| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/00438/И |
| Дугаар | 192/ШШ2025/01934 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2025/01934
2025 03 14 192/ШШ2025/01934
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ц нь У.Т эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
У.Т оршин байх хаяг нь тодорхойгүйгээс нэхэмжлэгч С.Ц нь гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан Сонгинохайрхан 37 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 69 дугаартай У.Төгөлдөр нь тус хорооны 116 дугаар байр, 171 тоотод бүртгэлтэй боловч хаягандаа амьдардаггүй гэх тодорхойлолт,
Гэрлэлт бүтгэлийн лавлагаа,
шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 192/ШЗ2025/06608 дугаартай захирамжаар Баянгол, Хан-уул, Согинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас Төрийн мэдээллийн Хур системээс У.Т оршин суух хаягийн талаарх лавлагааг гаргуулахад Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, содон үйлдвэрчний эвлэлийн гудамж, 116 дугаар байр, 171 тоот гэх хариу ирүүлсэн нь Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолттой таарч байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Т /РД *********/-ийн оршин байгаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
/хх-ийн 4, 5, 10-12, 13 дугаар тал/
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд У.Төгөлдөрийг эрэн сурвалжлах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд У.Т -ийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа хаягийг олж тогтоон, баримтжуулж, хүсэлт гаргагч С.Ц /утас *********/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ