| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/04300/И |
| Дугаар | 192/ШШ2025/04677 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/04677
2025 6 02 192/ШШ2025/04677
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч С.Эын хариуцагч Г.Од холбогдох гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
1.1 Нэхэмжлэгч С.Э нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...С.Э миний бие нь Г.Отай 2008 онд танилцаж 2009 онд гэр бүл болон гэрлэлтээ батлуулсан. Гэрлэлтийн 0058823 Г №391 тоот гэрчилгээтэй.
2009 онд бидний дундаас хүү Э.Т төрсөн. 2019 он хүртэл хамтран амьдарч байгаад цаашид хамт амьдрах боломжгүй, таарамжгүй харилцаатай болсон учраас тус тусдаа амьдрах болсон. Г.О нь өөр хүнтэй гэр бүл болж 2023 онд тухайн хүнийхээ хүүхдийг нь төрүүлсэн. Одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа. Миний бие хүү Тийг өөрийн халамжид өсгөж байгаа. Цаашид хүү Тийг миний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон ба энэхүү асуудлаар маргаангүй болно. Мөн хүүхдийн тэтгэлгийн талаар талууд харилцан зөвшилцөж, тэтгэмж нэхэмжлэхгүй байх тохиролцоонд хүрсэн. Г.О бид 2-н дунд эд хөрөнгийн болон бусад төрлийн маргаан байхгүй тул бидний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэж өгнө үү гэж тайлбарлажээ.
2.Хариуцагч Г.О нь Миний бие Гантөмөр овогтой О нь Сүхбаатар овогтой Эын гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрч хүү Тийг аавынх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. 2019 оноос хойш тусдаа байж өөр, өөр амьдралтай болсон. Бид 2-ын дунд эд хөрөгийн маргаан байхгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэсэн тайлбарыг гаргажээ.
3.Гэрлэгчид 2008 онд танилцан, хамтран амьдарч, гэрлэлтээ 2009 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь 0058823 Г-391 дугаарт бүртгэлтэй гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүү Э.Т төрж, эцэг С.Эаар овоглон төрсний гэрчилгээ авсан байх ба хүүхэд эцгийнхээ асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, өрхийн эмнэлэгийн тодорхойлолт, Орхон аймгийн Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуулийн тодорхойлолт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
4.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй болох нь тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 00057 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэсэн гэж үзнэ.
5.Гэрлэгчид нь зан харилцааны таарамжгүй байдлаас цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн тайлбарыг гаргасан, гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон, хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэн амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч тохиролцсон байх тул шүүхээс тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгөх шаардлагагүй байна гэж үзэн, гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
6.Нэхэмжлэгч нь хүү Э.Тийг өөрийн асрамжид үлдээх нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрч, маргаагүй, мөн нэхэмжлэгч нь эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн тайлбарыг гаргасан зэргийг харгалзан хүүхдүүдийн өссөн орчныг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
7.Түүнчлэн гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдаж байна.
8.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлан, насанд хүрээгүй хүүхдийг эцгийнх нь асрамжинд үлдээж, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг болон гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир хариуцагч Г.Огаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Эд олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Сүхбаатарын Э, хариуцагч Хотонч овогт Гантөмөрийн О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д заасныг баримтлан 2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Э.Тийг эцэг С.Эын асрамжинд үлдээсүгэй.
3.Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурдсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Огаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Эд олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин Т болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баярчимэгт даалгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ