| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/04466/И |
| Дугаар | 192/ШШ2025/04642 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/04642
2025 5 30 192/ШШ2025/04642
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н ХХК нь Г.Быг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Г.Бын оршин суух хаяг нь тодорхойгүйгээс нэхэмжлэгч Н ХХК нь талуудын хооронд 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан 30163239821 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 18,167,292 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан тус шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШЗ2025/20791 дугаартай Хэргийн хэрэгсэхгүй болгох тухай захирамж,
2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 30163239821 дугаартай зээлийн гэрээ,
2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 30163239821 дугаартай фидуцийн гэрээ,
шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШЗ2025/23109 дугаартай Нотлох баримт бүрдүүлэх тухай захирамжаар Баянгол, Хан-уул, Согинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас Төрийн мэдээллийн Хур системээс Г.Бын оршин суух хаягийн талаарх лавлагааг гаргуулахад Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, алтай 1 гудамж, 19 тоот хаягт оршин суудаг гэх хариуг ирүүлсэн нь тус шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШЗ2025/20791 дугаартай захирамжтай тохирч байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Аргалчин овогт Ганбатын Б /РД МД95082618/-ын оршин байгаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
/хх-ийн 4, 7-10, 11, 12-14, 19-22 дугаар тал/
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Быг эрэн сурвалжлах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Аргалчин овогт Ганбатын Б /РД *********/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа хаягийг олж тогтоон, баримтжуулж, хүсэлт гаргагч Н ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У утас ********/-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ