Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 150/шш2025/00144

 

 

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 150/ШШ2025/00144

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум, 0 дүгээр баг, компанийн өөрийн байранд байрлах  “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* хот, ******* дүүрэг, 00 дүгээр хороо, 0-р хороолол, ******* нуур, 000-р байр, ******* тоотод байрлах “******* ” ХХК  /РД:/,

 Хариуцагч: ******* хот, ******* дүүрэг, 00 дүгээр хороо, 0-р хороолол, ******* нуур, 00-р байр, 000 тоотод оршин суух “******* ” ХХК-ийн гүйцэтгэх захирал нарт холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 455,430,661.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “...“******* " ХХК нь манай компанитай 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ХХАГ/23-39 дугаартай " худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба манай компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэн 1,132,045,200 төгрөгийн цементийг нийлүүлсэн боловч, тус компани нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 303,620,440.67 төгрөгийг төлж барагдуулаагүй өнөөдрийг хүрч манай компанийг хохироож байна. Иймд хариуцагч "******* " ХХК-иас цемент худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 303,620,440.67 төгрөг, алданги 151,810,220.335 төгрөг, нийт 455,430,661 төгрөгийг гаргуулж, манай компанид олгож өгнө үү...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Тус шүүхэд хянагдаж буй "*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй "******* " ХХК-д холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие дараах тайлбарыг гаргаж байна.

"******* " ХХК нь "*******" ХХК-тай 2023 оны 03-р сарын 07-ны өдөр Худалдах худалдан авах №ХХАГ/23-39 тоот гэрээг байгуулсан.

Нэхэмжлэлд дурдсан үйл баримт нь анх энэхүү гэрээг байгуулахад манай байгууллагын хувьд цар тахалын нөлөөгөөр нэг хэсэг үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад хөл хорио тавигдаж үйл ажиллагаа дөнгөж сэргэж эхэлж байх үед байгууллагынхаа ажлыг үргэлжлүүлэн ажиллуулахаар “*******" ХХК-тай гэрээг байгуулан ажиллаж эхэлсэн.

Гэрээний дагуу "*******" ХХК нь цементээ нийлүүлэхдээ гэрээний 3.2-т заасан захиалгын дагуу тухайн бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвлөгөөг гаргаж баталгаажуулснаар цемент илгээхээр байсан боловч энэхүү төлөвлөгөө батлагдаагүй байхад цемент илгээж, уг цементийг манай байгууллага хүлээн аваагүй байснаас үүдэн тус бүтээгдэхүүнийг ашиглах боломжгүй нэлээд хугацааг өнгөрөөсөн. Энэ асуудлыг тухайн үед хүлээлгэж өгөөгүй, урьдчилан мэдэгдээгүй цемент гарсан асуудлыг холбогдох удирдлагуудад мэдэгдэж байсан. Манай байгууллагын хувьд цар тахалын нөлөөгөөр ажил бүрэн жигдрээгүй тул цементийг бүрэн ашиглах нөхцөл бүрдээгүй цементийн захиалгыг тухайн бүтээгдэхүүнийг боловсруулах нөхцөл бүрдсэнээр нийлүүлэлтийн захиалга, төлөвлөгөөг нийлүүлэгч талдаа гэрээний дагуу харилцан ярилцаж өгөх байсан.

Энэхүү нөхцөл байдлуудаас үүдэн цементийг манай байгууллага бүрэн ашиглаж чадахгүй нэлээд цаг хугацаа өнгөрсөн. Учир нь хэдий гэрээ хийгдсэн ч цар тахалын улмаас удаан хугацаагаар ажилаагүй тул тухайн бүтээгдэхүүнийг бүрэн ашиглах нөхцөл бүрдэхээр цементийг хүлээн авах ачилтын төлөвлөгөө захиалгыг өгөх, 2 гарын нийлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар баталгаажих байсан. Нэхэмжлэгч талаас гэрээ хийгдсэнээр шууд нийлүүлэлт хийгдэн гэдэг байдлаар хандсанаас манай байгууллагын хувьд ч хохиролтой нөхцөл байдалд орсон байдаг. Энэхүү асуудлаас үүдэн сүүлдээ 2 талдаа маргаантай асуудал болж хувирсан тул арга буюу уг цементийн зарим хэсгийг авч хэрэглэсэн байдаг.

Ийнхүү дурдаад байвал асуудал нэлээдгүй их ч бидний хувьд гэрээгээр хүлээсэн нэг талын үүргээ бүрэн биелүүлэн цементийн үлдэгдэл үнийг төлөх шаардлагаас татгалзах зүйлгүй хүлээн зөвшөөрсөн. Харин алдангийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэдий гэрээгээр хүлээсэн үүрэг байсан ч дээрх нөхцөл байдлуудаас үүдэн гэрээний үндсэн төлбөрийг төлөх нөхцөл бүрдээгүй хугацаа хэтрүүлсэн асуудал үүссэн тул алдангийн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Энэхүү нөхцөл байдлыг нэхэмжлэгч талтай харилцан тохиролцох, тухайн үеийн нөхцөл байдлыг тодруулах талаар холбогдож нэмэлт баримт материал болон илүү дэлгэрэнгүй тайлбар мэдээллийг шүүхэд гаргаж өгөх болно... гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 ҮНДЭСЛЭХ нь 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “******* ” ХХК болон гүйцэтгэх захирал д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 455,430,661.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “******* ” ХХК-тай 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ХХАГ/23-39 дугаартай “ худалдах, худалдах авах гэрээ” байгуулж, гэрээний үүргээ биелүүлсэн боловч “******* ” ХХК нь гэрээний биелүүлээгүйгээс цемент худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 303,620,440.67 төгрөг, алданги 151,810,220.335 төгрөг, нийт 455,430,661.67 төгрөгийг хариуцагч нараас  гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж,

Хариуцагч нар нь цементийн үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрч, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

“*******” ХХК, “******* ” ХХК-ийн хооронд 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ХХАГ/23-39 дугаартай “ худалдах, худалдах авах гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр худалдагч “*******” ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ОРС42,5 маркийн 1000 тонн цементийг 330,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч тал цементийн үнийг урьдчилан төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч худалдсан зүйлийн үнийг шаардах эрхтэй. 

Зохигч цементийн үлдэгдэл 303,620,440.67 төгрөгийн үлдэгдэлтэй талаар маргаагүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 303,620,440.67 төгрөгийг хариуцагч “******* ” ХХК-иас гаргуулж шийдвэрлэв.  

Харин алдангийн хувьд:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан.

Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т худалдан авагч нь төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувийн алданги төлнө гэж заажээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдааны шатанд 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ХХАГ/23-39 дугаартай “ худалдах, худалдах авах гэрээ”-д заасан хэмжээнээс илүү буюу 1,169,061,856 төгрөгийн цементийг “******* ” ХХК-д нийлүүлсэн гэх тайлбарыг гаргаж байгаа ба хэсэгчлэн нийлүүлсэн цементийн үнийг худалдан авагч тал ямар хугацаанд хэрхэн төлөхийг харилцан тохиролцоогүй тул алданги тооцож гаргуулах хууль зүйн үндэслэлгүй.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “******* ” ХХК-иас худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд  303,620,440.67 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Харин худалдах, худалдан авах гэрээ хуулийн этгээдүүдийн хооронд байгуулагдсан байх тул иргэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар  хариуцагч “******* ” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 303,620,440.67 төгрөгийг гаргуулж, “ ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 151,810,220 төгрөгийн болон хариуцагч д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,434,103 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,676,052 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Шийдвэр бичгийн хэлбэрээр 14 хоногийн дотор гарах бөгөөд гарснаас хойш зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Г.АЛГИРМАА