| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0808/З |
| Дугаар | 128/ШШ2025/0395 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2025/0395
2025 05 21 128/ШШ2025/0395
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг
шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд
нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М” ХХК /РД:/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Т,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Ж
Хариуцагч: Н,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.О,
Гуравдагч этгээд: Ш.О,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Г.Б нарын хооронд үүссэн
“Н 2021 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн А/539 дугаар
захирамжийн хавсралтын 20 дугаарт бичигдсэн нэгж талбарын 1780800137 дугаар
бүхий 1077 м.кв газар газраас нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөхийн доорх
хэсэг буюу эзэмших эрх бүхий газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах”
шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Э.Т,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Н.О, гуравдагч этгээд Ш.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч
Г.Баатарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. “М” ХХК нь Н 2007 оны 02 дугаар
сарын 16-ны өдрийн 63 дугаар захирамжаар Х дүүргийн 02 дугаар хорооны
нутаг дэвсгэрт 1469 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн
хугацаатайгаар c т” ХХК-аас эрх шилжүүлэн авч эзэмшиж байсан ба,
1.2. Н 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн
А/1213 дугаар захирамжийг үндэслэн Х дүүргийн 20 дугаар хороо,
Чингэсийн өргөн чөлөө-143 хаягт байрлах, нэгж талбарын 17******* дугаартай
1468 м.кв газрыг үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалтаар
15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж,
эрхийн улсын бүртгэлийн Э-2*******5 дугаар бүртгэжээ.
2
1.3. Нэхэмжлэгчийн зүгээс гэрчилгээг сунгаж олгохдоо газрын хэмжээ
хэвээрээ байгаа хэдий ч нэгж талбар нь өөрчлөгдөж нэхэмжлэгчийн үйл ажиллагаа
явуулдаг объектын доор байрлах газрын зарим хэсгийг буюу 80 м.кв үл хөдлөх эд
хөрөнгийн доор байх хэсгийг хүчингүй болгосон мэтээр газар олгосныг Х
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэрэг үүсгэсэн
ажиллагаанаас олж мэдэн, Нд 2024 оны 07 дугаар сарын
05-ны өдрийн 24/64 дүгээр албан бичгээр гомдол гаргаж, Нийслэлийн газар зохион
байгуулалтын албаны 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Хариу хүргүүлэх
тухай 01-05/4849 дүгээр албан бичгээр “Н 2022 оны А/121
дүгээр захирамжаар эзэмшүүлсэн 1469 м.кв газар нь Н
2021 оны А/539 дүгээр захирамжаар газар эзэмшигч иргэн Ш.О
газартай газрын кадастрын мэдээллийн системд давхцалгүй байна” гэх хариуг
өгчээ.
1.4. Нэхэмжлэгчээс Н 2021 оны 07 дугаар сарын 06-
ны өдрийн А/539 дүгээр захирамжийн иргэн Ш.О холбогдох хэсгийг илт
хууль бус захиргааны болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар
тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШЗ2025/8075 дугаар
шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааг эхлүүлсэн.
1.5. Улмаар 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа
“Н 2021 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн А/539 дугаар
захирамжийн хавсралтын 20 дугаарт бичигдсэн нэгж талбарын 1780800137 дугаар
бүхий 1077 м.кв газраас нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөхийн доорх хэсэг буюу
эзэмших эрх бүхий газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” гэж
нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.
Хоёр. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“...Манай “М” ХХК нь арьс шир боловсруулах үйлдвэрлэл, гадаад
дотоод худалдаа чиглэлээр Х дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа
явуулдаг. Манай компани нь анх Х дүүргийн 2007 оны 02 дугаар сарын 16-
ны өдрийн 63 тоот шийдвэрээр 8015/0200 нэгж талбарын дугаар бүхий 1469 м.кв
газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшихээр болж улмаар 0065360 дугаар газар
эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр тус газраа бодитойгоор эзэмшиж
ашиглаж байсан юм. Үүнээс гадна уг газартаа 1468.7 м.кв талбай бүхий
үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр
бүртгэлтэйгээр хуулийн этгээдийн үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Гэвч манай
компани нь тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө
газар эзэмших хугацаагаа сунгуулахаар хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг
даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/121 тоот шийдвэрийн дагуу
17******* тоот нэгж талбарын дугаар бүхий 1469 м.кв газрыг үйлдвэрлэлийн
барилга, байгууламж, бусад газрын зориулалтаар 15 жилийн хугацаагаар
эзэмшүүлэхээр эрхийн улсын бүртгэлийн Э-2*******5 дугаар бүртгэж
гэрчилгээний хугацаа сунгагдсан юм.
Тухайн үед нэгж талбарын дугаар өөрчлөгдөөгүй газрын хэмжээ хэвээр
байсан боловч энэ нь бидний эзэмшиж байсан газрын м.кв-г ихэсгэх болон
багасгахгүйгээр /хэмжээг огт өөрчлөхгүйгээр/ хуучин эзэмшиж байснаас өөр газрыг
3
эзэмшүүлж, өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаагаас өөр газарт
эзэмших эрх олгож, үл хөдлөх эд хөрөнгийн байрлаж буй газрыг Ш.О гэх
этгээдэд шилжүүлэн эзэмшүүлсэн байна. Манай газар эзэмших эрх 2007 онд анх
олгогдохдоо 8015/0200 нэгж талбарын дугаар бүхий 1469 м.кв газар байсан ба
үүнийг сунгахдаа 2022 онд 17******* тоот нэгж талбарын дугаар бүхий 1469 м.кв
болгон өөрчилснийг буюу газрын хэмжээ хэвээр байгаа хэдий ч нэгж талбар нь
өөрчлөгдөж манай үйл ажиллагаа явуулдаг объектын доор байрлах газрын зарим
хэсгийг буюу 80 метр квадрат үл хөдлөх эд хөрөнгийн доор байх хэсгийг хүчингүй
болгосон мэтээр газрыг олгосон байна. Бид үүнийгээ Х дүүргийн Иргэний
хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэрэг үүсгэсэн ажиллагаанаас олж мэдээд
цаг алдалгүйгээр Нд холбогдох гомдлыг гаргасан. Манай
өмчлөлийн объектын доор байрлах газраас 80 м.кв газрыг Ш.О гэх
иргэнд шилжүүлэн эзэмшүүлсэн байх бөгөөд энэ нь Н
2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/539 тоот шийдвэрээр Х дүүргийн
20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 1780800554 тоот нэгж талбарын дугаар бүхий
1078 м.кв газрыг үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалтаар
15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж Э-2206005139 тоот эрхийн бүртгэлд
гэрчилгээ олгосноор албажсан байна.
Тус иргэн нь манай компанийн эзэмшиж ашиглаж байсан газрыг хууль бусаар
өөртөө шилжүүлэн авч улмаар өөрийн газрыг албадан чөлөөлүүлэхээр иргэний
хэргийн шүүхэд хандсан байна. Өөрөөр хэлбэл, “М” ХХК-ийн хууль
ёсны дагуу эзэмшиж ашиглаж байсан газарт, бодитойгоор манай компанийн үл
хөдлөх эд хөрөнгө байрлаж буй объектын доорх 80 м.кв газрыг манай компанийг
эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд Ш.О гэх этгээдэд
үндэслэлгүйгээр шилжүүлж, эзэмшүүлсэн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн
А/539 дугаар илт хууль бус захирамжийг гаргасан байна.
Улмаар 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/539 дугаар захирамжийг
гаргаснаас хойш манай компанид Н 2022 оны 09 дүгээр
сарын 16-ны өдөр А/121 тоот захирамжийн дагуу 17******* тоот нэгж талбарын
дугаар бүхий 1469 м.кв газрыг эзэмшүүлэхээр буюу өмнө нь эзэмшиж байсан
газрын хугацааг сунгаж олгож буй нь илт үндэслэлгүй юм. Бидний хуучин эзэмшиж
байсан 1469 м.кв газрын хэмжээг өөрчлөхгүйгээр бидний эзэмшиж буй газраас 80
м.кв газрыг бусад этгээдэд эзэмшүүлсэн Н 2021 оны 07
дугаар сарын 06-ны өдрийн А/539 дугаар захирамж, мөн Н
2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр А/121 дугаар захирамжуудын зөрчлийг
арилгаж бидний объектын доор байрлах газрыг бодитоор эзэмших, ашиглах
боломжоор хангаж өгөхийг хүсэж энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д “иргэн,
хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл
байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” зэргээр
захиргааны акт илт хууль бус байх тохиолдлыг бий болгож байгаа бөгөөд мөн
хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасан бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг
сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, хууль бус
захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл бий болж байна. Захиргааны хэрэг
шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны
байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус
4
болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний
акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл
хамаарахаар” заасан тул дээр дурдсан захиргааны байгууллагаас гаргасан
шийдвэр нь илт хууль бус байна.
Нэхэмжлэгчийн зүгээс Н 2021 оны 07 дугаар сарын
06-ний өдрийн А/539 дугаар захирамжийн Ш.О холбогдох холбогдох
хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Гэтэл хэрэгт авагдсан Нийслэлийн
Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн А/539 дугаар захирамжийн
хавсралттай танилцахад хавсралтын 19-д нэгж талбарын 1780800128 дугаар бүхий
1508 м.кв газар, 20 дугаарт нэгж талбарын 1780800137 дугаар бүхий 1077 м.кв
газар газрыг тус эзэмшүүлсэн байна.
Дээрх хоёр газраас нэгж талбарын 1780800137 дугаар бүхий 1077 м.кв газар
буюу Н 2021 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн А/539
дугаар захирамжийн хавсралтын 20 дугаарт бичигдсэн газар нь нэхэмжлэгчийн
эзэмших эрх бүхий газартай давхацсан байна.
Иймд 2021 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн А/539 дугаар захирамжийн
хавсралтын 20 дугаарт бичигдсэн нэгж талбарын 1780800137 дугаар бүхий 1077
м.кв газар газраас нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөхийн доорх хэсэг буюу
эзэмших эрх бүхий газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан
нэмэлт тайлбартаа: “...Нэхэмжлэгч “М” ХХК нь арьс, шир боловсруулах
үйлдвэрлэл, гадаад худалдааны чиглэлээр Х дүүргийн 20 дугаар хороонд
үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэгч компани нь анх 2007 оны 02 дугаар сарын 16-
ны өдрийн 397 дугаар шийдвэрээр 8015/020174 нэгж дугаар бүхий 1469 м.кв
газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшихээр болсон.
Улмаар 0065360 дугаар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр уг газрыг
бодитоор өнөөдрийг хүртэл хугацаанд эзэмшиж ашиглаж байна. Мөн уг газарт
1468.7 м.кв үл хөдлөх эд хөрөнгө бүхий үйлдвэрлэлийн зориулалттай хөрөнгийг
хууль ёсны өмчлөгчийн бүртгэлтэйгээр хуулийн этгээдийн үйл ажиллагааг явуулж
байна. манай компани тухайн газар эзэмшлийн гэрчилгээний хугацаа дуусахаас
өмнө газар эзэмших хугацааг сунгуулахаар хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн
Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/121 дүгээр шийдвэрийн
дагуу 1780054533 тоот нэгж талбарын дугаар бүхий 1469 м.кв газрыг
үйлдвэрлэлийн барилга байгууламж бусад газрын зориулалтаар 15 жилийн
хугацаатай эзэмшүүлэхээр эрхийн улсын бүртгэлийн дугаар бүртгэж, гэрчилгээний
хугацааг сунгасан.
Ийнхүү сунгахдаа нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрын байршлыг эргэлтийн
цэгийн хувьд буюу шилжүүлсэн, өөрчилсөн нөхцөл байдал бий болсныг 2024 оны
06 дугаар сард гуравдагч этгээдийн зүгээс Х дүүргийн Иргэний хэргийн
анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар нэхэмжлэгч байгууллага газрын
байршлыг өөрчилсөн талаар олж мэдсэн. Энэ талаар холбогдох эрх бүхий
байгууллага, албан тушаалтанд гомдол гаргасан. Гомдлын дагуу хүсэлтийг хангаж
шийдвэрлээгүй учраас хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бидний
зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн дөчин 47.1.6, 47.1.7 дахь
хэсэг мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасан үндэслэлийн дагуу
Н 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/539 дугаар
5
захирамжийн хавсралтын 20 дугаарт бичигдсэн нэгж талбарын дугаар бүхий 1077
м.кв газрыг гуравдагч этгээдэд олгосон захирамж нь захиргааны илт хууль бус акт
байна гэж үзэж нэхэмжлэл гаргасан” гэв.
2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...нэхэмжлэгчийн газар гуравдагч этгээдийн эзэмшиж буй үл хөдлөхтэй
давхцалтай байгаа нь тогтоогдож байна. Гуравдагч этгээдээс нотлох баримт
шинжлэн судлахад кадастрын зурагт цэнхрээр тэмдэглэгдсэн хэсгийг өөрсдийн
өмчлөл гэж маргаж байгаа хэдий ч бодит байдал дээр тус газрын 2007 оноос хойш
эзэмшиж байсан юм бол тухайн үеийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, өмчлөх
эрхийн гэрчилгээ нь байх ёстой. Энэ нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нь 1469 м.кв талбай бүхий газрыг худалдаж авсан гэдэгтэй
гуравдагч этгээдээс маргаагүй. 2 дугаар хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудаст
авагдсан хэмжилтийн зурагт гуравдагч этгээдээс өөрсдийн өмчлөлийнх гэж маргаж
буй газрын хэсэг ороод 1468.7 м.кв талбай бүхий хэмжээтэй. Нэхэмжлэгч талын
1468.7 м.кв газрыг худалдаж авсантай маргахгүй байгаа ч гэсэн энэхүү газрын 80
м.кв газар нь гуравдагч этгээдийн өмчлөлд бүртгэлтэй гэж маргаж байгаа нь
үндэслэлгүй байна. 80 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар нь
нэхэмжлэгчийн эзэмших газар юм. Иймд маргаан бүхий захирамжийн
нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 1077 м.кв газраас нэхэмжлэгчийн газартай
давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж
байна. Үүнтэй холбоотой асуудал нь иргэний хуулиар тодорхой зохицуулсан
байдаг. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт газар, түүнээс салмагц
зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж
заасан байдаг.
Нэхэмжлэгч тал нь өөрийн эзэмшиж буй үл хөдлөх эд хөрөнгийн доорх
газрыг эзэмших ёстой. Гэтэл 2007 онд нэхэмжлэгчид эзэмшүүлж байсан боловч
маргаан бүхий 80 м.кв газрыг нэхэмжлэгчид бус гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн
нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Үүнээс үүдэн эд
хөрөнгийн маргааны асуудал яригддаг. Нэхэмжлэгчид эзэмшүүлэх ёстой газрыг
гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан
шийдвэрлэх маргаан байна. Мөн Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх
хэсэгт устгах буюу зориулалтыг нь салгаж үл болох бүрдэл хэсэг нь хуульд заасан
тохиолдолд иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект болно гэж заасан
байдаг. Иймд нэхэмжлэгчийн эзэмших ёстой газрыг гуравдагч этгээдэд
эзэмшүүлсэн нь хууль бус захиргааны акт байх учраас маргаан бүхий захиргааны
актыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн
хариу тайлбар, татгалзалдаа: “...нэхэмжлэгч “М” ХХК нь Нийслэлийн
Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаар захирамжаар
Х дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1469 м.кв газрыг
үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар “Т” ХХК-аас эрх
шилжүүлэн авсан. Н 2022 оны 09 дүгээр сарын 16-ны
өдрийн А/1213 дугаар захирамжаар Х дүүргийн 20 дугаар хорооны нутаг
дэвсгэрт 1468 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар
газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн.
6
Ш.О нь Н 2004 оны 04 дүгээр сарын 26-ны
өдрийн 185 дугаар захирамжаар Х дүүргийн 02 дугаар хорооны нутаг
дэвсгэрт 300 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар “Б” ХХК-д 15
жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. Н 2011 оны 08
дугаар сарын 18-ны өдрийн 613 дугаар захирамжаар Х дүүргийн 02 дугаар
хорооны нутаг дэвсгэрт 1508 м.кв, 1077 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар
15 жилийн хугацаагаар Ш.О газар эзэмших эрхийн талбайн хэмжээг
өөрчилж шийдвэрлэсэн. Н 2017 оны 02 дугаар сарын 03-
ны өдрийн А/55 дугаар захирамжаар Х дүүргийн 02 дугаар хорооны нутаг
дэвсгэрт 1508 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар
Ш.О газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж
шийдвэрлэсэн. Н 2018 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн
А/551 дүгээр захирамжаар Х дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт
1077 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар
Ш.О “К” ХХК-д газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэн
шийдвэрлэсэн. Н 2018 оны 10 дугаар сарын 09-ний
өдрийн А/954 дүгээр захирамжаар Х дүүргийн 02 дугаар хорооны нутаг
дэвсгэрт 1508 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар
газрын талбайн хэмжээг өөрчлөн эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Нийслэлийн Засаг
даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/539 дүгээр захирамжаар Хан-
Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1508 м.кв газрыг үйлдвэрлэлийн
зориулалтаар 15 жилийн хугацаагаар “К” ХХК-аас газар эзэмших
эрхийг шилжүүлэн авсан. Нэхэмжлэгч “М” ХХК-д Нийслэлийн Засаг
даргын 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаар захирамжаар Х
дүүргийн 2-p хорооны нутаг дэвсгэрт 1469 м.кв газрыг үйлдвэрлэлийн
зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Н 2004 оны
04 дүгээр сарын 26-ны өдрийн 185 дугаар захирамжаар Х дүүргийн 02
дугаар хорооны нутаг дэвсгэрт 300 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар
“Б” ХХК-д эзэмшүүлсэн газартай 80 м.кв газрыг давхцуулан газрын
баталгаат хэмжээг тогтоосон акт үйлдэн, эзэмшүүлсэн байна.
“М” ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 24/64 дугаар
“Гомдол гаргах тухай” албан бичгээр “Газрын үндсэн 1469 м.кв хэмжээг
өөрчлөхгүйгээр бидний эзэмшиж буй газраас 80 м.кв газрыг бусад этгээдэд
эзэмшүүлсэн Н 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн
А/539 дүгээр захирамж, мөн Н 2022 оны 09 дүгээр сарын
16-ны өдөр А/121 дугаар захирамжуудын зөрчлийг арилгаж бидний объектын доор
байрлах газрыг бодитоор эзэмших, ашиглах боломжоор хангаж өгөхийг хүсье.” гэх
утга бүхий гомдлыг гаргасан бөгөөд нийслэлийн Газар зохион байгуулалтын
албанаас 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01-05/4849 дугаар албан
бичгээр “танай компани иргэн Ш.О хамт газар эзэмшүүлэх гэрээний
4.8 дэх хэсэгт заасныг биелүүлж кадастрын зургийг эргэлтийн цэг, тэмдэгтийг газар
дээрээ тогтоолгож, давхцалтай хэсгийг бодитоор тогтоосны дараа тус албанд
дахин хандана уу” гэсэн утга бүхий хариуг хүргүүлсэн.
Н 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/539
дүгээр захирамжийн иргэн Ш.О холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий
хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл
байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж
заасан захиргааны актын илт хууль бус болох үндэслэлгүй юм. Нийслэлийн Засаг
дарга нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт “Эрхийн
гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн
дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын
газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн
гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заасан хуулиар олгосон эрх
хэмжээний хүрээнд гаргасан захиргааны акт юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар
зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй
болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан
нэмэлт тайлбартаа: “...Маргаан бүхий газруудын түүхчилсэн лавлагааны хувьд анх
Н 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 185 дугаар
захирамжаар Х дүүргийн 02 дугаар хороонд 300 м.кв газрыг “Багсам
Жоншин” ХХК-д бол анх эзэмшүүлж шийдвэрлэсэн. Тус газрыг 2011 оны 02 дугаар
сарын 09-ний өдрийн 124 дүгээр захирамжаар Ш.О шилжүүлсэн. Мөн
2011 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 613 дугаар захирамжаар Ш.О нь
2007 оны 878 дугаар захирамж болон 2011 оны 196 дугаар захирамжаар
эзэмшүүлсэн газруудыг нийлүүлэн 1077 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон. Үүний
дараа Н 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А55
дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгуулж, 2018 оны 06 дугаар
сарын 19-ний өдрийн А551 дүгээр захирамжаар 1077 м.кв газрыг “К”
ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А539
дүгээр захирамжаар “К”-аас Ш.О буцаан шилжүүлсэн.
Хэрэгт авагдсан “Б*******” ХХК-д анх газар эзэмшүүлэх эрх олгосон
тухайн үеийн газрын хэмжээ зааг, хэлбэр, газрын зургаас харахад маргаан бүхий
газар нь 300 м.кв бөгөөд анх “Б*******” ХХК-д олгогдсон. Энэхүү зурагтай
адил нэг өдөр үйлдэгдсэн “Т” ХХК-ийн адил зураг байна. Энэ зурагт тухайн
газрууд ямар нэгэн давхцалгүй бөгөөд маргаан бүхий газар нь Ш.О
эзэмшилд бүртгэлтэй нь харагдаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд
хууль бус гэж үзэж маргаж байгаагийн хувьд бол нэхэмжлэгч нь 2021 онд газар
эзэмшүүлэх гэрээг бол шинэчлэн байгуулж кадастрын зургийг авч, газрын
эргэлтийн цэгүүдийг хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал харагдаж байна. Тухайн
кадастрын зургаас харахад маргаан бүхий газар нь анх нэхэмжлэгч нарт
олгогдоогүй байсан. Тухайн үед мэдэж байсан бөгөөд мэдэх үүрэгтэй байсан нь
өөрийн газрын хэмжээ, хил заагийг хүлээн зөвшөөрсөн гэж харагдаж байна. Иймд
тухайн үедээ маргаагүй бөгөөд захиргааны хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа
дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй байна” гэв.
Дөрөв. Гуравдагч этгээд хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
4.1.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу
тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хариуцагчийн төлөөлөгч гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хэрхэн олж
авсан талаар ерөнхийд нь дурдсан. Нэхэмжлэгчийн маргаж буй хүчингүй болгуулах
шаардлага бүхий Н 2021 оны 07 дугаар сарын 01-ний
өдрийн А539 дүгээр захирамж нь шинээр газар олгоогүй, гуравдагч этгээдэд нэмж
8
газар олгосон мэдээлэл байхгүй. Гагцхүү өмнө нь гуравдагч этгээдийн эзэмшиж
байсан 1077 м.кв газрыг “К” ХХК-ийн барьцаанд шилжүүлсэн
өмчлөлийг шилжүүлсэн байсныг буцаан өмчлөлийн нэр дээр шилжүүлсэн агуулга
бүхий захирамж юм. Энэ захирамжийн хүрээнд давхцуулж олгосон эсхүл
нэхэмжлэгчийн газрын хэсгээс авсан гэх ойлголт байхгүй. Иймд нэхэмжлэлийн
шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2021 онд 07 дугаар сарын 06-ны өдрийн А539 дүгээр захирамжийн
хавсралтын 20 дугаарт бичигдсэн нэгж талбарын 1880037 дугаар 1077 м.кв газраас
нэхэмжлэгчийн өмчлөлийн доорх хэсэг буюу эзэмших эрх бүхий газартай
давхацсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж
ойлгож байна. Маргаан бүхий захирамж нь хуульд нийцсэн эсэхийг захиргааны
хэргийн шүүх дүгнэх ёстой хэдий ч актын талаар дурдсангүй. Хариуцагч талаас
актыг хүчингүй болгох үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар
зүйлийн 47.1.6-т заасны дагуу буюу захиргааны акт гаргах үндэслэл байгаагүй, мөн
хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасан нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр
нөлөөлсөн гэсэн үндэслэлээр актыг хүчингүй болгох ёстой гэж үзэж байна. Энэхүү
акт нь дээр дурдсан үндэслэлүүдэд хамаарахгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд
хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу
нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас
маргаан бүхий газар нь давхацсан мөн Н 2021 оны А539
дүгээр захирамжийг гаргахдаа хууль зөрчсөн гэж тайлбарладаг ч энэ зүйлүүд нь
тогтоогдохгүй байна. Энэхүү үндэслэлээр гуравдагч этгээдэд олгосон газар
эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэгчээс
хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны үед шүүхэд 80 м.кв газар давхацсан гэдгийг
тодотгож байх шиг байна. Энэхүү газар нь давхцалгүй гэдгийг тогтоосон Газар
зохион байгуулалт, геодез, зураг зүйн газрын дүгнэлт хэрэгт авагдсан байдаг.
Иймд Нас 2021 онд А539 дүгээр захирамжийг
гаргахдаа хууль зөрчөөгүй бөгөөд энэхүү захирамж нь хуульд нийцсэн гэж үзэж
байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэрэгт нотлох баримтаар авагдсан үйл баримт болон шүүх
хуралдаанд гаргасан хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,
өмгөөлөгч нарын тайлбаруудад харьцуулан дүгнэлт хийж, нэхэмжлэгч хуулийн
этгээдийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчид хамаарах үйл баримтын тухайд,
2.1. Нэхэмжлэгч М ХХК нь улсын бүртгэлийн 000197472 дугаар
гэрчилгээтэй, дугаар регистртэй, 9******* дугаар хувийн хэргийн
бүртгэлтэй, 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан, арьс шир
боловсруулах үйл ажиллагааны чиглэлээр үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг.
2.2. Н 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Газар
эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 63 дугаар захирамжаар
Нийслэлийн газрын албаны дэргэдэх газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн
2006 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийн дагуу
Н 2004 оны 185 дугаар захирамжаар “Т” ХХК-д
9
эзэмшүүлсэн байсан газрыг “М” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлж, мөн
захирамжаар өмнөх эзэмшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгосон.
2.3. Н 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар
эзэмших, ашиглах эрхийн нэр шилжүүлэх тухай” 397 дугаар захирамжаар
Нийслэлийн Газрын албаны дэргэдэх газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн
2007 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд,
уг захирамжийн хавсралтад заасан нийт 127 /зуун хорин долоо/ иргэн, аж ахуйн
нэгж байгууллагын газрын эзэмших, ашиглах эрхийн нэр шилжүүлэн
баталгаажуулсны дотор хавсралтын 72 дугаарт Х дүүргийн 1 дүгээр
хороонд 1319 м.кв талбайг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн
хугацаатай эзэмшүүлэхээр “М” ХХК-д “Т” ХХК-ийн эзэмшлээс
шилжүүлж шийдвэрлэсэн /3 хх 4-9 тал/
2.4. Ингэснээр дээрх захирамжийн дагуу “М” ХХК нь 1468,7 м.кв
газрыг 15 жилийн хугацаатайгаар, үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшсэн, уг
газрын эзэмших эрхийг газрын мэдээллийн санд нэгж талбарын 17*******
дугаарт, эрхийн улсын бүртгэлийн Э-2*******5 дугаарт бүртгэсэн, түүнчлэн газар
эзэмшүүлэх тухай 2007 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №8015/0200 дугаар
гэрээ байгуулагдаж, газар эзэмших эрхийн 0065360 дугаар гэрчилгээ олгогджээ.
2.4. Одоо нэхэмжлэгч нь Н 2022 оны 09 дүгээр сарын
16-ны өдрийн А/1213 дугаар захирамжийн дагуу “М” ХХК /РД:/-
д Улаанбаатар хот, Х дүүргийн 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 143
тоот хаягт нэгж талбарын 17******* дугаар бүхий 1468 м.кв газрыг
үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 0000119619
дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон ба анх 2007 онд шилжүүлэн
авсан газрын эрх зориулалт болон хэмжээний хувьд өөрчлөлт орохгүйгээр
эзэмшиж ирсэн гэх тайлбартай байна.
3. Гуравдагч этгээд Ш.О хамаарах үйл баримтын тухайд,
3.1. Н 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар
эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 185 дугаар захирамжийн
нэг дэх заалтаар захирамжийн хавсралтад дурдсан 196 иргэн, аж ахуй нэгж,
байгууллагуудын газар эзэмших, ашиглах эрхийн баталгаажуулж, тус захирамжийн
хавсралтын 133 дугаарт “Б” ХХК-д Хан-уул дүүргийн 2 дугаар
хороонд үйлчилгээний зориулалттай 300 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар
эзэмшүүлэхээр шийдвэрлэж, /2хх 229 тал/ уг шийдвэрийг үндэслэн захиргааны
байгууллагаас 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэгж талбарын 8015/0201
дугаар бүхий газар эзэмших эрхийн 0003608 дугаар гэрчилгээг олгосон. /1 хх 235
тал/
3.2. Уг газар эзэмших эрхийг 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр эрх
шилжүүлэгч “Б” ХХК, эрх хүлээн авагч иргэн Ш.О нарын
хоорондын “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ээр Х дүүрэг 2 дугаар
хороонд байрлах 300 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр гэрээ байгуулжээ.
/2хх 193 тал/
3.3. Н 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар
эзэмших, ашиглах эрхийн нэр шилжүүлэх тухай” 397 дугаар захирамжаар
Нийслэлийн Газрын албаны дэргэдэх газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн
2007 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд,
10
уг захирамжийн хавсралтад заасан нийт 127 /зуун хорин долоо/ иргэн, аж ахуйн
нэгж байгууллагын газрын эзэмших, ашиглах эрхийн нэр шилжүүлэн
баталгаажуулсны дотор хавсралтын 71 дугаарт Х дүүргийн 2 дугаар хороонд
878 м.кв талбайг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай
эзэмшүүлэхээр Ш.О “Т” ХХК-ийн эзэмшлээс шилжүүлж
шийдвэрлэжээ. /3 хх 4-9 тал/
3.4. Н 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн
“Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх
тухай” А/124 дугаар захирамжаар Нийслэлийн Газрын алба, Барилга, хот
байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2011 оны 01
дүгээр сарын 21-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд, уг
захирамжийн хавсралтад заасан нийт 35 /гучин тав/ иргэн, аж ахуйн нэгж
байгууллагын газрын талбайн хэмжээ, зориулалт, байршлыг өөрчлөн
баталгаажуулсан хавсралтын 33 дугаарт Х дүүргийн 2 дугаар хороонд 300
м.кв талбайг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай
эзэмшүүлэхээр шийдвэрлэснээр 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Х
дүүрэг, 2 дугаар хороонд байрлах нэгж талбарын 8015/0201 дугаар бүхий 300 м.кв
газрыг эзэмшүүлж, 0328491 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар
эзэмшүүлэх гэрээ байгуулсан. /2 хх 177 тал/
3.5. Н 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/397
дугаар захирамжаар нэгж талбарын 8015/225 дугаар бүхий 878 м.кв талбайг
үйлдвэрлэлийн зориулалтаар О эзэмшүүлж, уг шийдвэрийг үндэслэн
Нийслэлийн газрын албанаас 2007 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр газар
эзэмшүүлэх гэрээг байгуулж, 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэгж талбарын
8015/0255 дугаар бүхий газар эзэмших эрхийн 0136133 дугаар гэрчилгээг олгосон.
/1 хх 240, 244-246 тал/
3.6. Н 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн
“Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх
тухай” А/196 дугаар захирамжаар Нийслэлийн Газрын алба, Барилга, хот
байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2011 оны 02
дугаар сарын 11, 24-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд, уг
захирамжийн хавсралтад заасан нийт 45 /дөчин тав/ иргэн, аж ахуйн нэгж
байгууллагын газрын талбайн хэмжээ, зориулалт, байршлыг өөрчлөн
баталгаажуулсан хавсралтын 36 дугаарт Х дүүргийн 2 дугаар хороонд 1318
м.кв талбайг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай
эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
Уг шийдвэрийг үндэслэн 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Х
дүүрэг, 2-р хороонд байрлах нэгж талбарын 8015/0093 дугаар бүхий 1318 м.кв
газрыг эзэмшүүлж, 0331048 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар
эзэмшүүлэх гэрээ байгуулсан. /2 хх 198-199, 228, 233 тал/
3.7. Үүний дараа дээрх 3 газар буюу нэгж талбарын 8015/0201 дугаар бүхий
300 м.кв, нэгж талбарын 8015/225 дугаар бүхий 878 м.кв, нэгж талбарын 8015/0093
дугаар бүхий 1318 м.кв газрыг нэгтгүүлэх өргөдлийг 2011 оны 07 дугаар сарын 06-
ны өдөр Нийслэлийн газрын албанд гаргаж, /1 хх 237 тал/
3.8. Н 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Газар
эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/613
11
дугаар захирамжаар Нийслэлийн Газрын алба, Барилга, хот байгуулалт,
төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2011 оны 07 дугаар сарын 25-
ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд, уг захирамжийн хавсралтад
заасан нийт 14 /арван дөрвөн/ иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрын талбайн
хэмжээ, зориулалт, байршлыг өөрчлөн баталгаажуулсан захирамжийн хавсралтын
10, 11 дугаарт гуравдагч этгээдийн нэр бичигдэж, Х дүүргийн 2 дугаар
хороонд 1508 м.кв, болон 1077 м.кв талбайг үйлдвэрлэл, үйлчилгээний
зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. /1 хх 223-225
тал/
Уг шийдвэрийг үндэслэн 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Х
дүүрэг, 2-р хороонд байрлах нэгж талбарын 178015/0255 дугаар бүхий 1077 м.кв
газар, нэгж талбарын 178015/0093 дугаар бүхий 1508 м.кв газрыг тус тус
эзэмшүүлж, 0345647, 0345648 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус
олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. /2 хх 34-38 тал/
3.9. Улмаар Н 2017 оны 02 дугаар сарын 03-ны
өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах” А/55 дугаар
захирамжаар Нийслэлийн Газрын алба, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн
газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн
хурлаас гаргасан дүгнэлтийг дагуу уг захирамжийн хавсралтад заасан нийт 124
/зуун хорин дөрөв/ иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрын эзэмших, ашиглах
эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан хавсралтын 92, 93 дугаарт Х
дүүргийн 2 дугаар хороонд 1508, 1077 м.кв талбайг үйлдвэрлэл, үйлчилгээний
зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр хугацааг сунгаж
шийдвэрлэсэн. /2 хх 22-31/
Уг шийдвэрийг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Х
дүүрэг, 2-р хороонд байрлах нэгж талбарын 178015/0255 дугаар бүхий 1077 м.кв
эзэмшүүлж, 000675920 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар
эзэмшүүлэх гэрээ байгуулсан. /2 хх 32, 39-41 тал/
3.10. Н 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн
“Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/551 дүгээр
захирамжаар Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг
хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 18, 05 дугаар сарын 18-ны
өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг дагуу уг захирамжийн хавсралтад заасан нийт
37 /гучин долоо/ иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрын эзэмших эрхийн
гэрчилгээг бусдад шилжүүлсний хавсралтын 26, 27 дугаарт зааснаар Х
дүүргийн 2 дугаар хороонд 1508, 1077 м.кв талбайг үйлдвэрлэл, үйлчилгээний
зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийг Ш.О
“К” ХХК-д шилжүүлж шийдвэрлэсэн байна.
3.11. Н 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн
“Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/539 дугаар
захирамжаар
Нийслэлийн Газрын зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн
газрын хамтарсан “Мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 10 дугаар сарын 22, 2021
оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хурлуудаас гаргасан дүгнэлтийн дагуу уг
захирамжийн хавсралтад заасан нийт 22 /хорин хоёр/ иргэн, аж ахуйн нэгж
байгууллагын газрын эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсний хавсралтын
12
19, 20 дугаарт Х дүүргийн 2 дугаар хороонд 1508, 1077 м.кв талбайг
үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийг
“К” ХХК-аас Ш.О шилжүүлж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгч нь Н 2021 оны 07 дугаар сарын 06-ний
өдрийн А/539 дугаар захирамжийн гуравдагч этгээдэд холбогдох зарим хэсгийг
маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж, “...гуравдагч этгээдийн газар
эзэмших эрхийн хугацааг сунгах маргаан бүхий захирамж батлагдах үед тухайн
хугацааг сунгаж буй газар нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмших эрхтэй
газартай давхцалтай байхад давхацсан хэсгийг өөрчлөхгүйгээр, бодит байдал дээр
газрыг хэрхэн эзэмшиж буйг тогтоохгүйгээр бусдын өмчлөх, эзэмших эрхтэй үл
хөдлөх хөрөнгийн доорх газрыг эзэмшүүлж, гуравдагч этгээдийн газар эзэмших
эрхийг сунгасан нь хууль бус” зэргээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ
тайлбарлаж, эдгээр үндэслэл нь гуравдагч этгээд Ш.О газар
эзэмшүүлсэн маргаан бүхий А/539 дугаар захирамжийн холбогдох зарим хэсгийг
хууль бус болохыг тогтоох үндэслэл болно хэмээн маргаж байна.
5. Маргаан бүхий Н 2021 оны 07 дугаар сарын 06-
ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/539
дугаар захирамж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний
удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 38 дугаар
зүйлийн 38.4-т заасныг үндэслэн гарсан ба уг захирамжийн хавсралт ёсоор
Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт хөгжлийн газрын
хамтарсан Мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 22, 2021 оны 04
дүгээр сарын 29-ний өдрийн хурлуудаас гаргасан дүгнэлтийн дагуу иргэн, аж ахуйн
нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхээр
шийдвэрлэсний дотор хавсралтын 20 дугаарт К ХХК-аас иргэн
Ш.О эзэмшилд үйлдвэрлэлийн зориулалттай 1077 м.кв газрын
эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн.
6. Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хуульд заасан
шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулах, газар
эзэмших эрхийг шилжүүлэх, нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үр
шимийг нь дээшлүүлэх зэрэг олон зохицуулалтыг Газрын тухай хууль болон
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай
хуулиар өөртөө хадгалж хэрэгжүүлэх бүрэн эрхийг хариуцагч Нийслэлийн Засаг
даргад олгосон, энэ утгаараа шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас
тайлбарласан үндэслэлээр дээрх А/539 дугаар захирамжийн холбогдох зарим
/гуравдагч этгээдийн эзэмшлийн талбайтай давхцалтай/ хэсгийг хууль бус болохыг
тогтоох үндэслэлгүй байна.
7. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар,
7.1. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны
01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/126 дугаар албан бичгээр ирүүлсэн ирүүлсэн
баримтад “Газрын кадастрын мэдээллийн сангаас албан бичигт дурдсан
1780800128 дугаараар хайлт хийж үзэхэд уг дугаар бүхий нэгж талбар бүртгэлгүй
байна. Харин албан бичигт дурдсан нэгж талбарын 18******* дугаартай
газар нь Газрын кадастрын мэдээллийн сангийн 2012 оны 02 дугаар сарын 13-ны
өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын 18******* дугаартай 1508 м.кв
талбайтайгаар бүртгэгдсэн /2 хх 96 тал/, Барилга, хот байгуулалтын сайдын 2019
13
оны 134 дүгээр "Нэгж талбар дугаарлах журам" шинэчлэгдэн батлагдсантай
холбоотойгоор дээрх газрын нэгж талбарын дугаар 1780800550 болж өөрчлөгдсөн
/2 хх 97 тал/, Нэгж талбарын 17******* дугаартай газар нь Газрын кадастрын
мэдээллийн сангийн 2006 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн архивын мэдээлэлд
нэгж талбарын 18641308667334 дугаартай 3007 м.кв талбайтайгаар анх
бүртгэгдсэн байна. /2 хх 98 тал/, Мөн 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн
архивын мэдээлэлд нэгж талбарын 18641308667334 дугаартай газрын нэгж
талбарын дугаар болон талбайн хэмжээ өөрчлөгдөж 18641308657365 дугаартай
1756 м.кв талбайтайгаар бүртгэгдсэн /2 хх 99 тал/, харин 2012 оны 02 дугаар сарын
13-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын 18641308657365 дугаартай
газрын нэгж талбарын дугаар болон талбайн Хэмжээ өөрчлөгдөж 18641308652365
дугаартай 1624 м.кв талбайтайгаар бүртгэгдсэн /2 хх 100 тал/, архивын 2014 оны
10 дугаар сарын 29-ний өдрийн мэдээлэлд нэгж талбарын 18641308652365
дугаартай газрын нэгж талбарын дугаар болон талбайн хэмжээ өөрчлөгдөж
18******* дугаартай 1469 м.кв талбайтайгаар тус тус бүртгэгдсэн /2 хх 101
тал/, Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 134 дүгээр “Нэгж талбар
дугаарлах журам” шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор дээрх газрын нэгж
талбарын дугаар 17******* болж өөрчлөгдсөн /2 хх 102 тал/, нэгж талбарын
17*******, 1780800550 дугаартай газруудыг тус газарт хадгалагдаж байгаа 2022
оны сансрын зурагтай давхцуулан” ирүүлсэн гэжээ.
7.2. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны
03 дугаар сарын 14-ний өдрийн 2/823 дугаар албан бичигт “...нэгж талбарын
17******* (хуучнаар 18*******, 18*******), нэгж талбарын
1780800554 (хуучнаар 18*******, 18641308687367) дугаартай газрууд нь
Газрын кадастрын мэдээллийн сангийн 2025 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн
мэдээлэлд давхцалгүй бүртгэгдсэн байна” гэж ирүүлсэн. /2хх 165 тал/ Дээрх албан
бичгийн хавсралтаар Улаанбаатар хот, Х дүүрэг, 20 дугаар хороонд
байрлалтай нэгж талбарын 17******* дугаартай 1468 м.кв талбайтай газрыг
“ногоон” өнгөөр, нэгж талбарын 1780800554 дугаартай 1078 м.кв талбайтай газрыг
“цэнхэр” өнгөөр, бусад нэгж талбарыг цагаан өнгөөр тэмдэглэсэн нь хоорондоо
давхцалгүйгээр ялгарч зурагдсан байна.
8. Энэхүү маргаан бүхий харилцаанд хэрэглэгдэх хамгийн нарийвчилсан
хууль нь Газрын тухай хууль ба хариуцагч Н нь мөн хуулийн
4 дүгээр зүйлийн 4.1.2. “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, мөн зүйлийн
4.1.4. “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр
ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх” зэргээр заасан
төрөөс газрын талаар баримтлах зарчмыг хангуулж, мөн хуулийн 20 дугаар
зүйлийн 20.2.1. “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого,
тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, гаргасан шийдвэрийнхээ
биелэлтэд хяналт тавих”, 20.2.2 “газар эзэмшигчээс хууль тогтоомж, гэрээний
дагуу үр ашигтай, зохистой эзэмшиж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах
шийдвэр гаргах, хэрэгжилтийг зохион байгуулах” зэргээр хуульчилсан бүрэн эрхийг
хэрэгжүүлэх, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.“Аймаг, сумын Засаг дарга,
нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас
хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан
эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний
14
хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал,
нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ,
гэрээг баталгаажуулна”, 38 дугаар зүйлийн 38.4. “Газар эзэмших эрхийн гэрчилгээг
шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын
алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг
шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба
тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын
бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна гэж зааснаар шийдвэр
гаргах бүрэн эрхтэй байна.
9. Дээр дурдсан үйл баримтууд, холбогдох захиргааны байгууллагын
мэдээллийн санд байгаа баримт зэргийг дүгнээд нэхэмжлэгч “М” ХХК
нь Н 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаар
захирамжаар эзэмшсэн 1468 м.кв газар, Н 2004 оны 04
дүгээр сарын 26-ны өдрийн 185 дугаар захирамжаар “Б” ХХК-д
“сүүлд гуравдагч этгээд Ш.О эрх шилжсэн/ эзэмшүүлсэн 300 м.кв газар
хоорондоо давхцалтай болох нь тогтоогдохгүй байна гэж үзэв.
10. Мөн Н захирамжаар нэхэмжлэгч болон
гуравдагч этгээдийн эзэмшиж буй газрын хэмжээ, нэгж талбарын дугаарын дагуу
давхцуулан боловсруулсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн ерөнхий газраас
ирүүлсэн газрын мэдээллийн сангийн баримтаар давхцалгүй болох нь тогтоогдож
байна.
11. Хариуцагч Н нь анх 300 м.кв газрыг шинээр буюу
Н 2004 оны 185 дугаар захирамжаар “Б”
ХХК-д эзэмшүүлсэн ба уг эрхийг гуравдагч этгээд Н 2011
оны 124 дүгээр захирамжаар өөрийн нэр дээр шилжүүлэн авсан, нөгөө талд
Н 2004 оны 185 дугаар захирамжаар 2788 м.кв газрыг
“Т” ХХК-д эзэмшүүлсэн. Энэхүү эзэмших эрхээс 2007 оны 02 сарын 06-ны
өдрийн 63 дугаар захирамжаар 1469 м.кв газрыг “М” ХХК-д эзэмшүүлж,
“Т” ХХК-ийн газраас 1469 м.кв-т газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож
шийдвэрлэсэн.
12. Иймээс тухайн 300 м.кв газар нь “Т” ХХК-ийн объект бүхий 2788 м.кв
газартай давхцалтай эсэх талаар маргахад энэхүү шүүхийн шийдвэр саад
болохгүй бөгөөд Н 2007 оны 09 сарын 03-ны өдрийн 397
дугаар захирамжаар “Т” ХХК-ийн газар эзэмших эрхээс Х дүүргийн 2
дугаар хороонд 878 м.кв талбайг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 15
жилийн хугацаатай Ш.О эзэмшүүлэхээр, Х дүүргийн 1 дүгээр
хороонд 1319 м.кв талбайг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн
хугацаатай “М” ХХК-д эзэмшүүлэхээр эрх шилжүүлж шийдвэрлэн
Н 2004 оны 185 дугаар захирамжийг хүчингүй болгосон
үйл баримт байгаа нь маргаан бүхий 2021 оны А/539 дүгээр захирамжийн
холбогдох хэсэг хүчинтэй болохыг харуулж байна.
15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар
зүйлийн 47.1.“нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан
тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд
нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдээс
15
мөн хуулийн 48.1-д зааснаар урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн
асуудлыг зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар
зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 21 дүгээр зүйлийн
21.2.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4-т
заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-аас, Нд
холбогдуулан гаргасан “Н 2021 оны 07 дугаар сарын 06-ны
өдрийн А/539 дугаар захирамжийн хавсралтын 20 дугаарт бичигдсэн нэгж
талбарын 1780800137 дугаар бүхий 1077 м.кв газар газраас нэхэмжлэгчийн
өмчлөлийн үл хөдлөхийн доорх хэсэг буюу эзэмших эрх бүхий газартай давхацсан
хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар
зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид
урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр
үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр
зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар
нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны
хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН