Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 150/шш2025/00175

 

 

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 150/ШШ2025/00175

******* аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 0 дүгээр хороо, ******* гудамж, 28, ******* цогцолборт байрлах, “******* ББСБ” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сум, 2 дугаар баг, ******* 00 тоотод оршин суух хаягтай /РД:/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1,356,741 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Х. нь "******* ББСБ"-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 02 сарын 27-ны өдөр 140000871187 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Х. нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 04 сарын 24-ний өдөр 920,000 төгрөгийг сарын 2,3% хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.

Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан ба 2023 оны 12 сарын 11-ний өдөр 150,000 төгрөгийг төлсөн хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. 2025 оны 04 сарын 09-ний өдрөөр Х.гийн зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 920,000 төгрөг, зээлийн хүү 369,326 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,415 төгрөг нийт 1,356,741 төгрөг байна.

Х. нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "******* ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,356,741 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Х.ос зээлийн гэрээний үүрэгт 1,356,741 төгрөг гаргуулахаар шаардсан ба зохигч эвлэрэн хэлэлцэж 1,356,741 төгрөгийг хариуцагч Х. нь 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар  тохиролцсон болох нь зохигчийн шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,658 төгрөгийн 50 хувь буюу 18,329 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д, 18,329 төгрөгийг хариуцагч Д.ос гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон    

ЗАХИРАМЖЛАХ нь 

1.“******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,356,741 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигч эвлэрэн хэлэлцэж 1,356,741 төгрөгийг хариуцагч Х. нь 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,658 төгрөгийн 50 хувь буюу 18,329 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д, 18,329 төгрөгийг хариуцагч Х.ос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                        

 

 

 

              ШҮҮГЧ                        Г.АЛГИРМАА