Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 158/ШШ2025/0015

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******

Хариуцагч: Булган аймгийн Нийгмийн даатгалын газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нарын хоорондын “Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын Б.*******т өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэвэр тогтоох болон 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд авах байсан өндөр насны тэтгэврийг нөхөж олгох, цаашид тогтоосон тэтгэврийг хугацаанд нь тогтмол олгож байхыг тус тус даалгах, тус Газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04/01 дугаартай тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Б.******* нь Булган аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын Б.*******т өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэвэр тогтоох болон 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд авах байсан өндөр насны тэтгэврийг нөхөж олгох, цаашид тогтоосон тэтгэврийг хугацаанд нь тогтмол олгож байхыг тус тус даалгах, тус Газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04/01 дугаартай тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах-аар маргаж байна.
  2. Тэрээр 2024 онд 50 нас хүрснээр “мал маллаж байсан” гэх нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ Булган аймгийн Нийгмийн даатгалын газарт хандан гаргасан бөгөөд тус Газраас малчнаар ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгож ирэх шаардлагатай гэсэн хариуг авсан.
  • 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 1995 оноос хойших хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан бөгөөд тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 132/ШШ2024/00446 дугаартай шийдвэрээр түүний “...2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,
  • Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 214/МА2025/00002 дугаартай магадлалаар “...Хүсэлт гаргагч Б.******* нь 1995 оноос 2024 онд малчнаар ажиллаж байсан буюу мал маллаж байсан болохоо тогтоолгох хүсэлтээ эхлээд өөрийн амьдран суугаа сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлд хандаж гаргах боломжтой байсан ба шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлж болох уг ажиллагааг хийгээгүй...” гэж үндэслэлийг тайлбарлан анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хүчингүй болгож, Б.*******ийн “...“мал маллаж байсан болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж тус тус шийдвэрлэжээ.
  • Улмаар Б.*******ийн гаргасан 1997, 1998 онуудад мал маллаж, малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгох хүсэлтэд Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөл 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04/1 дугаартай тогтоолоор “...1997-1998 онд мал маллаж байсныг тодорхойлох боломжгүй гэж тогтоосугай...” гэсэн,  
  • Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 32/17 дугаартай тогтоолоор дээрх 04/1 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн хариуг тус тус өгсөн байна.
  • Нэхэмжлэгч Б.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэлээ ирүүлсэн байх ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “ ...Нийгмийн даатгалын газрын тэтгэврийн байцаагч (Тэрээр нэрээ хэлдэггүй), тэтгэвэр, тэтгэмжийн хэлтсийн дарга Ц.*******, хяналт шалгалтын хэлтсийн дарга н.Дуламсүрэн нар нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Монгол Улсын Засгийн Газарын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 450 дугаартай Тогтоолоор батлагдсан “Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичиг, тэтгэвэр олгох журам”-ыг ноцтой зөрчиж миний биеийг 1992-1996 он, 1999-2024 он буюу нийт 31-н жил малчнаар ажилласан нь тогтоогдож байна гэж үзсэн атлаа тэдний “...1997, 1998 онуудад таныг малчнаар ажилласныг нотлох баримт байхгүй тул мал маллаж байсныг тодорхойлох боломжгүй...” тул “...танд малчин-аар өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй...” гэсэн амаар гаргасан хууль бус шийдвэр, надад 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх 9-н сарын хугацаанд өндөр насны тэтгэвэр тогтоож өгөлгүй хийвэл зохих ажлаа хийхгүй байгаа эс үйлдлийг таслан зогсоож, миний биед хуульд заасны дагуу өндөр насны тэтгэврийг тогтоон олгохыг Булган аймгийн нийгмийн даатгалын газарт даалган үүрэг болгосон шийдвэрийг гаргуулах.

... Миний бие ...аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэврийн байцаагч, хэлтсийн дарга нартай уулзан ...өндөр насны тэтгэвэр яаралтай тогтоож өгөхийг хүсэн улмаар шаардахад тэд: "...таны 1992-1996 он, 1999-2024 он буюу нийт 31-н жил малчнаар ажилласан нь баг, сумын засаг даргын тодорхойлолт, Л.*******, П.*******, Б.******* нарын мал тооллогын А данс, анхан шатны Шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал зэргээр тогтоогдож байна. Харин 1997, 1998 онуудад малчнаар ажиллаж байсан нь тогтоогдохгүй байгаа тул та аймгийн маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд хандана уу..." гэж 1997, 1998 оны тухайд хууль бус шаардлагаа мөн л тавьсан.

... Ингээд миний бие аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд хүсэлт гаргахад тус зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04/01 дугаартай Тогтоолд: "...Даатгуулагч *******т овогтой *******ийн ирүүлсэн өргөдлийг хэлэлцээд нотлох баримт байхгүй тул 1997-1998 онд мал маллаж байсныг тодорхойлох боломжгүй гэж тогтоосугай..." гэсэн илт хууль бус, шударга ёсны зарчимтай нийцэхгүй, хүнлэг бус шийдвэрийг гаргасан.

Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн дүрмийн 3 дугаар зүйлд... заасны дагуу салбар Зөвлөлийн хуралд биечлэн оролцохоо илэрхийлэхэд зөвлөлийн нарийн бичиг хурлын тов гарахаар танд мэдэгдэж таныг хуралд оролцуулна гэж хэлсэн боловч хурлын товыг мэдэгдээгүй, хуралд оролцуулаагүй хууль зөрчсөн.

Аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэврийн байцаагч, тэтгэвэр, тэтгэмжийн хэлтэс, хяналт шалгалтын хэлтсийн дарга, Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн нарийн бичиг нар нь миний салбар Зөвлөлд гаргасан гомдол, хүсэлттэй хамт нотлох баримт болгон өгөх гэсэн 15 (Арван тав)-н нэр төрлийн агуулга бүхий 80 (Ная)-н хуудас баримт материалыг хүлээн авахаас татгалзаж, зөвхөн нийгмийн даатгалын байгууллагатай санал зөрүүтэй 1997-1998 онуудтай холбоотой нотлох баримт материалаа өг гэж нотлох баримтыг хүлээн аваагүй, нотлох баримтад хязгаарлалт тогтоож хууль, тогтоомжийг ноцтой зөрчсөн.

Улмаар дээрх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд гомдол гаргахад тус зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 32/17 дугаартай Шийдвэрт: "...1997-1998 онд малчнаар ажилласныг тогтоох боломжгүй гэж үзлээ..." гэсэн илт хууль бус, шударга ёсны зарчимтай нийцэхгүй, хүнлэг бус шийдвэрийг дахин гаргасан. ... Иймд Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04/01 дугаартай тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах. ...” гэжээ.

4.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.******* нь Булган аймгийн Булган суманд * өдөр төрсөн. Өөрийн нөхөр болох П.*******тэй 1992 оны хавар цагаан сарын үеэр гэр бүл болсон. Гэр бүл болсон үеэс өнөөдрийг хүртэлх хугацаанд хадам аав, ээж нартайгаа хамтран 31 жил мал маллаж байна. 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 50 нас хүрсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлд дурдсан даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасан байдаг. Нийт 20 жилээс доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагатай гэж заасан байдаг. Үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн. 50 насанд хүрсэн эмэгтэй гэж заасны дагуу малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзлыг бүрэн хангасан тул Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэврийн байцаагч, тэтгэвэр тэтгэмжийн хэлтсийн дарга нарт хандан уулзаж, тэтгэврээ тогтоолгох хүсэлт гаргахад тэд малчнаар тэтгэвэр тогтоолгоход шүүхээр малчнаар ажилласан жилүүдээ тогтоолгох үүрэгтэй тул та өөрийн нөхөр П.*******тэй 1995 онд гэрлэлтээ батлуулсан өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байснаа шүүхээр тогтоолгоод ирнэ үү гэсэн шаардлагыг тавьсан. Уг шаардлагын дагуу холбогдох материалыг бүрдүүлэн Булган аймаг дахь Сум дундын анхан шатын шүүхэд 1995 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасныг шүүх хянан хэлэлцсэн. Шүүхийн шийдвэр 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гарсан. Уг шийдвэр хэрэгт авагдсан. 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь малын А данс болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрч *******, ******* нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна. Тус хугацаанд малчнаар ажилласан 24 жилийг зөв дүгнэж тогтоосон. Харин тус шүүхийн шийдвэрт 1995  оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг  дуустал машинаар ажиллаж байсан хугацаа баталгаажилтын хуудсаар ажилласан жилийн бүртгэлд тооцсон баримт хэрэгт авагдсан байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Шийдвэрийн уг хэсгийг хууль бус гэж үзэж байна... Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна гэж үзсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт нийт 20 доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгал шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэвэр авах эрхтэй гэж заасан. Анхан шатны шүүх 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Б.*******ийг малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэсэн байтал нийгмийн даатгалын байцаагчийн малчнаар ажилласан жил чинь хүрэхгүй байна. Өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн тайлбар нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй байна. Нийгмийн даатгалын газрын тэтгэврийн байцаагч, хэлтсийн дарга нар Б.*******ийн өндөр насны тэтгэврийг тогтоож өгөлгүй, Нийгмийн даатгалын хууль тогтоомжууд, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль холбогдох бусад дүрэм журмуудыг ноцтой зөрчиж хууль бус, шударга бус, хүнлэг бус байдлаар харьцаж хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэн, эдийн засаг, санхүү, сэтгэл санааны гүн хохиролд оруулсан байна. Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын холбогдох ажилтнууд өөрсдийн хийх ёстой ажлыг шүүхийн байгууллагаар хийлгүүлж, иргэдийг буруу чиглүүлсэн гэж үзэж байна... нийт 31 жил малчнаар ажилласан баг, сумын Засаг даргын тодорхойлолт, *******, П.*******, Б.******* нарын мал тооллогын А данс, анхан шатын шүүхийн шийдвэр, давж заалдах шатын шүүхийн магадлал, нийгмийн даатгалын нэгдсэн системээс гаргаж авсан мэдээлэл зэргээр тогтоогдож байна. Харин 1997-1998 онуудад малчнаар ажиллаж байсан байдал нь тогтоогдохгүй байгаа тул та Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд хандана уу гэсэн шаардлага тавьсан... тул Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд хүсэлт гаргахад тус зөвлөл 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04/01 дугаартай тогтоол гаргасан. Уг тогтоолд даатгуулагч Б.*******ийн ирүүлсэн баримтыг хэлэлцээд нотлох баримт байхгүй тул 1997-1998 онд мал маллаж байсныг тодорхойлоход боломжгүй гэсэн илт хууль бус, шударга ёсны зарчимтай нийцэхгүй хүнлэг бус шийдвэр гаргасан. Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн хуралд биечлэн оролцохоо илэрхийлсэн боловч надад хурлын тов мэдэгдээгүй. Хуралд оролцуулаагүй буюу тов мэдэгдээгүй нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Нийгмийн даатгалын газрын тэтгэврийн байцаагч, тэтгэвэр тэтгэмжийн хэлтэс хяналт шалгалтын хэлтсийн дарга, маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн нарийн бичиг нар нь миний гаргасан гомдолтой хамт хавсарган өгсөн нотлох баримт буюу 15 нэр төрлийн агуулга бүхий 80 хуудас баримт материалыг хүлээн авахаас татгалзаж, зөвхөн нийгмийн даатгалын байгууллагатай санал зөрүүтэй нотлох баримт, материалыг гаргаж өг гэж хүлээн аваагүй. Нотлох баримтад хязгаарлалт тогтоож, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн. Б.*******ийн гаргасан гомдлыг авахгүй байсан учраас гомдлоо сольж нотлох баримтуудаа өөрчилсөн. Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан хэлэлцэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд гомдол гаргахад тус зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 32|17 дугаартай шийдвэр гарсан. Уг шийдвэрээр 1997-1998 онд малчнаар ажилласныг тогтоох боломжгүй гэж үзлээ гэсэн илтэд хууль бус, шударга ёсны зарчимтай нийцэхгүй, хүнлэг бус шийдвэрийг мөн адил гаргасан. ... 1994 онд мал маллаж байсан эсэхийг багийн Засаг даргын тодорхойлолтоор тодорхойлно гэж журамд тусгасан байна. Нийгмийн даатгалын байгууллага хийхгүй байгаа учраас Б.******* өөрөөс шалтгаалах бүхий л баримт материалыг бэлтгэн бүрдүүлсэн байхад Нийгмийн даатгалын газрын тэтгэврийн байцаагч, тэтгэвэр тэтгэмжийн хэлтэс хяналт шалгалтын хэлтсийн дарга нар болон Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн гишүүд, нарийн бичиг, нийгмийн даатгалын байгууллагын ажилтан албан хаагч нар даатгал төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэн, хийвэл зохих ажлаа хийж гүйцэтгээгүй. Хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрдүүлсэн нотлох баримтуудаар 1997-1998 онд малчин гэдэг нь маш тодорхой байна. 1998 онд тоолуулсан малын тоог тодорхойлсон хөдөлшгүй нотлох баримт хэрэгт авагдсан байна. Нийгмийн даатгалын газар хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан. Б.******* нь 1992 оноос хойш нийт 211 сар буюу 17 жил 7 сар шимтгэл төлсөн байна. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага 20 жил нь хүрэхгүй байна гэж шүүхэд хууль бус, худал мэдээллийг ирүүлсэн. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйл 23.1 дэх хэсэгт нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцох хугацааны талаар тусгасан байдаг. Үүнд тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас доошгүй жил төлсөн бол 3 хүртэлх настайд нь үрчлэн авсан хүүхдээ 16 нас хүртэл өсгөсөн эхийн төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор 1 жил 6 сараар тооцно гэж заасан байдаг. 17 жил 7 сар мал малласан гээд байгаа нь энэ хуулиараа няцаагдаж байна. Хэрэгт Б.*******ийн 2 охиных нь төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэх авагдсан байна. 1 жил 5 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг улсаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцдог. Өөрсдөд нь байгаа мэдээллийн давуу байдлаа ашиглаад шүүхийг 20 жил хүрээгүй гэж  худал хэлж, хуурах гэж оролдож байна. 17 жил 7 сар дээр нь 2 хүүхэд төрүүлсэн хугацааг нэмээд тооцоход 20 жил хангалттай хүрч байна. Огт маргаагүй өмнө нь ойлгосон асуудлаар дахин маргаж байгаа нь Нийгмийн даатгалын тухай хуулийг ноцтой зөрчиж байна. 1995 онд П.*******тэй гэр бүл болсон. Үүнээс хойших хугацаанд малын А данс П.*******ийн нэр дээр бүртгэлтэй тоологдож байсан. Б.******* нь мал маллаж байсан боловч малчин байсныг нотлох данс бүрэн гүйцэд байхгүй байсан тул шүүхэд хандаж малчин байсан эсэхээ тогтоогдоно гэсэн зөвлөмжийг өгч байсан гэх зүйл ярьсан. Хууль бус шаардлага тавьж, шүүх рүү явуулсан. Үнэхээр маргаантай асуудал байсан бол иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээр маргааныг шийдвэрлүүлэх шаардлагагүй. Харин нийгмийн даатгалын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлөөр шийдвэрлүүлэх байсан...

Иймд дээрх нотлох баримтуудад тулгуурлан Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэврийн байцаагч, хэлтсийн дарга нар 31 жил малчнаар ажилласан нь тогтоогдож байна гэж үзсэн атлаа ...тогтоохгүй байгаа нь учир дутагдалтай мэт санагдаж байна. Б.*******ийн аав болон ээж нар нь 1987 оноос 1997 он хүртэл Булган аймгийн Булган сумын Рашаант 4 дүгээр баг, Зүүн түрүүний 7-6 тоот хаяг дээр мал маллан амьдарч байсан нь үнэн болохыг тус багийн Засаг дарга тодорхойлсон байна. Б.******* нь П.*******тэй гэр бүл болох хүртлээ аав болон ээжийн хамт мал маллаж амьдарч байсан нь үнэн гэх хөдөлшгүй нотлох баримт байна. Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан лавлагаа, тодорхойлолт гаргаж авсан. Уг лавлагаанаас 17 жил 7 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь харагдаж байна. Үүн дээр 2 хүүхэд төрүүлсэн хугацааг нэмээд 20 жил 7 сар болж байна. 1997 он болон 1998 онуудад мал маллаж байсан нь нотлогдож байна. Б.******* нь төрийн албан хаагч байгаагүй, мөн хувийн хэвшил байгууллагад ажиллаж байгаагүй. Зөвхөн мал маллаж байсан. Баталгаажуулалтын хуудас хэрэгт авагдсан байна. 1992 оны 7 сараас эхлээд нөхөн даатгалд хамрагдсан байна” гэв.  

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  “Б.*******ийн шимтгэл төлсөн нийт хугацаа нь 17 жил 8 сар, үүн дээр хуулиар 2 хүүхдийн 1 жил 6 сарыг нэмээд нийт 20 жил 8 сар байна. Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд эмэгтэй хүн малчнаар тэтгэвэрт гарахдаа нийт төлбөл зохих шимтгэл нийт хугацаа 20 жил гэсэн хугацааг хангаж, үүнээс 12 жил 6 сар нь малчнаараа ажиллаж нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байх ёстой гэсэн хуулийн заалт байдаг. *******т овогтой *******ийн маргаад буй зүйл нь би 2022 оноос хойш нийтдээ 31 жил мал малласан гэж маргаж байгаа. Манай байгууллагын зүгээс 31 жил мал малласан нь тодорхойлогдож байгаа хэдий ч үүнээс 12 жил 6 сард нь тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байгаа талаар тайлбарласан. Мөн 12 жил 6 сар тэтгэврийн даатгалын шимтгэл төлөлт хүрэхгүй учраас таныг малчнаар тэтгэвэрт гарах боломжгүй гэдгийг хэлж байсан. Хуулиар 1992 оноос 1994 оныг дуусталх хугацааг багийн Засаг даргын тодорхойлолтоор малчин гэдгийг тодорхойлно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч Б.*******ийн хувьд 1992 оны 07 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал 2 жил 6 сарын хугацааг багийн Засаг даргын тодорхойлолтоороо малчин гэдэг байсан гэдэг нь тодорхойлогдож байгаа. 1999, 2000 онуудад *******ийн ******* гэсэн малын А дансаар тодорхойлогдож байгаа. Мөн 1999 оны малын А дансыг шинжлэн судалбал шаардлага хангахгүй, ноорог мэт харагдаж байна. 2020, 2021 онуудад Б.******* гэсэн өөрийнх нь нэр дээр малын А данс бүртгэгдсэн байгаа. Үүнийг ажилласан байдалд нь тооцсон. 2023, 2024 онуудад *******ийн *******ийн нэр дээр малын А данс бүртгэгдсэн. 2021 онд Б.*******, 2023 онд П.*******, 2024 онд мөн адил П.*******ийн нэр дээр малын А данс бүртгэгдсэн. Б.******* нь 8 жил 6 сар малчнаар ажиллаж, тэтгэврийн шимтгэл төлсөн гэж тооцогдож байгаа. 12 жил 6 сараас 8 жил 6 сар шимтгэл төлсөн нь тогтоогдож байгаа учраас малчнаар 12 жил 6 сар ажилласан байх гэсэн шаардлагыг хангахгүй байгаа тул малчнаар тэтгэвэр тогтоох боломжгүй. Эмэгтэй хүний хувьд малын А дансыг өрхийн тэргүүний нэрээр тоологддог учраас гэр бүлийн баталгааг нь нотлох баримтаар тооцож, 1995 оноос хойших малын А данс П.*******ийн нэр дээр байхад болно гэж хуулийн хүрээнд тогтоосон. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны А/09 тоот тушаалаар малчин даатгуулагчдад өндөр настны тэтгэвэр тогтооход баримтлах зааврыг баталсан байдаг. Уг зааврын 6.8 дугаар зүйлд малчин даатгуулагчтай хамтын амьдралтай байсан. Иргэний шүүхээр тогтоосон хугацаанд иргэнийг өрхийн гэр бүлийн гишүүн малчнаар ажилласанд тооцно гэж заасан байдаг. Б.*******ийн хувьд *******ийн малын А дансаар малчин байсан гэж үздэг. Гэтэл *******ийн малын А дансыг шинжлэн судлахад малын А дансны ард талд өрхийн гишүүдийн тоо нь ******* болон түүний эхнэрийн нэр байдаг. *******ийн А дансаар Б.*******ийг малчин гэж үзэх боломжгүй. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоох талаар ярьж байна. Гэтэл 1995 оноос хойш “Мээж хайрхан” орчим мал маллаж байсан талаар багийн Засаг дарга тодорхойлолтдоо дурдсан байх боловч малын А данс нь 1999-2000 оны П.*******ийн нэр дээр тоологдсон байна. Хаягийн хувьд хаана ч тоологдож болно. Үүнээс үзэхэд багийн засаг даргын тодорхойлолтууд зөрүүтэй гэж үзэх үндэслэл болж байна. Мөн Б.******* нь 20 жил, 50 нас гэх шаардлагыг хангасан боловч малчнаараа ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь 12 жил 6 сар байна. 50 нас хүрсэн боловч 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь хүрэхгүй байх тул тэтгэвэр тогтоох боломжгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа “Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэврийн байцаагч, тэтгэвэр, тэтгэмжийн хэлтсийн дарга Ц.*******, хяналт шалгалтын хэлтсийн дарга н.Дуламсүрэн нар амаар гаргасан хууль бус шийдвэр, надад 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх 9-н сарын хугацаанд өндөр насны тэтгэвэр тогтоож өгөлгүй хийвэл зохих ажлаа хийхгүй байгаа эс үйлдлийг таслан зогсоож, миний биед хуульд заасны дагуу өндөр насны тэтгэврийг тогтоон олгохыг Булган аймгийн Нийгмийн даатгалын газарт даалган үүрэг болгосон шийдвэрийг гаргуулах” хэмээн тодорхойлсон.
  2. Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.******* дээрх шаардлагыг “Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын Б.*******т өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэвэр тогтоох болон 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд авах байсан өндөр насны тэтгэврийг нөхөж олгох, цаашид тогтоосон тэтгэврийг хугацаанд нь тогтмол олгож байхыг тус тус даалгах, тус Газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04/01 дугаартай тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах” гэж шүүх хуралдаанд тодруулав. 
  3. Нэхэмжлэл үндэслэлгүй байна. Учир нь:
  4. Нэхэмжлэгч Б.******* нь
  • би 1992 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд нөхөр П.******* болон хадам аав Л.*******, хадам ээж Б.******* нарын хамт тасралтгүй 33 жил мал малласан,
  • энэ хугацаанд маллаж байсан малынхаа тоог өөрийн нөхөр болон хадам аавын нэр дээр бүртгүүлж байсан нь мал тооллогын А дансны бүртгэлээр нотлогдоно,   
  • Булган сумын архивд ганц манайх ч биш манай багийн нийт малчин өрхүүдийн 1997-1998 оны мал тооллогын бүртгэл бүхэлдээ байхгүй байгаа,
  • Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн гишүүдэд нотлох баримтуудыг дутуу танилцуулсан, уг Зөвлөл итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маань хуралдаанд оролцох эрхийг хангаагүй,
  • Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын албан хаагч нар даатгал төлөгчийнхөө хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэн хийвэл зохих ажлаа хийж гүйцэтгэсэнгүй гэх үндэслэлүүдээр маргав.
  1. Хэрэгт цугларсан эх болон бичгийн нотлох баримтуудаар Б.******* нь
    1. - 1992 оны 06 дугаар сард ерөнхий боловсролын сургуулийг төгсөж “Бүрэн дунд” боловсролыг эзэмшсэн бөгөөд мөн оны 07 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөр эрхлэх /18/ насанд хүрсэн,
  • 1995 оны 06 дугаар сарын 23-ны өдөр охин Г.*******ыг төрүүлснийг болон П.*******тэй гэрлэснийг 1995 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус тус бүртгүүлсэн,
  • 1998 оны 05 дугаар сарын 07-ны өдөр охин Г.*******ыг төрүүлснийг мөн оны 06 дугаар сарын 23-ны өдөр бүртгүүлсэн болох нь нэхэмжлэгчийн бүрэн дунд боловсролын 772335 дугаартай гэрчилгээ /хх-125 хуудас/, гэрлэлтийн 40 дугаартай гэрчилгээ /хх-69 хуудас/ болон Г.*******ын төрсний 178 /хх-70 хуудас/,  Г.*******ын төрсний 126 дугаартай гэрчилгээнүүд /хх-178 хуудас/-ээр,
  • нийгмийн даатгалын байгууллагаас 1992 оны 07 дугаар сараас 2000 оныг дуусталх нийт 8 жил 6 сарын хугацааг түүний ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд нөхөн тооцож баталгаажуулсан болох нь * дугаартай “Баталгаажилтын хуудас”-аар,  
  • 2015 оны 10 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сар, 2021 оны 01 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сар, 2024 оны 01 дүгээр сараас мөн оныг дуусталх хугацаагаар нийгмийн даатгалын шимтгэлийг тус тус төлсөн болох нь “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-оор тус тус нотлогдож байна. /хх-72-73 хуудас/
    1. Харин Л.*******, Б.******* нар нь эхнэр, нөхөр бөгөөд нэхэмжлэгч Б.*******ийн хадам аав, ээж болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаанууд болон Б.*******, П.******* нарын гэрлэлтийн гэрчилгээний холбогдох хэсгээр тус тус тогтоогдов.
    2.  Нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн “МАЛ ТООЛЛОГЫН МАЯГТ /КАРТ/”-уудад /хх-19-68 хуудас/
      1. Л.******* /Б.*******ийн хадам аав/-ийн нэр дээр:
  • 2000 онд бүгд мал 182, 1999 онд тоологдсон малын тоо 141, малтай өрхийн тоо 1, түүний ам бүлийн тоо 2, малчин өрхийн тоо 1, түүний ам бүлийн тоо 2, малчдын тоо 2, 60, 55-аас дээш насны 2, нийт малчдаас эмэгтэй 1 гэж,  
  • 2001 онд бүгд мал 138, 2000 онд тоологдсон малын тоо 182, малчин өрхийн тоо 1, түүний ам бүлийн тоо 2, 60, 55-аас дээш насны 2, нийт малчдаас эмэгтэй 1 гэж,  
  • 2005 онд бүгд мал 261, 2004 онд тоологдсон малын тоо болон бусад хэсэгт бүртгэл хийгдээгүй, хүснэгтийн  баруун дээд хэсэгт “а/б-2” гэх гар бичвэртэй,    
  • 2006 онд бүгд мал 370, 2005 онд тоологдсон малын тоо хэсэгт бүртгэл хийгдээгүй, малчин өрхийн тоо 1, түүний ам бүлийн тоо 2, малчдын тоо 2, 60, 55-аас дээш насны 2, нийт малчдаас эмэгтэй 1 гэж бүртгэсэн бөгөөд хүснэгтийн  баруун дээд хэсэгт “а/б-2” гэх гар бичвэртэй,   
  • 2007 онд бүгд мал 405, 2006 онд тоологдсон малын тоо хэсэгт бүртгэл хийгдээгүй, малчин өрхийн тоо 1, түүний ам бүлийн тоо 3, малчдын тоо 3, 35-59, 35-54 насны 1, 60, 55-аас дээш насны 2, нийт малчдаас эмэгтэй 1, тавиул малын тоо адуу 9, үхэр 7, малаа тавиулаар маллуулсан өрхийн тоо 1 гэж бүртгэсэн,   
  • 2008 онд бүгд мал 444, 2007 онд тоологдсон малын тоо хэсэгт бүртгэл хийгдээгүй, малчин өрхийн тоо 1, түүний ам бүлийн тоо 3, малчдын тоо 3, 35-59, 35-54 насны 1, 60, 55-аас дээш насны 2, нийт малчдаас эмэгтэй 1, тавиул малын тоо 16, малаа тавиулаар маллуулсан өрхийн тоо 1 гэж бүртгэсэн,
  • 2009 онд бүгд мал 404, 2008 онд тоологдсон малын тоо 444, малтай өрхийн тоо 1, түүний ам бүлийн тоо 3, үүнээс малчин өрхийн тоо 1, түүний ам бүлийн тоо 3, малчдын тоо 3, 35-59, 35-54 насны 1, 60, 55-аас дээш насны 2, нийт малчдаас эмэгтэй 1 гэж бүртгэсэн,
  • 2010 онд бүгд мал 244, 2009 онд тоологдсон малын тоо 404, малтай өрхийн тоо 1, түүний ам бүлийн тоо 3, үүнээс малчин өрхийн тоо 1, түүний ам бүлийн тоо 3, малчдын тоо 3, 35-59, 35-54 насны 1, 60, 55-аас дээш насны 2, нийт малчдаас эмэгтэй 1 гэж бүртгэсэн,
  • 2011 онд бүгд мал 280, 2010 онд тоологдсон малын тоо 244, малтай өрхийн тоо 1, түүний ам бүлийн тоо 3, үүнээс малчин өрхийн тоо 1, түүний ам бүлийн тоо 3, малчдын тоо 3, 35-59, 35-54 насны 1, 60, 55-аас дээш насны 2, нийт малчдаас эмэгтэй 1 гэж бүртгэсэн,
  • 2012 онд бүгд мал 304, малын тоо толгойн өөрчлөлт 280, ам бүлийн тоо 3, малчдын тоо 3, үүнээс эмэгтэй 1, 35-59 насны 1, 60 ба түүнээс дээш 2 гэж бүртгэсэн,
  • 2013 онд бүгд мал 291, малын тоо толгойн өөрчлөлт 312, ам бүлийн тоо 2, үүнээс эмэгтэй 1, 60 ба түүнээс дээш 2 гэж бүртгэсэн,
  • 2014 онд бүгд мал 294, малын тоо толгойн өөрчлөлт 291, ам бүлийн тоо 2, малчдын тоо 2, үүнээс эмэгтэй 1, 60 ба түүнээс дээш 2 гэж бүртгэсэн,
  • 2015 онд бүгд мал 307, малын тоо толгойн өөрчлөлт 294 гэж бүртгэсэн,
  • 2016 онд бүгд мал 384, малын тоо толгойн өөрчлөлт 307, ам бүлийн тоо 2, малчдын тоо 2, үүнээс эмэгтэй 1, 60 ба түүнээс дээш 2 гэж бүртгэсэн,
  • 2017 онд бүгд мал 321, малын тоо толгойн өөрчлөлт 384, малчин өрх 1, ам бүлийн тоо 2, малчдын тоо 2, Лувсанбалдангийн *******, Бадарчийн ******* гэж бүртгэсэн,
  • 2018 онд бүгд мал 333, малын тоо толгойн өөрчлөлтийн мэдээлэл 321, малчин өрх 1, ам бүлийн тоо 2, малчдын тоо 2, Лувсанбалдангийн *******, Бадарчийн ******* гэж бүртгэсэн,
  • 2019 онд бүгд мал 362, малчин өрх 1, ам бүлийн тоо 2, малчдын тоо 2, Лувсанбалдангийн *******, Бадарчийн ******* гэж бүртгэсэн,
  • 2020 онд бүгд мал 172, малчин өрх 1, ам бүлийн тоо 2, Лувсанбалдангийн *******, Бадарчийн ******* гэж бүртгэсэн,
  • 2021 онд бүгд мал 188, малын тоо толгойн өөрчлөлтийн мэдээлэл 172, малчин өрх 1, малчдын тоо 1, Лувсанбалдангийн *******, Бадарчийн ******* гэж бүртгэсэн,
  • 2022 онд бүгд мал 213, малын тоо толгойн өөрчлөлт 188, Лувсанбалдангийн *******, Бадарчийн ******* гэж бүртгэсэн,
  • 2023 онд бүгд мал 438  гэж бүртгэсэн,
      1. П.******* /Б.*******ийн нөхөр/-ийн нэр дээр:
  • 1999 онд мал бүгд 18 гэж,
  • 2000 онд бүгд мал 70, 1999 онд малтай өрхийн тоо 1, ам бүлийн тоо 4, 16-34 насны гишүүн 2 гэж,  
  • “2000 он” гэх огноотой баримтад “бүгд мал 16” гэх бүртгэл хөтөлсөн бөгөөд арын нүүр дэх өмнөх оны бүртгэл хэсэгт “2000 он” гэж мөн тэмдэглэсэн,
  • 2002 онд бүгд мал 16, 2002 онд малтай өрхийн тоо 1, ам бүлийн тоо 4, 16-34 насны гишүүн 2 байсан гэж,
  • 2003 онд бүгд мал 16, 2002 онд малтай өрхийн тоо 1, ам бүлийн тоо 4, 16-34 насны гишүүн 2 байсан гэж,
  • 2004 онд бүгд мал 16, 2003 онд малтай өрхийн тоо 1, ам бүлийн тоо 4 байсан гэж,
  • 2005 онд бүгд мал 16, 2004 онд малтай өрхийн тоо 1, ам бүлийн тоо 4 байсан гэж,  
  • 2006 онд бүгд мал 20, 2004 онд малтай өрхийн тоо 1, ам бүлийн тоо 4, 16-34 насны гишүүн 2 байсан гэж,  
  • 2007 онд бүгд мал 16 гэж,  
  • 2008 онд бүгд мал 16, 2007 онд малтай өрхийн тоо 1, ам бүлийн тоо 4, 16-34 насны гишүүн 2 гэж,  

5.2.3. Нэхэмжлэгч Б.*******ийн нэр дээр:

- 2020 онд малчин өрх, малчдын тоо 2, бүгд малын тоо 157, малын тоо толгойн өөрчлөлт бүгд 120 гэх,

            - 2021 онд малчин өрх, малчдын тоо 2, бүгд малын тоо 173, малын тоо толгойн өөрчлөлт бүгд 157 гэх,

            - 2022 онд малчин өрх, малчдын тоо 2, бүгд малын тоо 174, малын тоо толгойн өөрчлөлт бүгд 173 гэж тус тус тэмдэглэжээ.

    1. Булган аймгийн Булган сумын
      1. 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 87 дугаартай албан бичигт “...3-р багийн иргэн *******ийн ******* ... нь ам бүл 4. Эхнэр, хүүхдүүдийн хамт 1995 оноос 2015 оныг хүртэл тус багт амьдарч байх хугацаандаа мал маллан амьдарч байсан нь үнэн болохыг тодорхойлов” гэж,
      2. 6 дугаар багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 117 дугаартай албан бичигт “...6-р багийн *******ийн ******* ... нь ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт 2015 оноос одоог хүртэл тус багт амьдарч байгаа бөгөөд мал маллан амьдарч байгаа нь үнэн болохыг тодорхойлов” гэж,
      3. 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 204 дугаартай албан бичигт “...******* овогтой ******* ... нь ам бүл 4. Эхнэр, хүүхдийн хамт Рашаант 4-р баг Мээжийн тасархай гэх газар 1992 оноос одоог хүртэл мал маллан амьдардаг нь үнэн болохыг тодорхойлов” гэж, 
      4. Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/790 дугаартай албан бичигт “...*******ийн ******* /ГЮ73051571/ эхнэр *******тын ******* /ГЭ74071420/ нар нь 1995-1998 оны малын А данс архивын санд бүртгэл байхгүй учир 1995-1998 оны хооронд мал маллаж байсан нь үнэн болохыг баталж архивын лавлагаа олгов” гэж,
  • “Булган аймгийн архивын тасгийн малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа” гэх тэргүү бүхий баримт нь “...Булган сумын 3 дугаар багийн харьяат *******ийн ******* нь 1999-2000 онд мал маллаж байсан хугацааны бүртгэл. 1998 онд ...бүгд 16, 1999 онд ...бүгд 18, 2000 онд ...бүгд 16. Жич: *******ийн 1995-1998 оны баримтад холбогдох баримт олдохгүй. 1999 оноос 2023 оны мал тооллогын баримт байгаа болно” гэх бичвэртэй,  
  • “Аймаг, сум, дүүргийн архивын тасаг, хэлтсээс малчин-даатгуулагчид олгох архивын лавлагаа” гэх тэргүү бүхий “04” дугаартай баримтад “Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн малчин, өрхийн тэргүүлэгч /ГЮ37071590/ Лувсанбалдан овогтой ******* мал маллаж байсан хугацаа” гээд 2000, 2001, 2005-2024 онуудад тоолуулсан малын тоог төрөл тус бүрээр болон бүгд дүнг нэгтгэсэн байдлаар тус тус тодорхойлжээ.
  1. Дээрх баримтуудаас П.*******, Б.******* нар нь хамтран амьдарч эхэлснээс хойш Булган аймгийн Булган сумын 3, 4, 6 дугаар багуудад оршин сууж байсан болох нь нотлогдож байна.
  2. Нийгмийн даатгалын ерөнхий хууль[1]-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т “"нийгмийн даатгалын шимтгэл" гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч, ажил олгогч, төрөөс энэ хуульд заасны дагуу нийгмийн даатгалын санд урьдчилан төлсөн мөнгөн хөрөнгийг ойлгоно” гэж тайлбарласан.
    1. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Дараах хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцно” гээд 7 тохиолдлыг заасан байх ба 23.1.4-т “тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас доошгүй жил төлсөн, төрүүлсэн …хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн эхийн төрүүлсэн …хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сараар тооцсон хугацаа”, 23.1.6-д “1995 оноос өмнө ажилласан хугацааг холбогдох хуулийн дагуу нөхөн тооцож баталгаажуулсан хугацаа” гэж, 33 дугаар зүйлийн 33.1-д “Даатгуулагч дараах эрх эдэлнэ”, 33.1.1-д “нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан нөхцөлийг хангасан тохиолдолд тэтгэвэр… авах” гэж,
    2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 5.1.6-д “…нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй” гэж, 22 дугаар зүйлийн 22.1-д “Даатгуулагч тэтгэвэр тогтоолгох шаардлагатай баримт бичиг, өргөдлийг доор дурдсан хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргана”, 22.1.1-д “өндөр насны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгон авахыг хүссэн хугацаанд” гэж тус тус хуульчилжээ.
    3. Харин Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “"малчин" гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгоно” хэмээн тайлбарласан.
  3. Нэхэмжлэгч Б.******* нь 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 50 насанд хүрсэн болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаа болон регистрийн дугаараар нотлогдов.
    1. Тэрээр 1992 оны 07 дугаар сараас 2000 оныг дуустал нийт 8 жил 6 сарын хугацааг ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд нөхөн тооцуулсан бөгөөд 2015 оны 10 дугаар сараас 2024 оныг дуустал[2] 106 сар буюу 8 жил 10 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр шимтгэл төлсөн нийт хугацаа 17 жил 4 сар болсон.
    2. Дээрх хугацаан дээр 1995 онд охин Г.*******ыг, 1998 онд охин Г.*******ыг тус тус төрүүлж, өсгөсөн хугацаа болох /1 жил 6 сар х 2 хүүхэд = 3 жил/ 3 жилийг нэмснээр Б.*******ийн нийгэм /тэтгэвэр/-ийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаа нь 20 жил 4 сар байна.
    3. Энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт заасан
  • нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн”,
  • 50 насанд хүрсэн эмэгтэй” гэх нөхцөлүүдийг хангаж, Б.*******т өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг Булган аймгийн Нийгмийн даатгалын газарт гаргах эрх үүссэн.
  1. Б.*******ийн малчнаар ажилласан нийт хугацаа хуульд заасан “12 жил 6 сар” гэх хугацаанд хүрсэн эсэх нь түүний Булган аймгийн Нийгмийн даатгалын газарт гаргаж өгсөн нотлох баримтуудаар шууд нотлогдож байгаа эсэх тухайд: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт заасан зохицуулалт нь
  1. эмэгтэй хүн байх,
  2. хориос доошгүй /доод тал нь хорин жил, түүнээс дээш/ жил /заавал/ ажилласан байх,
  3. энэ хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэл /заавал/ төлсөн байх,
  4. дээрх хугацааны 12 жил 6 сар /доод тал нь 12 жил 6 сар, түүнээс дээш/-аас доошгүй жилд нь малчнаар /заавал/ ажилласан байх нөхцөлүүдийг хангасан байхыг шаарджээ. Тодруулбал: Дээрх нөхцөлүүдийг нэгэн зэрэг хангасан эмэгтэй хүсэлтээ, холбогдох нотлох баримтын хамт нийгмийн даатгалын байгууллагад гаргаж өндөр насны тэтгэвэр тогтоолгох /авах/ эрхээ эдэлнэ.
    1. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “иргэний хэргийн шүүх миний 2001 оноос хойших хугацаанд малчнаар ажиллаж байсныг маань тогтоосон. 1997-1998 онуудад ганц манайх ч биш нийт малчин өрхийн малыг тоолсон бүртгэл болох “А” данс архивд байхгүй байна. 1992-1994 онуудад малчнаар ажиллаж байсан маань багийн Засаг даргын тодорхойлолтоор, бусад жилүүдийнх нь өрхийн тэргүүн П.******* болон хадам аав Л.******* нарын, 2020 оноос хойш миний нэр дээр бүртгэгдсэн мал тооллогын бүртгэлийн баримтуудаар нотлогдоно. Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасны дагуу би Маргаан хянан шийдвэрлэх салбар болон төв  зөвлөлд 1997-1998 онуудад малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор хандсан. Гэвч тус Зөвлөлийн гишүүд миний гаргаж өгсөн материалтай бүрэн танилцаагүй байж татгалзсан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй” гэж,
  • хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Б.*******ийн гаргаж өгсөн баримтуудаар түүний малчнаар ажилласан 9 жил 1 сарын хугацаа нотлогдож байгаа. Үүнд дээр 2025 оны 5 сарын хугацаа нэмэгдэхэд 9 жил 6 сар болж байна. Бусад хугацаанд нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлөөгүй. Хадам аав Л.*******ийнх нь мал тооллогын А данс дахь малчин иргэний бүртгэлд Б.*******ийн нэр бүртгэгдээгүйгээс түүний малчнаар ажиллаж байсныг нотлохгүй байгаа” гэх агуулгаар тус тус мэтгэлцэв.
  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ыг дурдан маргааны үндэслэлийн талаарх тайлбараа гарган мэтгэлцэв.
    1. Гэвч дээрх 71 дугаартай тогтоол нь Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 138 дугаар тогтоолоор 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцогдсон байх тул түүнийг иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоох харилцаанд хэрэглэхгүй.
  2. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Даатгуулагч дараах үүрэг хүлээнэ”, 33.2.1-д “…тэтгэвэр… авахад шаардлагатай баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх” гэж, 37 дугаар зүйлийн 37.8-д “Даатгуулагч …нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөө, маргааныг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл …ийг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд, Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл …ийг аймаг…-ийн нийгмийн даатгалын газрын дэргэд тус тус ажиллуулна“, 42 дугаар зүйлийн 42.9-д “Даатгуулагч… нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөө, маргааныг шийдвэрлэсэн салбар зөвлөлийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл төв зөвлөлд, төв зөвлөлийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл шүүхэд хандана” гэж тус тус хуульчилсан. 
    1. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 450 дугаартай “Журам батлах тухай” тогтоолоор батлагдсан “Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичиг, тэтгэвэр олгох журам”-ын “Хоёр. Тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг” гэх зохицуулалтын “2.3”-т “Малчин даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтооход энэ журмын 2.2-т заасан баримт бичгээс гадна доор дурдсан баримт, бичгийг цаасан, эсхүл цахим хэлбэрээр бүрдүүлнэ”, “2.3.1.1995 оноос хойших хугацаанд мал маллаж, шимтгэл төлж байсан хугацааг нь нотлох боломжгүй бол Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн тогтоол”, “2.3.2.ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990-1994 оныг нөхөн тооцуулсан бол тухайн орон нутагт мал маллан оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт”, “2.3.3.Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын бүртгэл "А" данс малчны гэр бүлийн гишүүдийн мэдээллийг "А" дансны 2 дугаар бүлэг дэх "Малчны мэдээлэл" хэсэгт бүртгэгдсэн хүний мэдээлэлтэй тулган гаргасан лавлагаа (ХААТР 11) гэжээ.
  3. Нийгмийн даатгалын байгууллага, түүний албан хаагч нь иргэний өндөр насны тэтгэврийг хуульд заасан болзол шалгуурыг хангасан болохыг хууль болон холбогдох захиргааны хэм хэмжээний актад заасан нотлох баримтад үндэслэн тогтоох үүрэгтэй.
  4. Б.******* нь Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “1995 оноос нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гаргаж, тус шүүх 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 132/ШШ2024/00446 дугаартай шийдвэрээр Б.*******ийг 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,
    1. мөн аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрийг хүчингүй болгосон 214/МА2025/00002 дугаартай магадлалыг гаргасан нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба түүний “ХЯНАВАЛ” хэсэгт “...7в. Хүсэлт гаргагч Б.******* нь 1995 оноос 2024 онд малчнаар ажиллаж байсан буюу мал маллаж байсан болохоо тогтоолгох хүсэлтээ эхлээд өөрийн амьдран суугаа сумын ...зөвлөлд хандаж гаргах боломжтой байсан ба шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлж болох уг ажиллагааг хийгээгүй байх тул уг ажиллагааг хийлгэхээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж... дүгнэв. Харин ...зөвлөлийн гаргасан эрх зүйн актыг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй...” гэж тайлбарлажээ.
    2. Тэрээр 1997-1998 онуудад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх төв зөвлөлүүдэд хүсэлт, гомдлоо гаргасан боловч аль аль нь “1997-1998 онд малчнаар ажиллаж байсныг нотлоход шаардлагатай баримт бичиг байхгүй” гэж тайлбарлан хүсэлтийг хангахаас татгалзсан хариуг өгснийг нотлох баримтын талаар өмнө хэсэгт тусгасан. Тодруулбал: Б.*******ийн 1995-2024 онуудад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэр болон нийгмийн даатгалын байгууллагын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлүүдийн шийдвэр байхгүй гэсэн үг юм.  
    3. Түүний Булган аймгийн Нийгмийн даатгалын газарт гаргасан “малчнаар ажиллаж байсан” гэх нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохыг хүссэн хүсэлтдээ хавсаргаж өгсөн гэх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах дүгнэлтэд хүрэв. Үүнд: Б.******* нь 
      1. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 450 дугаартай тогтоолоор батлагдсан “Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичиг, тэтгэвэр олгох журам”-ын 2.3.2, 2.3.3-т тус тус зааснаар 1992 оны 07 дугаар сараас 2000 оныг дуусталх хугацаанд ажиллаж байсан байдлаа нөхөн тооцуулсан тул түүний 1992-1994 онуудад малчнаар ажиллаж байсан болох нь Булган аймгийн * сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтоор /3 жил/,
      2. мөн түүний нэр дээр хөтлөгдсөн “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн ... оны тооллого” гэх баримтуудаар 2020-2022 онуудад малчнаар ажиллаж байсан болох нь  /3 жил/,
      3. үүн дээр хэргийн оролцогчдын санал нэгдэн дээрх хугацаанд оруулан тооцож байгаа 2024 он бүхэлдээ, 2025 оны эхний 5 сар буюу 1 жил 5 сар, нийтдээ 7 жил 5 сарын хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь шууд нотлогдож байна.
  5. Дээрх “Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичиг, тэтгэвэр олгох журам”-ын 2.3.3 дахь зохицуулалт нь мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын бүртгэл /“А” данс/-ийн “малчны гэр бүлийн гишүүдийн мэдээлэл”-ийг уг дансны 2 дугаар бүлэг дэх “Малчны мэдээлэл” хэсэгт бүртгэгдсэн хүний мэдээлэлтэй тулган гаргасан лавлагаа байхыг шаарджээ.
    1. Энэхүү зохицуулалтаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохыг хүссэн иргэний малчнаар ажиллаж байсан байдал болон хугацаа /жил/-г тухайн бүртгэлд тусгагдсан мэдээллийг үндэслэн тодорхойлох агуулга илэрхийлэгдэж байна.
    2. Тиймээс Б.*******ийн нэр П.*******, ялангуяа Л.*******ийн нэрээр бүртгэгдсэн баримт /”А” данс/-д тэмдэглэгдсэн бол энэ талаар гаргасан лавлагаа болон тухайн бүртгэл /”А” данс/ нь өөрөө нэхэмжлэгчийн малчнаар ажиллаж байсан байдал, малчнаар ажилласан хугацааг шууд нотлох баримт болно. 
    3. Гэтэл нөхөр П.******* болон хадам аав Л.******* нарынх нь нэр дээр тоологдсон малын бүртгэл болох “Мал тооллогын маягт /Карт/” болон “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн …. оны тооллого” гэх баримтуудад Б.*******ийн нэрийг тэмдэглээгүй байх тул түүний 1995 оноос 2019 оныг дуусталх хугацаанд мал маллан амьдарч байсан “малчин” иргэн болох[3]-ыг нь “шууд нотлох баримт” гэж үнэлэх боломжгүй нөхцөлийг бүрдүүлжээ.
  6. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33..2.1 дэх хэсэгт зааснаар иргэн нь өндөр насны тэтгэврийг тогтоолгох хуульд заасан болзол шаардлагыг хангасан болохоо нотлох баримт[4]-ыг нийгмийн даатгалын байгууллага, түүний албан хаагчид гаргаж өгөх үүрэгтэй.
  7. Б.*******ээс Булган аймгийн Нийгмийн даатгалын газарт гаргаж өгсөн нотлох баримтуудаар түүний малчнаар 7 жил 5 сар ажилласан болох нь нотлогдож байгаа талаар өмнө хэсэгт тусгасан.
  8. Тиймээс Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.9 дэх хэсэг, “Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичиг, тэтгэвэр олгох журам”-ын 2.3.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь үлдэх хугацаанд нь малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгосон нийгмийн даатгалын байгууллагын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн, эсхүл шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгөх нөхцөл /шаардлага/ үүссэн байна.
  9. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангасан нотлох баримтгүйн улмаас нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангахаас татгалзсан хариуцагчийг “хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан” гэж дүгнэх нь үндэслэлгүй бөгөөд шүүх уг зөрчлийг арилгаагүй байхад Б.*******т өндөр насны тэтгэвэр тогтоон, 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд авах байсан өндөр насны тэтгэврийг нөхөж олгохыг хариуцагчид даалгасан шийдвэрийг гаргах нь Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль болон холбогдох журмуудыг зөрчих юм.  
  10. Мөн нийгмийн даатгалын байгууллагаас Б.*******т өндөр насны тэтгэвэр тогтоосон шийдвэрийг гаргаагүй байгаа, шийдвэр гаргасан нөхцөлд тэтгэврийг хуульд заасан хугацаанд нь түүнд олгохгүй эс үйлдэхүй гаргахыг мэдэх боломжгүй байхад урьдчилан таамаглах байдлаар “тогтоосон тэтгэврийг хугацаанд нь тогтмол олгож байхыг даалгах” шийдвэрийг шүүх гаргах нь зүйд нийцэхгүй, үндэслэлгүй шийдвэр болно.  
  11. Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04/01 дугаартай тогтоол нь Б.*******ийн 1997-1998 онуудад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтээ  шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлсэн шийдвэр бөгөөд тэрээр уг шийдвэрийг хянан шийдвэрлэсэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тайлбарыг гарган мэтгэлцэв.
  12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 болон 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар хүний ажиллаж байсан байдлыг тогтоох хүсэлтийг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр зохицуулсан. Тодруулбал: Хүний ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлт болон энэ талаар гаргасан хүсэлтийг урьдчилан шийдвэрлэсэн нийгмийн даатгалын байгууллагын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлүүдийн шийдвэртэй холбогдох маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх эрхгүй.  
  13. Нэхэмжлэгчийг 1995 оноос 2024 онуудад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтээ шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлээгүй гэж шийдвэрлэсэн Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 214/МА2025/00002 дугаартай магадлал хүчин төгөлдөр үйлчилж байна.  
  14. Б.******* нь 1997-1998 онуудад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор холбогдох хүсэлт, гомдлоо нийгмийн даатгалын байгууллагын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар болон төв зөвлөлд гарган шийдвэрлүүлсэн тул уг шийдвэрийг эс зөвшөөрвөл Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл /хүсэлт/ гаргах эрхтэй.
  15. Харин тэрээр нь шууд нотлох баримтгүй 1995-1996, 1999-2019 онуудад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтээ Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд гарган, шийдвэрлүүлээгүй байх тул энэ хугацаанд холбогдох хүсэлтээ Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.9 дэх хэсэгт заасан журмын дагуу гарган шийдвэрлүүлэх учиртай.
  16. Иймд нэхэмжлэгчийн “Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын Б.*******т өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэвэр тогтоох болон 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд авах байсан өндөр насны тэтгэврийг нөхөж олгох, цаашид тогтоосон тэтгэврийг хугацаанд нь тогтмол олгож байхыг тус тус даалгах, тус Газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04/01 дугаартай тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.9, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн Б.*******ийн * аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан “* аймгийн Нийгмийн даатгалын газрын Б.*******т өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэвэр тогтоох болон 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд авах байсан өндөр насны тэтгэврийг нөхөж олгох, цаашид тогтоосон тэтгэврийг хугацаанд нь тогтмол олгож байхыг тус тус даалгах, тус Газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04/01 дугаартай тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТЧИМЭГ

 

[1] 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн.

[2] Энэ хугацаанаас нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй саруудыг хасч тооцсон.

[3]Малчнаар ажиллаж байсан”

[4] Нийгмийн даатгалын байгууллагаас гаргах боломжтой баримтуудаас бусад өөрөөс гаргаж өгөх шаардлагатай баримтууд.