| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00140/И |
| Дугаар | 150/шш2025/00174 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 150/шш2025/00174
| 2025 оны 06 сарын 04 өдөр | Дугаар 150/ШШ2025/00174 | ******* аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 0 дүгээр хороо, ******* гудамж, 28, ******* цогцолборт байрлах, “******* *******” /РД:*******/-ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сум, баг, 0000 тоотод оршин суух хаягтай овогт *******мөрөн /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 717,961 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....*******мөрөн нь "******* *******"-тай 2021 оны 05 сарын 24-ний өдөр 140000633328 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны ......... дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. .*******мөрөн нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 05 сарын 30-ны өдөр 480,000 төгрөгийг сарын 3,1%-ын хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй.
******* *******-ын зүгээс .*******мөрөнөөс зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардахад өнгөрсөн хугацаанд 100,000 төгрөг төлсөн ба түүнээс хойш огт төлж барагдуулаагүй байна. 2025.03.18-ны өдрийн байдлаар .*******мөрөнгийн үндсэн зээлийн үлдэгдэл 418,515 төгрөг, 2023 оны 05 сарын 30-ны өдрөөс 2025.03.18-ны өдрийг хүртэлх 627 хоногийн зээлийн хүү 249,636 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,810 төгрөг нийт 717,961 төгрөг байна.
.*******мөрөн нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "******* *******” ХХК нь зээлийн гэрээний үүрг нийт 717,961 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно...” гэжээ.
ҮНДЭСЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч .*******мөрөнөөс зээлийн гэрээний үүрэгт 717,961 төгрөг гаргуулахаар шаардсан ба зохигч эвлэрэн хэлэлцэж 717,961 төгрөгийг хариуцагч .*******мөрөн нь 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 317,691 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон болох нь зохигчийн шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,781 төгрөгийн 50 хувь буюу 10,890.5 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д, 10,890.5 төгрөгийг хариуцагч .*******мөрөнөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖАХ нь
1.“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, .*******мөрөнд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 717,961 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигч эвлэрэн хэлэлцэж 717,961 төгрөгийг хариуцагч .*******мөрөн нь 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 317,691 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,781 төгрөгийн 50 хувь буюу 10,890.5 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д, 10,890.5 төгрөгийг хариуцагч .*******мөрөнөөс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АГИРМАА