2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/04702

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/04702

УлаанБ хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.Б нь 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн мод бэлтгэлийн бригадад оосорлогч, зүсмэлийн цехэд нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

1.2 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...би цэргээс халагдаж ирээд 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэлх хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт мод бэлтгэлийн бригадад оосорлогч, зүсмэлийн цехед нормчноор ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлсэн, миний ажилд орсон, гарсан тушаал байхгүй тул Нийгмийн даатгалын байгууллагаас шүүхээр ажилласан жилээ тогтоолго гэсэн гэжээ.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэжээ.

 

2.1.Нэхэмжлэгч Г.Б нь Баянгол дүүргийн 27 дугаар хороо, 27 дугаар байрны 34 тоотод оршин суудаг болох нь тус хорооны засаг даргын тодорхойлолт болон түүний иргэний үнэмлэхний хуулбар зэргээр тогтоогдож байх тул тэрээр нэхэмжлэлээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх ба шүүхийн харьяаллыг зөрчөөгүй байна.

 

3.Нэхэмжлэгч Г.Бын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

3.1 Нэхэмжлэгч Г.Б нь 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэлх хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт мод бэлтгэлийн бригадад оосорлогч, зүсмэлийн цехэд нормчноор ажиллаж болох нь хавтас хэрэгт авагдсан шүүхээс хууль сануулж гэрчээр асуугдсан Ч.Эрдэнэсүх /РД ОС64011412/-ийн ...Би Г.Бтай 1985-1990 оныг хүртэл Увс аймгийн Цагаанхайрхан сумын аймаг дундын модны үйлдвэрийн мод бэлтгэх ангид хамт ажиллаж байсан. Г.Б бид хоёр хоёулаа оосорлогч буюу тракороор унасан модыг оосорлож зөөх ажлыг хийдэг байсан гэх,

Гэрч Б.Бямбаа /РД ОС63022013/-ийн ...Би 1982 оны 11 дүгээр сараас эхлэн Увс аймгийн Цагаанхайрхан сумын аймаг дундын модны үйлдвэрт зүсмэлийн цехэд нормчноор ажилладаг байсан. Г.Бтай 1985 оны намраас 1990 оныг хүртэл хамт тус модны үйлдвэрт ажилласан гэх мэдүүлгүүд болон тэдний хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дээрх бичилтүүд,

Нэхэмжлэгч Г.Быг 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Цагаанхайрхан модны үйлдвэрийн Намын үүр, Захиргаа, МХЗЭ-ийн үүрээс шагнасан дипломын хуулбар,

Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 282 дугаартай архивын лавлагаа,

Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 90 дугаартай ...сумын архив 2000 онд шатсан тухай тодорхойлолт,

Нэхэмжлэгчийн хамт олонтой /трактор дээрээ сууцгааж байгаа/-гоо авахуулсан фото зураг,

Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 353 дугаартай Г.Бын 1986-1987 онуудад авч байсан цалингийн тодорхойлолт, цалингийн тооцооны хүснэгтүүд гэсэн бичгийн баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Элжигэн овогт Гүндээгийн Быг 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэлх хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт мод бэлтгэлийн бригадад оосорлогч, зүсмэлийн цехэд нормчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ