Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 150/шш2025/00176

 

 

 

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 150/ШШ2025/00176

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум, 0 дүгээр баг, “*******” ХХК /РД:*******4/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  иргэн ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь: 

Хүсэлт гаргагч .... итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..." ХХК-иас ******* холбогдуулан 40,667,807.05 төгрөг гаргуулахаар ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийхээр хариуцагчийн оршин суух хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч нэхэмжлэлд дурдсан хаягт хариуцагч оршин суудаггүй тул хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Тус шийдвэрт “******* гэрээнд дурдсан ******* аймаг, ******* сумын, 2-р баг гудамж 4 тоот хаягт оршин суудаг гэж тодорхойлсон боловч ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/20 дугаартай албан бичигт "... Иргэн овогтой ******* аймгийн ******* сум 0-р баг хорооллын гудамж 4 тоот хаягт бүртгэлтэй боловч тус хаягт оршин суудаггүй нь үнэн болно” гэсэн тодорхойлолтоор, нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй нь тогтоогдсон тухай ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн тоот захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон тул А.ын оршин суугаа хаягийг хуулийн дагуу тогтоолгох шаардлага үүсээд байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаap зүйлийн 155.1-д зааснаар оршин байрлах хаяг нь тодорхойгүй байгаа ******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож, тогтоосон хаягийг "*******" ХХК-д албан бичгээр мэдэгдэхийг ******* аймгийн ******* сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 ҮНДЭСЛЭХ нь: 

            Хүсэлт гаргагч “*******” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.

А. нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь авлагын товчоо тайлан, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд А. ******* аймгийн ******* сум,  Дөнбөн 0-р баг, хорооллын гудамж 4 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/20 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 6/

Иймд хүсэлт гаргагч “*******” ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа “...А. ******* аймаг, ******* сумын, 0-р баг гудамж 0 тоотод оршин сууж байсан...”  гэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий өөр мэдээлэл байхгүй гэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ..... овогт ******* ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* аймгийн газрын ******* сумын сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

         5.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Г.АЛГИРМАА