| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/03617/И |
| Дугаар | 192/ШШ2025/04646 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/04646
2025 5 30 192/ШШ2025/04646
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч БХХК нь хариуцагч Н.У, Б.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 91,419,178 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч БХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С нь зээлийн гэрээний үүрэгт 91,419,178 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 46,419,178 төгрөгөөс татгалзаж, үлдэх 45,000,000 төгрөгийг хариуцагч Н.У, Б.Т нар нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор буюу 18 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдрийн дотор 2,500,000 төгрөг төлөх, дурдсан хугацаанд төлөөгүй бол хариуцагч Б.Тын өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт ухаа 20-р гудамж 721 тоот хаягт байршилтай /№001082754, Ү-2206019673/ 134 м.кв талбайтай Хувийн орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Хан-Уул дүүргийн 9-р хороо, Буянт ухаа 20-р гудамж 721 тоот хаягт байршилтай /№000672150, Г-2206002490/ 548 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлт, тайлбаруудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Санжаадорж, хариуцагч Н.У, Б.Т нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч БХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С зээлийн гэрээний үүрэгт 91,419,178 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 46,419,178 төгрөгөөс татгалзаж, үлдэх 45,000,000 төгрөгийг хариуцагч Н.У, Б.Т нар нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор буюу 18 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдрийн дотор 2,500,000 төгрөг төлөх, дурдсан хугацаанд төлөөгүй бол хариуцагч Б.Тын өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт ухаа 20-р гудамж 721 тоот хаягт байршилтай /№001082754, Ү-2206019673/ 134 м.кв талбайтай Хувийн орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Хан-Уул дүүргийн 9-р хороо, Буянт ухаа 20-р гудамж 721 тоот хаягт байршилтай /№000672150, Г-2206002490/ 548 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 615,050+70,200+70,200=755,450 төгрөгийн 50 хувь болох 377,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 377,725 төгрөгийг Төрийн сангийн 100200100941 тоот данснаас, хариуцагч Н.У, Б.Т нараас улсын тэмдэгтийн хураамжид 377,725 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч БХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалагдсан хариуцагч Б.Тын өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт ухаа 20-р гудамж 721 тоот хаягт байршилтай /№001082754, Ү-2206019673/ 134 м.кв талбайтай Хувийн орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Хан-Уул дүүргийн 9-р хороо, Буянт ухаа 20-р гудамж 721 тоот хаягт байршилтай /№000672150, Г-2206002490/ 548 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ