| Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэнийн Батчимэг |
| Хэргийн индекс | 158/2024/0032/З |
| Дугаар | 158/ШШ2025/0019 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Бусад, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 158/ШШ2025/0019
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 болон 4 дэх хэсгүүд, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Э.Оюун-Эрдэнийн гомдлын шаардлагыг хангаж, Булган аймгийн Татварын газрын татварын Улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0074889 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР
[1] Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг.
[2] Улс төрийн *******ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Нам дараах эрхийг эдэлнэ” гэжээ.
[3] Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 36 дугаар зүйл /Сонгууль эрхэлсэн байгууллага/-ийн 36.1-д “Нам, *******, нэр дэвшигчээс сонгогчидтой уулзах, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сурталчлах зэрэг сонгуулийн сурталчилгааны ажлыг *******, эвслийн болон нэр дэвшигчийн сонгууль эрхэлсэн байгууллага эрхлэн явуулна”, 36.2-т “Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага *******, эвслийн болон нэр дэвшигчдийнхээ сонгуулийн сурталчилгааг эрхлэн явуулах бөгөөд хуулийн этгээдийн эрхгүй байна” гэж тус тус заасан.
[4] Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Зөрчил...-г энэ хуулиар тогтооно” гэх хууль ёсны зарчим хэрэгжсэн.
[5] Зөрчлийн тухай ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.