| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/00096/И |
| Дугаар | 192/ШШ2025/03098 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/03098
| 2025 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 192/ШШ2025/03098 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Э нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 сарыг хүртэл Завхан аймгийн Цэцэн-уул сумын Худалдаа бэлтгэлийн ангид авто мухлагын жолооч, няраваар, 1987 оны 9 сараас 1988 оны 12 сарыг хүртэл Цэцэн-уул сумын яслид няраваар, 1988 оны 12 сараас 1992 оны 12 сарыг хүртэл Цэцэн-уул сумын эмнэлэг-яслид няраваар, 1992 оны 12 сараас 1995 оныг хүртэл Цэцэн-уул сумын Хүн эмнэлэгийн түргэний машины жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1.2 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Би 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 сарыг хүртэл Завхан аймгийн Цэцэн-уул сумын Худалдаа бэлтгэлийн ангид мах ногооны нярав, авто мухлагын жолоочоор, 1987 оны 9 сараас Цэцэн-уул сумын яслид няраваар ажиллаж байх хугацаанд 1988 оны 12 сард сумын эмнэлэг-ясли хоёр нэгдээд эмнэлэг, яслийн няраваар 1992 оны 12 сарыг хүртэл, Хүн эмнэлэгийн түргэний машины жолоочоор 1998 оны 6 сарыг хүртэл ажилласан. Энэ хугацаанд надад хөдөлмөрийн дэвтэр огт байгаагүй, холбогдох тушаал шийдвэрийг шүүлгэхэд Архивт байхгүй гэсэн. Одоо 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилготой тул миний дээрх ажиллаж байсан хугацааг 1995 оныг хүртэл тогтоож өгнө үү гэжээ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэжээ.
3.Нэхэмжлэгч Б.Э нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 25 дугаар байрны 203 тоотод оршин суудаг болох нь тус хорооны засаг даргын тодорхойлолт болон нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбараар тогтоогдож байх тул тэрээр нэхэмжлэлээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх ба шүүхийн харьяаллыг зөрчөөгүй байна.
4.Нэхэмжлэгч Б.Эын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба түүний хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
4.1 Нэхэмжлэгч Б.Э нь Завхан аймгийн Цэцэн-уул сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 сарыг хүртэл автомухлагын жолооч, няраваар,
1987 оны 9 сараас 1988 оны 12 дугаар сарыг хүртэл Цэцэн-уул сумын яслид няраваар,
1988 оны 12 сараас 1992 оны 12 сарыг хүртэл Цэцэн-уул сумын эмнэлэг-яслийн няраваар,
1992 оны 12 сараас 1995 оныг хүртэл Цэцэн-уул сумын Хүн эмнэлэгийн түргэний машины жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь хавтас хэрэгт авагдсан шүүхээс хууль сануулж гэрчээр асуугдсан Б.Амарсайхан /РД ИТ62051900/, Б.Оюунбилэг /РД ИТ60111605/, Б.Алтанчимэг /РД ИТ62062606/ нарын ...Б.Э 1986 онд цэргээс халагдаж ирээд 1986 оны 9 сараас 1987 оны 6 сарыг хүртэл Худалдаа бэлтгэлийн ангид автомухлагийн худалдагч, жолоочоор, 1989 оны 9 дүгээр сараас 1992 оныг хүртэл хүн эмнэлэгт няраваар, 1992 оноос 1998 он хүртэл Цэцэн-уул сумын хүн эмнэлэгт түргэний жолоочоор ажиллаж байсан гэх мэдүүлгүүд,
Гэрчээр асуугдсан Б.Оюунбилэгийн 450555 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дээрх бичилтүүд, түүний 1981 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Цэцэн-уул сумын Жаргалант бригадад хүний эмчээр,
1984 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл Цэцэн-уул сумын хүн эмнэлэгийн салбарт эх барих бага эмчээр ажиллаж байсан байдлыг нь тогтоосон Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2510 дугаартай шийдвэр,
Гэрчээр асуугдсан Б.Амарсайханы 040658 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дээрх бичилтүүд,
Гэрчээр асуугдсан Б.Алтанчимэгийн 1977 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, сумын цэцэрлэгийн хүмүүжүүлэгч, Тэгш эд хоршооны худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6724 дугаартай шийдвэр,
Завхан аймгийн Цэцэн-уул сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 56 дугаартай Бярваа овогтой Эыг ажилд авч ажиллуулах тухай захирамж,
Мөн захиргааны 1989 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаартай Ажил хүлээлцэх тухай захирамж,
Завхан аймгийн Цэцэн-уул сумын Засаг даргын 1992 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 32 дугаартай Эмнэлэгийн их, бага эмч, сувилагч, асрагч, бусад ажилчдыг томилох тухай захирамж,
Завхан аймгийн Цэцэн-уул сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 3/34 дугаартай архивын лавлагаа,
Завхан аймгийн Цэцэн-уул сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 3/42 дугаартай албан бичиг бүхий Хүний их эмчийн салбарын 1992 оны 01, 02, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 саруудын цалингийн тооцооны хүснэгтүүд,
Жолооч Бярваагийн Эын 1994 оны 01-12 саруудад хөдөлмөрийн хөлс олгосон баримт,
Хүний их эмчийн салбарын нярав Бярваагийн Эт 1993 оны 01-12 саруудад цалин олгох карт,
Завхан аймгийн Цэцэн-уул сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 3/42 дугаартай албан бичиг бүхий Хүний их эмчийн салбарын 1992 оны 01, 02, 3, 4, 7, 8, 9, 10, 11, 12 саруудын, мөн 1993, 1995 онуудын цалингийн тооцооны хүснэгтүүд зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Цомог овогт Бярваагийн Эыг Завхан аймгийн Цэцэн-уул сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 сарыг хүртэл автомухлагын жолооч, няраваар,
1987 оны 9 сараас 1988 оны 12 дугаар сарыг хүртэл Цэцэн-уул сумын яслид няраваар,
1988 оны 12 сараас 1992 оны 12 сарыг хүртэл Цэцэн-уул сумын эмнэлэг-яслийн няраваар,
1992 оны 12 сараас 1995 оныг хүртэл Цэцэн-уул сумын Хүн эмнэлэгийн түргэний машины жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ