| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/04368/И |
| Дугаар | 192/ШШ2025/04641 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/04641
2025 5 30 192/ШШ2025/04641
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч МХХК нь Т.Иыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Т.Иын оршин суух хаяг нь тодорхойгүйгээс нэхэмжлэгч МХХК нь талуудын хооронд 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 22/159 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 29,411,466.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 191/ШЗ2025/17620 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,
2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 22/159 дугаартай зээлийн гэрээ,
Зээл төлөлтийн дансны хуулга,
шүүхээс 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээнд дурдсан Т.Иын 8803-5702 дугаарын утас руу удаа дараа залгахад утсаа аваагүй,
хариуцагч Т.Иын эхнэрийн дугаар гэх 8803-9512 дугаарын утас руу залгахад Т.Иоос салаад тусдаа амьдараад 2 жил болж байна. Одоо холбоо барих хаяг, утсыг нь мэдэхгүй гэх хариу өгсөн болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр,
шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШЗ2025/22727 дугаартай Нотлох баримт бүрдүүлэх тухай захирамжаар Баянгол, Хан-уул, Согинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас Төрийн мэдээллийн Хур системээс Т.Иын оршин суух хаягийн талаарх лавлагааг гаргуулахад түүнийг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 1 гудамж, 20 тоотод оршин суудаг гэх хариуг ирүүлсэн нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 191/ШЗ2025/17620 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжид бичигдсэн хаягтай тохирч байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Цонх овогт Тогоонтөмөрийн И /РД ЛЮ88010416/-ын оршин байгаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
/хх-ийн 4-5, 7-8, 9-10, 15, 16-19 дүгээр тал/
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.Иыг эрэн сурвалжлах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Цонх овогт Тогоонтөмөрийн И /РД *********/-ийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа хаягийг олж тогтоон, баримтжуулж, хүсэлт гаргагч МХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, утас **********/-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ