Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 460

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

          улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

          шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Т-од холбогдох эрүүгийн 1806 00732 0315 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 23 настай эрэгтэй, дээд боловсролтой, барилгын модон эдлэлийн технологич инженер мэргэжилтэй, “А” туслахаар ажилладаг, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар хороолол, “” хотхоны тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Нын Т.

 

            Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Н.Т нь 2018 оны 1 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 79 дүгээр байрын 4 давхарын 21 тоотод иргэн Г.Сарангоог согтуурсан биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Т мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

   Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Сарангоогийн өгсөн мэдүүлэг /хх-6-7/, гэрч Я.Оюунбилэгийн өгсөн мэдүүлэг /хх-8-9/, гэрч Б.Даваахүүгийн өгсөн мэдүүлэг /хх-12-13/, шүүгдэгч Н.Т-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54/, шүүгдэгч Н.Тын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-21/, шүүгдэгч Н.Т-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх41-42/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүгдэгч Н.Т нь 2018 оны 1 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 79 дүгээр байрын 4 давхарын 21 тоотод иргэн Г.Сарангоог согтуурсан биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Сарангоогийн өгсөн: “…Я.Оюунбилэг, Б.Даваахүү, Н.Тнартай Улаанхуарангийн 79 дүгээр байрны 4 давхарын 201 тоотод хөзөр тоглон 3 том 2 лаазтай пиво уусан. 05 цаг 44 минутын үед аав залгахад аваагүй, 06 цаг 00 цагийн орчим сүүлийн пивыг Н.Т, Б.Даваахүү нартай ууж дуусган Б.Даваахүү, Я.Оюунбилэг нарын хажууд унтсан. Нэг сэрэхэд том өрөөнд Н.Тминий араас хурьцал үйлдэж байсан. Би айгаад өмдөө хайж өмсөөд жижиг өрөө рүү орж Б.Даваахүү, Я.Оюунбилэг нарыг сэрээсэн…Би Я.Оюунбилэгийн хажуу талд нэг матрасан дээр хэвтсэн. Тэр хооронд би нам унтсан байсан. Унтаж байгаад сэрсэн чинь араас хэн нэгэн нь хөдлөөд байсан. Бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэнд хийчихсэн хөдлөөд байсан. Хэн гэдгийг нь би мэдээгүй эргэж харахад Н.Тбайсан. Хажууд Н.Тоос өөр хэн ч байгаагүй…Намайг сэрэхэд Н.Тминий араас бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийчихсэн оцогнож хөдлөж байсан. Би шууд босоод шалдан байгаагаа мэдээд өмдөө харанхуйд хайж байгаад олсон. Өмдөө өмсөөд гэрэл асаасан. Гэрэл асаагаад харахад Н.Тоос өөр хэн ч байгаагүй. Би төгсөх курс болохоор өдөржингөө эмнэлэг дээр дадлагатай хичээл ихтэй ядарсан байсан. Би унтаж байгаад өмдийг маань тайлж байхыг мэдээгүй. Өмд хувцас хэн тайлсаныг мэдээгүй. Н.Тминий араас бэлэг эрхтэнээ хийгээд хөдлөж байсан юм чинь Н.Тл миний хувцсыг тайлсан байх. Миний анус руу хийгээгүй. Миний үтрээ рүү бэлэг эрхтэнээ хийгээд хөдлөж байсан. Бэлгэвчгүй гэдгийг нь би хальт харсан. Бэлгэвч харагдаагүй. Н.Тбид хоёрт эр эмийн харьцаа байхгүй. Урьд өмнө нь бид хоёр бэлгийн харьцаанд орж байгаагүй. 10 жилийн сургуульд байхад л Н.Тнадад сайн гэдэг байсан. Өнгөрсөн намар билүү хавар Н.Тнамайг оролдож байсан. Тэгэхдээ бэлгийн харьцаанд ороогүй. Би пиво ууж байгаад унтсан. Унтахын өмнө ухаанаа алдаагүй байсан. Тодорхой хэмжээгээр пиво уусан учир халамцуу болсон байсан. Н.Тнадад хүч хэрэглээгүй ч намайг хүсээгүй байхад унтаж байгааг, мэдэхгүй байгааг далимдуулан бэлгийн харьцаанд орсон.” /хх-6-7/ гэх мэдүүлэг, 

Мөрдөн байцаалтад гэрч Я.Оюунбилэгийн өгсөн: “…Бид 4 манайд очихоос өмнө орж 1 самар, 2 жижиг 0.5 литрын пиво, ус зэргийг авсан. Манайд ороод бид нар хөзөр тоглосон. Тэгж байгаад ууж байсан пиво маань 03 цагийн үед дууссан. Пиво дуусаад дахин пиво уухаар болж Б.Даваахүү, Н.Тхоёр гарсан. Гараад эргэж орж ирэхдээ 2 ширхэг 2.5 литрын Нийслэл нэртэй том пиво барьж орж ирсэн. Тэгээд тэр хоёр пивыг бүгд хувааж уусан. Миний санаж байгаагаар том өрөөнд Б.Даваахүү, Г.Сарангоо, бид гурав нэг матрасан дээр унтах гээд хэвтэж байсан. Тэгж байгаад Б.Даваахүү, Г.Сарангоо хоёр намайг “худлаа битгий унтаад бай үлдсэн пивоо дуусгая” гэж байгаад босгоод Н.Тыг унтаж байсан жижиг өрөө рүү яваад өгч байсныг би санаж байна. Тэгээд унтаж байсан чинь Г.Сарангоо гэрэл асаагаад чанга орилоод “босооч, та нар яасан муухай юм бэ” гээд байсан. Би сэрээд харсан чинь жижиг өрөөнд Б.Даваахүүтэй нэг оронд өвөртөө ороод унтаж байсан. Би босоод “яасан бэ” гэхэд Г.Сарангоо чанга чанга хашгираад “намайг яах гэж ингэж доромжлоод байгаа юм бэ” гээд миний ширээн дээр байсан будаг шунх авч чулуудаад байсан. Г.Сарангоо над руу дайрч “чи өөрөө ингээд доромжлуулах мөрөөрөө доромжлуулахгүй намайг яах гэж хохироож байгаа юм бэ” гээд байсан. Мөн “би хоёр дахь удаагаа доромжлуулж байна” гээд байсан. Би юу гэж ойлгосон гэхээр Н.ТГ.Сарангоог хүчиндсэн юм билээ. Би ойлгохгүй байсан ба сүүлдээ Н.Т, Б.Даваахүү, Г.Сарангоо 3-ын хооронд аймаар хэрүүл болсон. Тэгж байгаад Г.Сарангоо цагдаад дуудлага өгсөн. Манайд ирээд бид нарыг авч явсан. Г.Сарангоог орилж чарлаж байхад Н.Тюу ч дуугарахгүй доошоо хараад суугаад байсан.” /хх-8-9/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Даваахүүгийн өгсөн: “…Би унтлаа гээд том өрөө рүү орж Я.Оюунбилэггийн хажуугаар орж хэвтсэн. Араас Н.ТГ.Сарангоо хоёр ч орж ирсэн. Г.Сарангоо хөл рүү харж хэвтсэн. Н.Тхаашаа харж хэвтсэнийг мэдэхгүй. Тэгээд бид нар нэг матрасан дээр бүгд л хэвтээд унтацгаасан. Арай унтаагүй байхад Я.Оюунбилэг босоод нойл орсон. Нойлоос гарангуутаа жижиг өрөө рүү орсон. Г.Сарангоо, Н.Тбид гурав үлдээд унтсан. Унтах гэж зүйрмэглэж байхад миний юнителын гар утас дуугарсан. Би цонхны тавцан дээр тавьчихсан байсан. Тэгж утсаар яриад би жижиг өрөөнд ороод Я.Оюунбилэгтэй нэг орон дээр унтаад өгсөн. Унтах гээд зүйрмэглэж байтал Г.Сарангоо орилоод босоод ирсэн. Тэгээд гэрэл асаагаад бөөн хэрүүл болсон… Н.ТГ.Сарангоогийн араас бэлэг эрхтэнээ хийгээд хөдөлсөн гэж яриад байсан.” /хх-12-13/ гэх мэдүүлэг,   

Мөрдөн байцаалтад Н.Тын яллагдагчаар өгсөн: “…Би жижиг өрөөнд унтаж байгаад сэрээд нойлд орж бие засаад эргээд жижиг өрөө рүү ороход миний унтаж байсан орон дээр Я.Оюунбилэг Б.Даваахүү хоёр унтах гээд хэвтэж байсан. Тэгэхээр нь би том өрөө рүү орсон. Том өрөөнд ороход Г.Сарангоо ганцаараа өрөөний голд байх том матрасан дээр унтаж байсан. Би Г.Сарангоод аль ерөнхий боловсролын сургуульд байхдаа дурлаж, хайртай болсон байсан учир Г.Сарангоогийн хажуугаар зүгээр унтаж чадаагүй. Г.Сарангоог тэврээд үнссэн чинь эсэргүүцэхгүй өөдөөс үнсээд байсан. Тэгээх нь доогуур нь өмсөөстэй байсан өмд турсикийг нь тайлаад дээр нь гарч хэвтээд бэлгийн харьцаанд орсон. Би өөрийн бэлэг эрхтэнээ хийгээд хэд хэд хөдөлсөн чинь Г.Сарангоо “болиоч” гээд түлхсэн. Би дээрээс нь буусан чинь Г.Сарангоо босч хувцсаа өмсөөд гэрэл асаагаад нөгөө өрөө рүү орж орилж хашгираад байсан. Тэгээд дуудлага өгсөн. Би бэлгэвч хэрэглээгүй. Би тавиагүй. Хэдхэн л оцгоносон. Бэлэг эрхтэнээ үтрээ рүү нь хийхийн хувьд хийсэн.” /хх41-42/ гэх мэдүүлэг,  

 -Шүүгдэгч Н.Тын иргэний үнэмлэхний хуулбар /хх-21/,

-Шүүгдэгч Н.Тын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54/ зэрэг болно.

           

        Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан жумаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

         Иймд шүүгдэгч Н.Тын хохирогчийг согтуурсан биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон үйлдэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

          Хохирогч Г.Сарангоо нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Н.Тыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Шүүхээс шүүгдэгч Н.Тод ял шийтгэл оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Тнь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

       1. Шүүгдэгч Б овогт Нын Т-ыг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Т-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

        3. Н.Т-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зан үйлдээ засах үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

 

         4. Н.Т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

 5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

 6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Т-од урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

         8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Т-од авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС