| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/04000/И |
| Дугаар | 192/ШШ2025/04420 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/04420
2025 5 22 192/ШШ2025/04420
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК нь Г.Уг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Г.Угийн оршин суух хаяг нь тодорхойгүйгээс нэхэмжлэгч Т ХХК нь 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 110000270 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээний үүрэгт 2,709,887.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШЗ2024/20542 дугаартай Хэргийн хэрэгсэхгүй болгох тухай захирамж,
2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 110000270 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ,
2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 110000270-01 дугаартай Цахим зээлийн дэд гэрээ,
Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга,
Хаан банкны 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн дансны хуулга,
шүүхээс 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Г.Угийн ****** дугаарын утас руу залгахад ашиглалтад байхгүй байна гэх хариу өгсөн болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр,
шүүхээс хариуцагч Г.Угийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, 6, 109 тоот хаягт Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт бүхий Монгол шуудан ХК-ийн мэдэгдэх хуудасны буцаалтаар,
шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШЗ2025/20433 дугаартай Нотлох баримт бүрдүүлэх тухай захирамжаар Баянгол, Хан-уул, Согинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас Төрийн мэдээллийн Хур системээс Г.Угийн оршин суух хаягийн талаарх лавлагааг гаргуулахад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, хмк 58А байр, 56 тоотод оршин суудаг гэх хариуг ирүүлсэн нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШЗ2024/20542 дугаартай захирамжтай тохирч байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Гансэлэмийн У /РД ********/-гийн оршин байгаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
/хх-ийн 4-5, 9-11, 12-13, 16, 17, 24, 25-26, 27, 28-29 дүгээр тал/
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Уг эрэн сурвалжлах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Гансэлэмийн У /РД УХ00262202/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа хаягийг олж тогтоон, баримтжуулж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э /утас *********/-т мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ