| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/00615/И |
| Дугаар | 192/ШШ2025/03432 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/03432
2025 4 28 192/ШШ2025/03432
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ГХК нь хариуцагч Т.Дид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,197,168.60 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 732,074.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ГХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 21,197,168.60 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 732,074.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Д нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 3,154,873.77 төгрөг,
2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 3,154,873.77 төгрөг,
2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3,154,873.77 төгрөг,
2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3,154,873.77 төгрөг,
2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3,154,873.77 төгрөг,
2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 3,154,873.77 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлт, тайлбаруудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзийтөвшин, хариуцагч Т.Д нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ГХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 21,197,168.60 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 732,074.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Д нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 3,154,873.77 төгрөг,
2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 3,154,873.77 төгрөг,
2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3,154,873.77 төгрөг,
2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3,154,873.77 төгрөг,
2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3,154,873.77 төгрөг,
2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 3,154,873.77 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,056 (263,936+22,120) төгрөгийн 50 хувь болох 140,028 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 140,028 төгрөгийг Төрийн сангийн 100200100941 тоот данснаас, хариуцагч Т.Даас улсын тэмдэгтийн хураамжид 140,028 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ГХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ