Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 150/шш2025/00173

 

 

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 150/ШШ2025/00173

******* аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг  баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

  ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хариуцагч: ******* аймгийн ******* сум, 0 дүгээр баг, 00-р байр, 00 тоотод оршин суух хаягтай, ******* ******* /РД:*******/-д холбогдох,

  ******* ******* ******* санд учруулсан хохирол 38,674 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

ТОДОРХОЙЛОХ нь:

******* ******* ******* ******* газрын хүсэлтээр ******* аймгийн ******* сум дахь сум дундын ын газрын ерөнхий нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Чандмань зоогийн газарт 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн маргалдаж түүний толгойн тус газар архины шилээр толгойн тус газар цохиж бие эрх чөлөөнд нь халдсан зөрчилд холбогдон шалгагдсан байна.

******* аймгийн ******* сумын сум дундын цагдаагийн хэлтсээс Б.*******гийн гаргасан зөрчилд 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар №, дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулж 100 нэгж буюу 100.000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.

Уг зөрчлийн улмаас хохирсон иргэн болох овогтой /РД: / нь өөрийн биеийг эмчлүүлэх зорилгоор:

1. 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* сумын ******* ******* төвийн яаралтай тусламжаас 38,674 төгрөгийн үйлчилгээг авч ******* ******* ******* сангаас 38,674 төгрөгийн нэхэмжлэл гаргуулан авсан байна.

******* ******* ******* ******* газраас 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/1884 дугаартай албан бичгээр "******* аймгийн ******* сумын ын газарт хянагдаж байгаа болон шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл ******* тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл ******* ******* санг хохиролгүй болгох ажилд хуульд заасан чиг үүргийнхээ дагуу туслалцаа үзүүлнэ үү" гэсэн хүсэлтийг ын газарт ирүүлсэн.

Төрийн байгууллагын дээрх хүсэлтийг хүлээн авч, судалж үзэхэд, эрүүл ******* ******* сан гэж даатгуулагчид эрүүл ******* улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлэх бөгөөд тус сангийн хөрөнгийг төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн мөнгө бөгөөд дээрх сангаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас тусламж үйлчилгээний зардал гарсан нь төр, нийтийн эрх ашигт хохирол учирсан гэж үзэхээс гадна нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна.

Мөн ******* ******* ******* тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл ******* тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх"-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй." гэж тус тус хуульчилжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.",

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно."

Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана." гэж тус тус заасны дагуу нь төрийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ.

Иймд Б.*******гээс ******* ******* ******* санд учруулсан хохирол болох 38,674 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

Иргэн Б.*******гээс ******* ******* ******* санд учруулсан хохирол болох 38,674 төгрөгийг гаргуулан, ******* ******* ******* ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү.

Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү...” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* газар нь хариуцагч Б.*******гээс 38,674 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон Төрийн банкны 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн мөнгөн шилжүүлэг баримтаар  нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хяхан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдах нь зүйтэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 758.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон        

ЗАХИРАМЖЛАХ нь 

         1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* газрын 38,674 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

         3. Иргэний хэрэг шүүхэд хяхан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

                     

 

              ШҮҮГЧ                        Г.АЛГИРМАА