| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/04346/И |
| Дугаар | 192/ШШ2025/04662 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/04662
2025 6 02 192/ШШ2025/04662
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Гнь Б ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Б ХХК-ийн оршин байх хаяг нь тодорхойгүйгээс нэхэмжлэгч П.Гнь түүнээс 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн BLLC2015/11/160 дугаартай орон сууц захиалгын гэрээний үүрэгт 44,297,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байгаа болох нь хавтас хэрэгт авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШЗ2025/11529 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,
Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн BLLC2015/11/160 дугаартай орон сууц захиалгын гэрээ,
2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Хаан банкны Мөнгөн шилжүүлгийн баримт,
2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Хаан банкны Мөнгөн шилжүүлгийн баримт,
2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Хаан банкны Мөнгөн шилжүүлгийн баримт,
2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Хаан банкны Мөнгөн шилжүүлгийн баримт,
Цагдаагийн ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 6/11114 дугаартай албан бичиг,
Б ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 195/23 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг
шүүхээс 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Б ХХК-ийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Нисаро товер, 7 давхар, 702 тоот хаягт Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлэхэд дээрх хаяг тус хороонд байдаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт бүхий Монгол шуудан ХК-ийн мэдэгдэх хуудасны буцаалтаар,
2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Б ХХК-ийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, сургуулийн 1470 тоот хаягт Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт бүхий Монгол шуудан ХК-ийн мэдэгдэх хуудасны буцаалтаар,
2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Б ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Очир төв, 303 тоот хаягт Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт бүхий Монгол шуудан ХК-ийн мэдэгдэх хуудасны буцаалтаар,
2025 оны 5 дугаар сарын 19-ны өдөр хариуцагч Б ХХК-ийн 9603-4477 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байна,
хариуцагч Б ХХК-ийн 9975-1644 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байна,
хариуцагч Б ХХК-ийн 9969-5186 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байна,
хариуцагч Б ХХК-ийн 9169-5186 дугаарын утас руу залгахад тийм компани мэдэхгүй, утас нь биш,
хариуцагч Б ХХК-ийн 9908-7052 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байна,
хариуцагч Б ХХК-ийн 8606-1890 дугаарын утас руу удаа дараа залгахад утсаа авахгүй байсан болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б ХХК /РД 5395356/-ийн оршин байгаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
/хх-ийн 9-11, 12-15, 22,23, 24, 25, 26-27, 34-36,37 дугаар тал/
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б ХХК-ийг эрэн сурвалжлах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б ХХК /РД 5395356/-ийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа хаягийг олж тогтоон, баримтжуулж, хүсэлт гаргагч Д.Г/ утас **********/-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ