2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/01933

 

 

 

 

 

 

 

2025 03 14 192/ШШ2025/01933

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Э нь Т ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Т ХХК-ийн оршин байх хаяг нь тодорхойгүйгээс нэхэмжлэгч Л.Э талуудын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан 109 дугаар орон сууц захиалан бариулах гэрээний дагуу орон сууны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШЗ2024/25771 дугаартай Хэргийн хэрэгсэхгүй болгох тухай захирамж,

2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 109 дүгээр орон сууц захиалан бариулах гэрээ,

Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, зүүн алтан өлгий 1, 17 тоот хаягт Т ХХК нь бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй,

Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны Засаг даргын Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, Сөүл бизнес центер хаягт Т ХХК нь бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй тухай тодорхойлолт бүхий шүүхийн мэдэгдэх хуудасны буцаалт,

шүүхээс 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Т ХХК-ийн 8616-8282 дугаарын утас руу залгахад орох ярианы эрх хаагдсан байна гэх,

хариуцагч Т ХХК-ийн 8860-4828 дугаарын утас руу залгахад Т ХХК-ийн утас мөн байна...Манай байгууллага ХУД, 25 дугаар хороо, 616 дугаар байр, 106 тоотод үйл ажиллагаа явуулж байгаа гэх,

Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын Хан-уул дүүргийн 25 дугаар хороо, 616 дугаар байр, 106 тоот хаягт Тэнүүн газар констракшн ХХК нь бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй тухай тодорхойлолт бүхий шүүхийн мэдэгдэх хуудасны буцаалт,

2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Т ХХК-ийн 8860-4828 дугаарын утас руу удаа дараа залгахад утсаа аваагүй болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Т ХХК /РД ****/-н оршин байгаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

/хх-ийн 6-9, 11-12,17-18, 21,22-23, 24 дүгээр тал/

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Т ХХК-ийг эрэн сурвалжлах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Тэнүүн газар констракшн ХХК /РД 5928699/-г эрэн сурвалжилж, түүний оршин байгаа хаягийг олж тогтоон, баримтжуулж, хүсэлт гаргагч Л.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, утас *********/-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ