| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/04552/И |
| Дугаар | 192/ШШ2025/05154 |
| Огноо | 2025-06-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2025/05154
2025 06 14 192/ШШ2025/05154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 19 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байр хаягт оршин байх “******* дүүргийн Нийгмийн даатгалын газар” Төрийн байгууллага, албан газар/РД:9106766/-ын хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “******* ******* ******* *******” ГХОХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, мөн сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн *******чгийн дарга **** оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* дүүргийн Нийгмийн даатгалын газар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус газартай харилцагч “******* ******* ******* *******” ХХК” / РД: ******* / ХХК нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг нийгмийн даатгалын ерөнхий хуулиар зохицуулна”, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн “Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг cap бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө”, 32 дугаар зүйлийн 32.2.2 дэх хэсгийн орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, cap бүр нийгмийн даатгалын санд төлөх гэж заалтуудыг зөрчсөн байна. Үүний улмаас 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 2021 оны 1 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 21,111,512.14 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус байгууллага нь даатгуулагчдын “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай ” зэрэг хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Тус газар нь “******* ******* ******* *******” ХХК” -н хаяг болох ******* дүүрэг, 11-р хороо, женерал таун 203-3 тоот хаягаар нэхэмжлэл гаргасан боловч уг хаягт хариуцагч нь байдаггүй шалтгаанаар дүүргийн *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг тус тус удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан. Уг шүүгчийн захирамжийг хавсаргав. Иймд Хариуцагч “******* ******* ******* *******” ХХК болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд овогтой /РД: CN8003105T9UE/-ыг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж өгнө үү. Мөн тус хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эзгүйд явуулж өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* дүүргийн Нийгмийн даатгалын газар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “******* ******* ******* *******” ГХОХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээдийг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь Улаанбаатар хот, ******* дүүрэг, 19 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байр хаягт оршин байдаг болох нь тухайн байгууллагын шүүхэд гаргасан хүсэлт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/ХХ 3 *******/-ээр тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн *******чгийн нотлох баримтуудаас үзэхэд “******* ******* ******* *******” ГХОХХК /РД: *******/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр, мөн түүний оршин байгаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай захирамжийн хуулбар/ХХ 7-9 *******/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн /ПД:/ нь “******* ******* ******* *******” ГХОХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* дүүргийн Нийгмийн даатгалын газар-ийн хүсэлтийг хангаж, “******* ******* ******* *******” ГХОХХК/РД: *******/ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн /ПД:/ нарыг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасны дагуу ******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* дүүргийн Нийгмийн даатгалын газрын хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “******* ******* ******* *******” ГХОХХК/РД:*******/ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн /ПД:/ нарыг эрэн сурвалжлуулсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, “******* ******* ******* *******” ГХОХХК/РД:*******/ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн /ПД:/ нарын оршин суугаа болон компанийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ****