Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 305/ШШ2025/00342

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *********** сумын ************** багт оршин суух, Ж овогт Г-н М-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн *********** сумын ************* багт оршин суух, Б овогт Г-н Б-т холбогдох хуулийн дагуу өвөлжөө, хаваржааг эзэмшихэд саад болж байгаа тул албадан чөлөөлүүлэх, дахин хууль бусаар эзэмшихгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсныг, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Хуулийн дагуу өвөлжөө хаваржааг эзэмшихэд саад болж байгаа тул албан чөлөөлүүлэх, дахин хууль бусаар эзэмшихгүй байхыг даалгах тухай

2.Нэхэмжлэгч Г.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ ... Иргэний хэргийн нэхэмжлэгч Г.М нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/110 тоот Говь-Алтай аймгийн *********** сумын Засаг даргын захирамжаар Говь-Алтай аймгийн ********* сумын 4-р баг, ******* байрлах нэгж талбарын ***************** дугаар бүхий 1999 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшихээр болж 0000330466 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хуульд зааснаар авсан.

Гэтэл иргэн Г.Б нь хууль ёсны эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн тус өвөлжөө, хаваржаанд өвөлжиж, миний эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа тул Г.Б-с Говь-Алтай аймгийн ******** сумын 4-р баг, ******* байрлах нэгж талбарын **************** дугаар бүхий 1999 м.кв өвөлжөө, хаваржааг чөлөөлүүлж, дахин хууль бусаар эзэмшихгүй байхыг даалгаж өгнө үү... гэжээ.

3.Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа  *************** нэртэй өвөлжөө бөгөөд тус өвөлжөөнд манай хадам аав П-н А гэх хүн 1989-2012 оны хооронд эзэмшиж байгаад манайх үе залгамжлан эзэмшиж тордож бууж буудаллаж ирсэн.

Ингээд 2021 онд сум руугаа албан ёсоор шилжихээр ********** сумын улсын бүртгэгч дээр ************** гэрчилгээг шилжүүлэхээр шүүлгэтэл Г-н М гэдэг хүн гэрчилгээ гаргаж авсан байсан бөгөөд уг гэрчилгээг ********* багийн засаг дарга Н.Д /Г-н хүргэн/ гаргуулсан байсан. Ингээд 2023 онд Г.М мөн л надад холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд энэхүү асуудал нь хууль бусаар олгогдсон нь тогтоогдож ********** сумын Засаг дарга 2018 онд хүчингүй болгосныг мэдэлгүй намайг шүүхэд өгсөн байсан нь тогтоогдмогц шүүх хуралд ирэлгүй нэхэмжлэлээ буцаалгаж байсан.

Ингээд миний бие ************* сумын газрын даамалд ***************** нэртэй өвөлжөөг эзэмшихээр өргөдөл өгсөн боловч хариу өгөөгүй. Ингээд 2023 оны хавар ************ багийн иргэдийн хурал болж **********-г хэн эзэмших талаар хэлэлцээд манай дээр 11 хүн, М дээр 8 хүн гар өргөсөн ингээд шийдэгдэх байх гээд хүлээж байтал шүүхэд дуудаж нэхэмжлэл гардууллаа. Иймээс нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байгаа учир Захиргааны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж байж энэхүү хэргийг шийдүүлье ... гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох хариуцагч Б-с өвөлжөө хаваржаа эзэмшихэд саад болж байгаа буюу Говь-Алтай аймгийн ********** сумын *********** баг ********** байрлах нэгж талбарын **************** дугаар бүхий 1999 м.кв өвөлжөө хаваржааг чөлөөлүүлж, дахин хууль бусаар эзэмшихгүй байхыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г-н нэхэмжлэлтэй, Г.Б-т холбогдох Хуулийн дагуу өвөлжөө хаваржааг эзэмшихэд саад болж байгаа тул албан чөлөөлүүлэх, дахин хууль бусаар эзэмшихгүй байхыг даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Учир нь нэхэмжлэгч Г.М нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г-н шүүхэд ирүүлсэн ...хариуцагч Б-с өвөлжөө хаваржаа эзэмшихэд саад болж байгаа буюу Говь-Алтай аймгийн ********************* байрлах нэгж талбарын ************ дугаар бүхий 1999 м.кв өвөлжөө хаваржааг чөлөөлүүлж, дахин хууль бусаар эзэмшихгүй байхыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна... гэх агуулга бүхий хүсэлтээр нотлогдож байна.

Г.М-н 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр А.Г-д олгосон итгэмжлэлээр түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхүүд олгогдсон бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ... нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэж заажээ.

Иймээс шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг нэхэмжлэгчийн хүсэл зориг гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Г.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г-н нэхэмжлэлтэй, Г.Б-т холбогдох хуулийн дагуу өвөлжөө хаваржааг эзэмшихэд саад болж байгаа тул албан чөлөөлүүлэх, дахин хууль бусаар эзэмшихгүй байхыг даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА