Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 158/ШШ2025/0027

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Булган аймгийн Засаг даргад холбогдуулан ирүүлсэн “Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/796 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн төлөөлөгч М.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, хариуцагч Булган аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, гуравдагч этгээд Х.*******, Г.*******, Н.*******, Д.*******, Б., Г., С., Ц., Д., Б., Б., Ц., Б., Н., Ш., Д., Б., Т., Д., Д., Ш., Т., Б., гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч Х.Оюунбат нар нь харилцан тохиролцож ”Эвлэрлийн гэрээ” байгуулсан нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн эвлэрлийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2025/0021/3 дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн сангийн 100041400941 дугаарын дансанд 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4.Захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.

 

 

 

                  ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                  Б.МӨНХЖАРГАЛ