| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0182/Э |
| Дугаар | 223 |
| Огноо | 2018-03-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Энх-Оргил |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Солонго,
Улсын яллагч Д.Энх-Оргил,
Шүүгдэгч Б.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт ББд холбогдох эрүүгийн 1811000000060 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Боржигин овогт ББ, Монгол Улсын иргэн, 1973 оны 9 сарын 27-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн нарангийн 9-220 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд: - 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 142А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, /................................
Шүүгдэгч Б.Б нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хувьсгалчдын Г-529 тоотод байх иргэн Л.Баасандоржийн эзэмшлийн монгол гэрийн үүдний амбаарын хаалгыг эвдэн нэвтэрч 32 инчийн Шарп брэндийн зурагт, нөүт бүүк зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 650.000 төгрөгийн хохирол учруулахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Балдсансамбуугаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…2 шилийг хувааж уугаад түүнээс салаад нэлээн согтчихсон. Өргөө кинотеатрын ард талын очиж хонодог орцондоо очиж хонох гээд ганцаараа явж байгаад тасарчихсан байна ...нэг айл руу хулгай хийх гэж орсон юм шиг байна лээ ...” гэсэн мэдүүлэг /хх-48х/,
Шүүгдэгч Б.Бгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би тухайн өдөр дүүгийндээ очих замдаа жаахан архи уучихсан юм. Тэгээд явж байгаад энэ хэрэгт орсон байна лээ. Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна” гэв.
Л.Баасандоржоос гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би шарп брэндийн зурагтыг 2012 онд Нарантуул захаас 500,0 мянган төгрөгөөр худалдаж авсан. Одоо өөрийн зурагтаа 400,0 мянган төгрөгөөр үнэлнэ. Самсунг маркийн зөөврийн комьпютерээ 200,0 мянган төгрөгөөр үнэлж байна. Мөн тухайн хулгайч манай үүдний амбаарын хаалгыг эвдсэн байсан. Үүнийг янзлуулахад 50,0 мянган төгрөг хэрэг болно. Дээрх зардлаа буруутай этгээдээс нэхэмжилж байна ...” гэсэн мэдүүлэг /хх-20-21х/,
Хохирогч Л.Баасандоржоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээн авсан. Амбаарын хаалга эвдэрсэн үүнийгээ өөрсдөө засаж янзалсан нэхэмжлэх зүйл байхгүй ...гомдол санал байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-17-18х/,
Гэрч Г.Баяндэлгэрээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тухайн өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр манай ажил, хийх ажилгүй болоод 16 цагийн орчимд тарсан. Би ажлаа тараад шууд 17 цагийн үед гэртээ харьсан ба манай амьдардаг байшин болохоор хуучин дэлгүүр байсан болохоор хашааны хаалгаар биш дэлгүүрийн хаалгаар ороод гэртээ орж хувцсаа сольчихоод жорлон орох гээд гэрээсээ гарсан чинь манай хашаан дотор байх хүргэн ах Л.Баасандоржийн монгол гэрийн үүдний амбаарын хаалга гэр талаасаа цөмрөөд салаад уначихсан байсан ба дотор гэрийн хаалгаа угаасаа цоожилдоггүй болохоор гэрийнх нь хаалгаар шагайсан чинь ахын гэрийн хойморт зурагтын урд бор өнгийн нэхий бололтой хүрэмтэй хүн доошоо тонгойгоод суучихсан шар өнгийн шуудайн дотор юм хийгээд сууж байсан ба зурагтыг авчихсан орон дээр уруу нь харуулаад орны даавуунд боох гэж байгаа бололтой тавьчихсан байсан. Тэгээд би шууд хулгайч байна гэж ойлгоод хөөе юун хүн бэ гээд би ухраад гарсан чинь араас гүйгээд гараад ирсэн. Тэгэхээр нь би шууд хамаж аваад дараад газарт хэвтсэн. Тэгээд шууд утсаа гаргаж ирээд 102 дугаарт дуудлага өгсөн юм. Дараа нь гэрийн эзэн Баасандорж ах руу залгаж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-24-25х/,
Гэрч Д.Лхагвасүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...дуудлага авмагц яаралтай очин Хувьсгалчдын Г-529 тоот цэнхэр өнгийн хаалгатай хашааны гадаа очиход хашаан дотроос нэг эрэгтэй хүн энэ хүн хулгай хийчихлээ гээд бор өнгийн нэхий куртиктай, цэнхэр өнгийн юүдэн малгай өмсчихсөн нэлээн согтуу эрэгтэй хүнийг дагуулж гарч ирсэн. Уг хүнийг хүлээн авч овог нэр регистрийг нь асуухад өөрийгөө Буяндэлгэрийн Балдансамбуу гэж танилцуулсан ба регистрийн дугаараа бас хэлж байсан, өмнө шоронд орж байсан одоо дахиж шоронд ормоогүй байна би ээжийгээ өнгөрснөөс хойш л ингэж явна гээд яриад байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-26-27х/,
Шүүгдэгч Б.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-49х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-55х/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-77-79х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хувьсгалчдын Г-529 тоотод байх иргэн Л.Баасандоржийн эзэмшлийн монгол гэрийн үүдний амбаарын хаалгыг эвдэн нэвтэрч 32 инчийн Шарп брэндийн зурагт, нөүт бүүк зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 650.000 төгрөгийн хохирол учруулахыг завдсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Б.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнийг нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтов.
Хохирогч Л.Баасандорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй /хх-16-18х/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 68 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурьдав.