Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 305/ШШ2025/00351

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ********** сумын ************* багт оршин суух, Х овогт Л-н М-н нэхэмжлэлтэй,

мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр оролцов.

Нэхэмжлэгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1993 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ********* сумын *********** багт эцэг эхийн хамт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 1970 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн. Одоо 55 настай. Би ***** оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн ***** сумын ***** багт аав ээжийн хамт мал маллаж амьдарсан. 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр цэрэгт татагдаж, 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдөр цэргээс халагдаж ирээд 1993 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал аав, ээжийн хамтаар малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл аймгийн архивт 1990-1996 оны баримт аавын нэр дээр байгаа тул ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1993 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ********** сумын ********* багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 03-08/3879 дугаартай архивын лавлагаа /1989 оны хүн амын тооллого/

-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /Л.М/

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 288 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт тус аймгийн ********** сумын ********* багийн малчин өрхийн тэргүүлэгч Г-н Л-н 1990-1996 оны мал тооллогын А дансны архивын эх баримтын хуулбар

- Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн тусгай архивын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн а/1043 дугаартай лавлагаа /Л.М/

4.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шүүх хуралдаанаар  шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч Л.М нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1993 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ********* сумын * багт э*********цэг эхийн хамт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

3.Нэхэмжлэгч Л-н М нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1993 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн *********** сумын ************ багт эцэг эхийн хамт мал маллаж байсан болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

3.1.Нэхэмжлэгч Л.М нь 1990-1996 онуудад эцэг Г-н Л-н өрхөд харьяалагдаж байсан болох нь:

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 03-08/3879 дугаартай ... 1989 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүлэгч Л М 27 настай эрэгтэй ... эх Ё Ц 46 настай эмэгтэй ... эцэг Г Л 58 настай эрэгтэй ... дүү Л М 18 настай эрэгтэй ... гэх агуулга бүхий архивын лавлагаа

- Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20250527000129 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар Л-н М нь Ч-н Ц-тай гэр бүл болж 1997 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байдлаар нотлогдож байна.

3.2.Нэхэмжлэгч Л.М нь эцэг, эхийн хамт 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1993 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ************ сумын ********* багт мал маллаж байсан болох нь

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 288 дугаартай архивын лавлагаанд тус аймгийн ********** сумын ********** багийн малчин өрхийн тэргүүлэгч Г-н Л-н мал маллаж байсан хугацаа /1990-1996 он/ мал тоолуулсныг тодорхойлсон байна.

-Нэхэмжлэгч Л.М-н эцэг Г.Л-н 1990-1996 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар.

- Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн тусгай архивын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн а/1043 дугаартай ... Л-н М Хилийн цэргийн даргын 1992 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн б/304 тоот тушаалаар 07 дугаар сарын 15-нд Говь-Алтай аймгаас хугацаат цэргийн албанд татагдан, хилийн цэргийн 0101 дүгээр ангид алба хаагаад мөн даргын 1993 оны 06 дугаар сарын 18-ны 259 дугаартай тушаалаар 07 дугаар сарын 01-ний өдөр халагджээ ... гэх агуулга бүхий лавлагаа гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

4.Иймд Х овогт Л-н М-н 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1993 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ******** сумын ********* багт мал маллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Х овогт Л-н М-г 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1993 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ********* сумын ******** багт мал маллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА