| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00164/И |
| Дугаар | 150/шш2025/00179 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 150/шш2025/00179
| 2025 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 150/ШШ2025/00179 | ******* аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 0 дугаар хороо, ******* тауэр, 00 давхарт байрлах, “*******” ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сум, Дөмбөн 0-р баг, ******* 2-214 тоотод оршин суух овогт /РД:3/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 29,563,132.06 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ Банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 09 дүгээр сарын 26-нд 6000309299 тоот цахим зээлийн гэрээг байгуулан 27,460,000 төгрөгийн зээлийг сарын 1,75 хувийн хүүтэй, 31 сарын хугацаатай зээлдэн авсан. Иймд дээрх цахин зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000309299 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 26,749,624.1 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,748,232.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 42,275.05 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 29,563,132.06 төгрөгийг аас гаргуулж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Э.аас зээлийн гэрээний үүрэгт 29,563,132.06 төгрөг гаргуулахаар шаардсан ба зохигч эвлэрэн хэлэлцэж 29,563,132.06 төгрөгийг 2025 оны 07 дугаар сард 1,642,396.23 төгрөг, 2025 оны 08 дугаар сард 1,642,396.23 төгрөг, 2025 оны 09 дүгээр сард 1,642,396.23 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 1,642,396.23 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 1,642,396.23 төгрөг, 2025 оны 12 дугаар сард 1,642,396.23 төгрөг, 2026 оны 01 дүгээр сард 1,642,396.23 төгрөг, 2026 оны 02 дугаар сард 1,642,396.23 төгрөг, 2026 оны 03 дугаар сард 1,642,396.23 төгрөг, 2026 оны 04 дүгээр сард 1,642,396.23 төгрөг, 2026 оны 05 дугаар сард 1,642,396.23 төгрөг, 2026 оны 06 дугаар сард 1,642,396.23 төгрөг, 2026 оны 07 дугаар сард 1,642,396.23 төгрөг, 2026 оны 08 дугаар сард 1,642,396.23 төгрөг, 2026 оны 09 дүгээр сард 1,642,396.23 төгрөг, 2026 оны 10 дугаар сард 1,642,396.23 төгрөг, 2026 оны 11 дүгээр сард 1,642,396.23 төгрөг, 2026 оны 12 дугаар сард 1,642,396.23 төгрөг, 2027 оны 01 дүгээр сард 1,642,396.23 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон болох нь зохигчийн шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 305,765.66 төгрөгийн 50 хувь буюу 152,882.83 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д, 152,882.83 төгрөгийг хариуцагч Э.аас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАЖЛАХ нь
1. “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, Э.ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 29,563,132.06 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч Э. нь 29,563,132.06 төгрөгийг 2025 оны 07 дугаар сард 1,642,396.23 төгрөг, 2025 оны 08 дугаар сард 1,642,396.23 төгрөг, 2025 оны 09 дүгээр сард 1,642,396.23 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 1,642,396.23 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 1,642,396.23 төгрөг, 2025 оны 12 дугаар сард 1,642,396.23 төгрөг, 2026 оны 01 дүгээр сард 1,642,396.23 төгрөг, 2026 оны 02 дугаар сард 1,642,396.23 төгрөг, 2026 оны 03 дугаар сард 1,642,396.23 төгрөг, 2026 оны 04 дүгээр сард 1,642,396.23 төгрөг, 2026 оны 05 дугаар сард 1,642,396.23 төгрөг, 2026 оны 06 дугаар сард 1,642,396.23 төгрөг, 2026 оны 07 дугаар сард 1,642,396.23 төгрөг, 2026 оны 08 дугаар сард 1,642,396.23 төгрөг, 2026 оны 09 дүгээр сард 1,642,396.23 төгрөг, 2026 оны 10 дугаар сард 1,642,396.23 төгрөг, 2026 оны 11 дүгээр сард 1,642,396.23 төгрөг, 2026 оны 12 дугаар сард 1,642,396.23 төгрөг, 2027 оны 01 дүгээр сард 1,642,396.23 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 305,765.66 төгрөгийн 50 хувь буюу 152,882.83 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д, 152,882.83 төгрөгийг хариуцагч Э.аас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРАА