| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0318/Э |
| Дугаар | 367 |
| Огноо | 2018-03-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Цэнд-Аюуш |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 367
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
улсын яллагч М.Цэнд-Аюуш,
шүүгдэгч, хохирогч Э.Т,
шүүгдэгч, хохирогч Ц.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Т, Ц.Унарт холбогдох эрүүгийн 1706 03995 0297 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны холбооны инженер мэргэжилтэй, “” ХХК-д айти инженерээр ажилладаг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Э овогт Эын Т.
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан 18 дугаар баг, тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хорооллын тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Цгийн У.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Т нь 2017 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол Токиа гудамжны 48а байрны 10 тоот гэртээ иргэн Ц.У-тэй маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Унь 2017 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол Токиа гудамжны 48а байрны 10 тоотод иргэн Э.Ттэй маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Умэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Э.Т хохирогчоор мэдүүлэхдээ: “…Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Ц.У хохирогчоор мэдүүлэхдээ: “…Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ц.Угийн өгсөн мэдүүлэг /хх-6-7/, хохирогч Э.Тийн өгсөн мэдүүлэг /хх-9-10/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 227 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-18/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1241 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-23/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-34, 45/, шүүгдэгч нарын ял шалгах хуудас /хх-36, 44/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Т нь 2017 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол Токиа гудамжны 48а байрны 10 тоот гэртээ иргэн Ц.Утэй маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Унь 2017 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол Токиа гудамжны 48а байрны 10 тоотод иргэн Э.Ттэй маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Уранцэцэгийн өгсөн: “….Би 2016 оны 8 дугаар сараас Э.Т гэх хүнтэй танилцаж хамтран амьдрах болсон бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 23 цаг 30 минутын үед С.Төгсбилэг нь намайг ажил дээрээс ирж аваад хамт гэртээ харьсан. Тухайн үед С.Төгсбилэг бид хоёр аль аль нь бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэртээ ирсэний дараа бид хоёр маргалдаж хэрэлдэхэд Э.Т ууж байсан пивоо над руу цацахаар нь би Э.Тийн хацар руу гараараа цохисон. Тэгтэл Э.Т миний гарыг мушгиад нүүр рүү 2-3 удаа цохисон ба би Э.Тийн цээжийг хумсаараа маажихад Э.Т миний гарыг өчөөд тавихгүй болохоор нь би цээжийг нь хазсан.” /хх-6-7/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Э.Тийн өгсөн: “…Би 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 23 цагийн үед “Мэжик” нэртэй биллярдны газарт Ц.Уранцэцэгийг авах гэж очсон. Ц.Унайзуудтайгаа архи уусан байдалтай бага зэрэг согтсон байсан. Гэртээ ирээд үл ялих зүйлээс болж маргалдсан. Ц.Ууурандаа над руу дайрч намайг маажаад байсан. Үүнээс болж миний биеийн ихэнх хэсэг сорвитой болсон. Ц.У миний зүүн хацар, зүүн гарын бугуй хэсэгт хумсаараа маажиж, цээжний зүүн хэсэгт хазсан.” /хх-9-10/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №227 тоот дүгнэлтэнд:
1. Ц.Угийн дух, зовхи, хамрын нуруу, уруул бугалганы цус хуралтууд, баруун нүдний дотор ханын хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ШЭГЗТ-н 2.4.1 зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрхи гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /хх-19/ гэх дүгнэлт,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн №1241 тоот дүгнэлтэнд:
1. Э.Тийн биед зүүн хацар, шуу, хэвлийд нөсөө бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ШЭГЗТ-н 2.4.1 зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх-19/ гэх дүгнэлт,
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36, 44/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нар нь харилцан муудалцаж тус тусын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болохоо өөрсдөө хүлээсэн, мөн дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүх эмнэлгийн дүгнэлтүүдээр тогтоосон байна.
Шүүгдэгч Э.Т, Ц.У нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Дээрх байдлаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогч Э.Т, Ц.У нар нь харилцан бие биенээсээ нэхэмжлэх зүйлгүй, бие биедээ гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар Э.Т, Ц.У нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Э.Т, Ц.Унарт 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Т, Ц.У нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон
хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э овогт Э-ын Т, Төмөр нохой овогт Цгийн У нарыг тус бүрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Т, Ц.У нарт 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.Т, Ц.Унар нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Т, Ц.У нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Э.Т, Ц.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Т, Ц.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Т, Ц.Унарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС