2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/04643

 

 

 

 

 

 

 

 

2025 5 30 192/ШШ2025/04643

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч АХХК нь Э.Бг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Э.Бгийн оршин суух хаяг нь тодорхойгүйгээс нэхэмжлэгч АХХК нь талуудын хооронд 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан МN540021002100984866 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 9,647,670 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 197/ШЗ2025/16325 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,

Талуудын хооронд байгуулагдсан МN540021002100984866 дугаар Онлайн цалингийн зээлийн гэрээ,

2024 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Хур цахим лавлагааны системийн 78306 дугаартай Э.Бгийн Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

шүүхээс 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч Э.Бгийн ************дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байна гэх хариу өгсөн болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Сартуул овогт Энхбаярын Б /РД ********/-гийн оршин байгаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

/хх-ийн 7, 8-11, 13,18 дугаар тал/

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Бг эрэн сурвалжлах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Сартуул овогт Энхбаярын Б /РД *************/-г эрэн сурвалжилж, түүний оршин байгаа хаягийг олж тогтоон, баримтжуулж, хүсэлт гаргагч АХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, утас **********/-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ