2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/04559

 

 

 

 

 

 

 

 

2025 5 28 192/ШШ2025/04559

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.Н хариуцагч Д.От холбогдох гэрлэлт цуцлах, 2 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

1.1 Нэхэмжлэгч Г.Н нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Бид зан харилцааны таарамжгүйн улмаас хамтран боломжгүй болж 2018 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдрах болсон юм. Цаашид хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. 2 хүүхдээ би өөрийнхөө асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг тогтоолгоно. ...эд хөрөнгийн маргаан байхгүй гэж тайлбарлажээ.

 

2.Хариуцагч Д.О нь Д.О миний бие Г.Номин-Эрдэнийн гаргасан хүү О.Т, охин О.С нарыг эх Г.Н-н асрамжид үлдээх, Г.Нтэй гэрлэлтийг цуцлуулах, хүү О.Т, охин О.С нарт тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. ...Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй гэсэн тайлбарыг гаргажээ.

 

3.Гэрлэгчид 2014 онд танилцан, 2014 оноос хамтран амьдарч, гэрлэлтээ 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь 1110001185 дугаарт бүртгэлтэй гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүү О.Т, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр охин О.С нар төрж, эцэг Д.Оаар овоглон төрсний гэрчилгээ авсан байх ба хүүхдүүд эхийнхээ асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, өрхийн эмнэлэгийн болон Нийслэлийн Ерөнхий боловсролын 92 дугаар сургуулийн тодорхойлолт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

4.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй болох нь Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаа дуусгавар болсон тухай 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1036 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэсэн гэж үзнэ.

 

5.Гэрлэгчид нь 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн тайлбарыг гаргасан, гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон, хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэн амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч тохиролцсон байх тул шүүхээс тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгөх шаардлагагүй байна гэж үзэн, гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ. 

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно,

14.6-д хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заажээ.

 

7.Нэхэмжлэгч нь хүү О.Т, охин О.С нарыг өөрийн асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь зөвшөөрч маргахгүй байгаа, хүүхдүүд өссөн цагаасаа эхлэн эхийнхээ асрамжид байсан зэргийг нь харгалзан хүүхдүүдийн өссөн орчныг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэднийг эхийнх нь асрамжид үлдээж, эцгээс нь Гэр бүлийн тухай хуульд заасан хугацаа, хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь хүүхдүүдийн эрх, ашиг сонирхолд болон хуульд нийцнэ гэж үзлээ.

 

8.Түүнчлэн гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдаж байна.

 

  9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир хариуцагч Д.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Нд олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Аргалан овогт Ганболдын Н, хариуцагч Халх овогт Даваажаргалын О нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д заасныг баримтлан 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүү О.Т, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр охин О.С нарыг эх Г.Номин-Эрдэнийн асрамжинд үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хариуцагч Д.Оаас хүү О.Т, охин О.С нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

 

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Нд олгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин Т болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баярчимэгт даалгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ