Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 397

 

                                                                                                                                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

          улсын яллагч Ж.Отгонбаяр,

          шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М д холбогдох эрүүгийн 1806 01516 0317 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 22 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “” ХХК-нд ажилладаг, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт Дорнод аймаг тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн Бийн М.

 

            Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Б.М нь 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “White nigth” бааранд иргэн Б.Анхбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байнаа.” гэв.

 

   Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох

 баримтуудаас хохирогч Б.Анхбаярын өгсөн мэдүүлэг /хх-6-7/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 2558 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-13-14/, шүүгдэгч Б.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-26/, шүүгдэгч Б.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-11/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүгдэгч Б.М нь 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “White nigth” бааранд иргэн Б.Анхбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Анхбаярын өгсөн: “…2018 оны 2 дугаар сарын 13-ны шөнө 01:30 цагаас 02:30 цагийн орчин Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “White nigth” бааранд хоёр залуу маргалдаж уг залуусыг би очиж салгаж баарны дотоод хяналт тавьж уг маргалдсан хойр залууг салгаад нэг залууг нь “чи одоо боль баарнаас одоо гарчих” гэж хэлээд баарны үүд рүү зууралдаад явсан чинь уг залуу намайг баарны үүдэнд дээр эргэж хараад миний уруул хэсэг рүү шууд мөргөсөн. Тэгтэл миний уруул сэтэрч хоёр шүд цөмөрчихсөн унах гээд байсан…Хохирлыг барагдуулсан тул миний бие өргөдлөө буцааж авлаа.” /хх-6-7/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад Б.Мын яллагдагчаар өгсөн: “…Бид хоёрын аль аль нь согтуу байсан. Хохирогч Б.Анхбаяртай цуг явж байсан найз эмэгтэй нь намайг түлхэж ширээ рүү суулгахаар нь би суудлаасаа боссон чинь Б.Анхбаярын эрэгтэй найз нь намайг тойруулж бариад боогоод татахаар нь би гарыг нь тавиулсан...арагшаа гэдийнгээ мөргөчихсөн юм. Тэгтэл Б.Анхбаярын уруул нь язарсан байсан.” /хх-25-26/ гэх мэдүүлэг,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 5788 дугаартай дүгнэлтэнд:

          1. Б.Анхбаярын биед уруул шарх, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэдийд үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй,

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.”  гэх дүгнэлт /хх-13/,

 

-Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-18-20/,

-Шүүгдэгч Б.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-10/,

-Шүүгдэгч Б.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-21/ зэрэг болно.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач

хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогчийн дээрх болсон үйл явдлыг адил  бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “White nigth” бааранд иргэн Б.Анхбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд архи ууж согтурурснаас нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нь хохирогчид учруулсан материаллаг хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Б.М д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Б.М д 450 нэгжээр торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2, 36.6, 36.8  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Х овгийн Бийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Мыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.М нь 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

          5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөр төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  7. Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

           8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС