2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/02860

 

 

 

 

 

 

 

2025 4 11 192/ШШ2025/02860

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Б нь Х.Аыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Х.Аын оршин суух хаяг нь тодорхойгүйгээс нэхэмжлэгч Т.Б нь 12,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШЗ2024/30181 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт,

Дүрс оношилгооны шинжилгээний хариу,

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлт,

2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Мөрдөгчийн магадлагаа,

2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1192 дугаартай Тээврийн прокурорын газрын прокурорын Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол,

Тэнцвэр эстимэйт Үнэлгээ ХХК-ийн Авто машин техникий үнэлгээний тайлан

шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШЗ2025/08318 дугаартай Нотлох баримт бүрдүүлэх тухай захирамжаар Баянгол, Хан-уул, Согинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас Төрийн мэдээллийн Хур системээс Х.Аын оршин суух хаягийн талаарх лавлагааг гаргуулахад Төв аймаг, Дэлгэрхаан 01 дүгээр баг, Тарган тоотод оршин суудаг гэх хариуг ирүүлсэн бөгөөд уг хаягт Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг тус шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 192/АБ2025/03287 дугаартай албан бичгээр хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын Тарган 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдож байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Хажидсүрэнгийн А /РД НЛ89080995/-ын оршин байгаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

/хх-ийн 4-5, 6-13, 14-16, 17-18, 19, 20-23, 24, 25-27, 28-29, 30, 36-41 дүгээр тал/

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Х.Аыг эрэн сурвалжлах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Хажидсүрэнгийн А /РД НЛ89080995/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа хаягийг олж тогтоон, баримтжуулж, хүсэлт гаргагч Т.Б / утас 9999-6763/-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ