Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 398

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

          улсын яллагч Н.Гэрэлмаа,

          шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Мд холбогдох эрүүгийн 1806 01782 0356 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “” ХХК-д барилгын инженерээр ажилладаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Ан М.

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч А.Мнь 2018 оны 2 дугаар сарын 22-ны орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Маахуур толгой”-н автозамын уулзвар дээр машин мөргөсөн гэх шалтгааны улмаас иргэн Ц.Рэнцэнбямбыг толгойгоороо мөргөж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

         Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ц.Рэнцэнбямбын өгсөн мэдүүлэг /хх-11-13/, гэрч М.Отгонбямбын өгсөн мэдүүлэг /хх-22-24/, гэрч Н.Мөнхдөлийн өгсөн мэдүүлэг /хх-25-27/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 2876 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-16/, шүүгдэгч А.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-47/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч А.Мнь 2018 оны 2 дугаар сарын 22-ны орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Маахуур толгой”-н автозамын уулзвар дээр машин мөргөсөн гэх шалтгааны улмаас иргэн Ц.Рэнцэнбямбыг толгойгоороо мөргөж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Рэнцэнбямбын өгсөн: “….2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгслийн араас мөргөсөн…Би буугаад А.Мтэй гар барьсан. “Эр хүмүүс байна хоёулаа тохиръё” гэж хэлээд замын хажуу тал дээр ирээд намайг цохиж аваад явсан. Хамар тус газар гараараа 1 удаа цохисон…Харин тэр залуутай зохицох гээд “хөгшөөн би өөрөө кузов засвар ажиллуулдаг юм аа” гэж хэлтэл “чиний тэр чинь ямар хамаатай юм бэ” гэж хэлээд намайг мөргөсөн.” /хх-11-13/ гэх мэдүүлэг,

 

Мөн түүний дахин хохирогчоор өгсөн: “…Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Монелын уулзварын орчимд хүнд үл таних хүнд зодуулан өргөдөл гаргасан боловч миний бие ямар нэгэн гомдол санал байхгүй тул уг хэргийг хааж өгнө үү.” /хх-48/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Отгонбямбын өгсөн: “…А.Ммашинаас буугаад тэр хоёр заамдалцаад зогсож байсан чинь машинууд сигналдаад байсан чинь тэр хоёр замын хойно гараад зууралцаад зогсож байсан.” /хх-22-24/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Мөнхдөлийн өгсөн: “…Тоёота марк 2 машиныг мөргөсний улмаас хажууд нь сууж явсан 2 эрэгтэй зодолдсон гэх бөгөөд юу болсон талаад тодруулахад зодолдсон 2 эрэгтэй хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу үнэртэй байсан ба арай хөгшин царайтай Ц.Рэнцэнбямба гэгч нь “энэ залуу намайг цохиод хамар хугалчихлаа гомдолтой байна” гэсэн….Хамраас нь цус гарсан байдалтай байхыг харсан.” /хх-25-27/ гэх мэдүүлэг,

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн №7583 тоот дүгнэлтэнд:

            1. Ц.Рэнцэнбямбын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, духайнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ШЭГЗТ-н 2.4.1 зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх-16/

гэх дүгнэлт,

             Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-47/ зэрэг болно.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч, гэрч нар дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч А.Мнь 2018 оны 2 дугаар сарын 22-ны орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Маахуур толгой”-н автозамын уулзвар дээр машин мөргөсөн гэх шалтгааны улмаас иргэн Ц.Рэнцэнбямбыг толгойгоороо мөргөж биед нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нь хохирогчид учруулсан материаллаг хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар А.Мд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч А.Мд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч А.Мнь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Д овогт А-н Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Мг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар А.Мнь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.Мнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, А.Мнь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.            

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

   7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                     Э.ЧИНГИС