2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/04988

 

 

 

 

 

2025 06 10 192/ШШ2025/04988

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх би,

Нэхэмжлэгч: ***

 

Хариуцагч: ***

Зээлийн гэрээний үүрэгт 25,585,529 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: ***нь 2024 оны 9-р сарын 12-ны өдөр 2010116857 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар онлайн зээл олгосон. 2025 оны 5-р сарын 26-ны өдрийн байдлаар 172 хоногийн хугацаа хэтэрч зээлийн үлдэгдэл 23,291,119 төгрөг, зээлийн хүү 2,241,063 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,347 төгрөг, нийт 25,585,529 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 8,075,748 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,509,781 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 7-р сарын 5-ны өдрөөс 2025 оны 12-р сарын 5-ны өдөр хүртэл сар бүрийн 5-ны өдрийн дотор 2,918,296.83 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ****  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,585,529 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 8,075,748 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,509,781 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 7-р сарын 5-ны өдрөөс 2025 оны 12-р сарын 5-ны өдөр хүртэл сар бүрийн 5-ны өдрийн дотор 2,918,296.83 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. *** д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 25,585,529 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 8,075,748 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,509,781 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 7-р сарын 5-ны өдрөөс 2025 оны 12-р сарын 5-ны өдөр хүртэл сар бүрийн 5-ны өдрийн дотор 2,918,296.83 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 285,878 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 142,939 төгрөгийг хариуцагчаас, 142,939 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ