахь дугаарлалтыг 8-13 гэж дугаарласугай.
4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч , иргэний хариуцагч байгууллагын өмгөөлөгч нарын иргэний нэхэмжлэлтэй холбоотой гомдлыг хэсэгчлэн хангаж, шүүгдэгч давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч 2023 оны 10 сарын 16-ны өдрөөс 2024 оны 01 сарын 15-ны өдрийг дуустал цагдан хоригдсон 92 /ерэн хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулж тооцсугай.
6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Л.НЯМДОРЖ