| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/02413/И |
| Дугаар | 192/ШШ2025/04421 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/04421
2025 5 22 192/ШШ2025/04421
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Б.Ба, Х.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 131,302,734 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч Б ХХК-ийн 131,302,734 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ба, Х.М нар нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 8 дугаар сарын 16-ны өдөр бүрэн төлөх, дурдсан хугацаанд төлөөгүй бол хариуцагч Б.Баын өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт Ухаа \17120\, наадамчдын зам гудамж, 708 байр, 25 тоот хаягтай, 2 өрөө, 51.78 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 001029876 гэрчилгээний дугаартай, Ү-2206037947 улсын бүтгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө,
Билэг насан ББСБ ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй 2014 онд үйлдвэрлэсэн, улбар шар өнгийн Porsche Масаn маркийн автомашин бүхий хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлт, тайлбаруудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Л, хариуцагч Б.Ба, Х.М нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Билэг насан ББСБ ХХК-ийн 131,302,734 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ба, Х.М нар нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 8 дугаар сарын 16-ны өдөр бүрэн төлөх, дурдсан хугацаанд төлөөгүй бол хариуцагч Б.Баын өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт Ухаа \17120\, наадамчдын зам гудамж, 708 байр, 25 тоот хаягтай, 2 өрөө, 51.78 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 001029876 гэрчилгээний дугаартай, Ү-2206037947 улсын бүтгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө,
Билэг насан ББСБ ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй 2014 онд үйлдвэрлэсэн, улбар шар өнгийн Porsche Масаn маркийн автомашин бүхий хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 814,500+70,200=884,700 төгрөгийн 50 хувь болох 442,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 442,350 төгрөгийг Төрийн сангийн 100200100941 тоот данснаас, хариуцагч Б.Ба, Х.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 442,350 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа болон фидуцын гэрээгээр барьцаалагдсан хариуцагч Б.Баын өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт Ухаа \17120\, наадамчдын зам гудамж, 708 байр, 25 тоот хаягтай, 2 өрөө, 51.78 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 001029876 гэрчилгээний дугаартай, Ү-2206037947 улсын бүтгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө,
Б ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй 2014 онд үйлдвэрлэсэн, улбар шар өнгийн Porsche Масаn маркийн автомашин бүхий хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ