| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/00376/И |
| Дугаар | 192/ШШ2025/04661 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/04661
| 2025 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 192/ШШ2025/04661 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.З нь хариуцагч Б.Бд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, нэмэлт зардалд 13,637,946 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
1.1 Нэхэмжлэгч Д.З нь нэхэмжлэлийн үндэслэлээ: Бид 2019 оны 3 сараас танилцаж, хамтран амьдарч 2024 оны 5 дугаар сарын 14-нд охин Б.С төрсөн. Охин 1 cap гарантай байхад Б.Б нь охин бид хоёрыг хаяж явсан. Бидний хувьд гэрлэлтээ батлуулж байгаагүй, ...Б.С охин нь миний асрамжинд байгаа тул хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Охин Б.Сарандарийг тэжээн тэтгэхтэй холбоотойгоор гарсан зардлын 50 хувь болох 13,637,946 төгрөгийг эцэг Б.Бээс гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
2.Хариуцагч нь бид 2019 оны 3 сард танилцан, гэр бүл болж 2024 оны 7 cap хүртэл хамт амьдарсан. Бид гэр бүлээ батлуулаагүй байсан. Амьдрах хугацаанд бидний хооронд ойр зуурын аар саар зүйлээс болж маргаан их гардаг байсан. Охинд тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Охинтой холбоотой гарсан зардлаас 2,371,276 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. гэж тайлбарлажээ.
3.Зохигч нь 2019 онд танилцан, хамтран амьдарч, тэдний дундаас, 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр охин Б.С төрж, эцэг Б.Бээр овоглон төрсний гэрчилгээ авсан болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
4.Охин Б.С нь эх Д.Згийн асрамжинд эрүүл бойжиж байгаа болох нь хавтас хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байх ба хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б нь зөвшөөрч, маргахгүй байна.
5. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх нь эцэг, эхийн үүрэг,
мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэжээ.
6.Нэхэмжлэгч нь охин Б.Сд эцэг Б.Бээс хүүхдийн тэтгэлэгийг хуульд зааснаар гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нь зөвшөөрч маргахгүй байгаа тул эцгээс нь Гэр бүлийн тухай хуульд заасан хугацаа, хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг гаргуулан охин Б.Сарандарийг тэжээн тэтгүүлэх нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд болон хуульд нийцнэ гэж үзлээ.
7.Мөн нэхэмжлэгч Д.Згийн 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс хойш гарсан гэх хүүхдийн нэмэлт зардалд нэхэмжилсэн 13,637,946 төгрөгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бурмаа нь төлөхийг хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.
8.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ...хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ...хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Згийн 13,637,946 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бурмаа нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318,302 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 318,302 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Зд олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Бээс 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Б.С 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Згийн 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс хойш гарсан гэх хүүхдийн нэмэлт зардалд нэхэмжилсэн 13,637,946 төгрөгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бурмаа нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318,302 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 318,302 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Зд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн З8.4-т зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баярчимэгт даалгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ