| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/00089/И |
| Дугаар | 305/ШШ2025/00361 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 305/ШШ2025/00361
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***************** ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хотын ************* дүүгийн ********-р хороо, ****-р байрны **** тоотод оршин суух О овогт Д-н П-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 966,510(есөн зуун жаран зургаан мянга таван зуун арав) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С цахимаар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр тэмдэглэл хөтлөв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага ... Д.П нь ************ ББСБ-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 07 сарын 10-ны өдөр *************** тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Д.П нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 04 сарын 15-ны өдөр 550,000(таван зуун тавин мянга) төгрөгийг сарын 3,0% хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан байсан хэдий ч төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй. 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Д.П-н үндсэн зээлийн үлдэгдэл 550,000(таван зуун тавин мянга) төгрөг, зээлийн хүү 349,982(гурван зуун дөчин есөн мянга есөн зуун наян хоёр) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66,528(жарган зургаан мянга таван зуун хорин найм) төгрөг нийт 966,510(есөн зуун жаран зургаан мянга таван зуун арав) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна ... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан шаардлага, тайлбартаа ...Хариуцагч П нь ************* ББСБ-ын гишүүний үүргийг хүлээн зөвшөөрч 2022 оны 07 дугаар сарын 14-ний ********* тоот зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээг бичгээр өөрийн биеэр байгуулсан гэрээ байгаа. Уг гэрээнийхээ үндсэн дээр 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 550,000 төгрөгийг зээлээр авсан. 550,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлээр авсан. Зээлийн гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулаагүй. Ийм учраас 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 550,000 төгрөг, зээлийн хүү 349,982 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 66,528 төгрөг, нийт 966,514 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ... Хариуцагч П нь хариу тайлбартаа бол зээл авсан талаар маргадаггүй. Харин *********** дугаарыг барьцаалж зээл олгосон гэж тайлбарласан байгаа. Энэ нь бол үндэслэлгүй юм. Яагаад вэ гэхээр *********** ББСБ-ын зээл нь цахимаар олгодог. Монпэй аппликэйшны зээл байгаа. Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулахдаа өөрийн нэр дээр бүртгэлтэй утасны дугаараа бүртгүүлж байж зээлээ авах эрх нь үүсдэг. Энэ нь *********** гэдэг дугаарыг зүгээр эрхээ нээлгэхийн тулд өөрийнх нь нэр дээр байдаг дугаар гэж манайд бүртгүүлсэн болохоос биш энэ дугаарыг барьцаалж зээл олгосон зүйл байхгүй юм. Тэгээд дээрээс нь зээл, зээлийн эрх нээх гэрээний 5, Иргэний хуулийн 451, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө, зээлийн мөнгөн хөрөнгө, мөнгөн хөрөнгийг шилжүүлэх зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21, 26 дугаар зүйлд заасны дагуу зээлдэгч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээсэн байдаг. Үүргээ биелүүлээгүй байгаа учраас манайхаас нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Мөн дээрээс нь олон зээлийн төлбөр төлдөг. Шүүхийн шийдвэрээр тэтгэврээ бүрэн суутгуулдаг учраас хүүг төлөх боломжгүй байна гэж хариу тайлбар ирүүлсэн. Олон зээлтэй, шүүхийн шийдвэрээр тэтгэврээ бүрэн суутгуулдаг гэдэг нь өөрөө энэ зээл, зээлийн эрх нээх гэрээний үүрэг биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байгаа. Ийм хариуцагч П-с зээлийн гэрээний үүрэгт 966,510 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв./шүүх хуралдааны тэмдэглэлээс/
3.Хариуцагч Д.П-н тайлбарын агуулга: ... ************* ББСБ нь миний эзэмшиж байсан ************ дугаарыг барьцаалж зээл олгосон. Одоо би буцааж төлж чадахгүй байгаа бөгөөд энэ тохиолдолд зээлдүүлэгч барьцаа болох *********** дугаарыг авч тооцоо дуусах ёстой. Гэхдээ би үүргээ хүлээнэ. Би олон зээлийн төлбөр төлдөг шүүхийн шийдвэрээр тэтгэврээ бүрэн суутгуулдаг тул зээлийн хүүг төлөх боломжгүй байна. Үндсэн зээл болох 550,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна. Хүүгийн төлбөрөөс чөлөөлж өгнө үү ... гэсэн агуулгатай тайлбарыг шүүхэд гаргажээ.
4.Нэхэмжлэгч ************ ББСБ ХХК болон Д.П нар нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр **************** дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ-г бичгээр байгуулж, харилцан гарын үсэг зуржээ. Уг гэрээний дагуу зээлдэгч Д.П нь 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр сарын зээлийн хүү 3%, нэмэгдүүлсэн хүү 20% байхаар 550,000 төгрөгийг цахимаар авсан байна.
Зээл авснаас хойш зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр хийгдээгүй бөгөөд үндсэн зээл 550,000(таван зуун тавин мянга) төгрөг, зээлийн хүү 349,982(гурван зуун дөчин есөн мянга есөн зуун наян хоёр) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66,528(жарган зургаан мянга таван зуун хорин найм) төгрөг нийт 966,510(есөн зуун жаран зургаан мянга таван зуун арав) төгрөгийг зээлдэгч Д.П-с гаргуулахаар ************* ББСБ ХХК нэхэмжлэл гаргажээ.
5.Зээлдүүлэгч *************** ББСБ ХХК нь 550,000(таван зуун тавин мянга) төгрөгийг сарын 3(гурван хувь) хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч Д.П нь зээлийг хүүгийн хамт эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан зээлийн гэрээг зохигчид байгуулжээ. Уг гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээнд хамаарна.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Тодруулбал, хэрэгт талуудын хооронд байгуулагдсан зээл, зээлийн эрх нээх гэрээ авагдсан бөгөөд уг гэрээнд зээлдэгч Д.П гарын үсэг зурсан, цахимаар зээлийг авсан, уг гэрээ хүчин төгөлдөр болсон байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу төлөөгүй байгаа үндсэн зээлийг, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт зээлдэгчээс шаардах эртэй байна.
**************** ББСБ ХХК, Д.П нарын байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч Д.П нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн төлөлтийг тохиролцсон хугацаанд огт хийгээгүй байх бөгөөд 550,000(таван зуун тавин мянга) төгрөг, зээлийн хүү 349,982(гурван зуун дөчин есөн мянга есөн зуун наян хоёр) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66,528(жарган зургаан мянга таван зуун хорин найм) төгрөг нийт 966,510(есөн зуун жаран зургаан мянга таван зуун арав) төгрөгийн тооцоолол дээр зохигч маргаагүй болно.
Иймээс нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Д.П-с үндсэн зээл 550,000(таван зуун тавин мянга) төгрөг, зээлийн хүү 349,982(гурван зуун дөчин есөн мянга есөн зуун наян хоёр) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66,528(жарган зургаан мянга таван зуун хорин найм) төгрөг нийт 966,510(есөн зуун жаран зургаан мянга таван зуун арав) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *********** ББСБ ХХК-д олгохоор шүүх шийдвэрлэв.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт ...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно..., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус заажээ.
Иймд нэхэмжлэгч *********** ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,746(хорин долоон мянга долоон зуун дөчин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.П-с 27,746(хорин долоон мянга долоон зуун дөчин зургаа) төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ************** ББСБ ХХК -д олгох нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийн 115.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.П-с зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 550,000 (таван зуун тавин мянга) төгрөг, хүүгийн төлбөр 349,982(гурван зуун дөчин есөн мянга есөн зуун наян хоёр) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66,528(жаран зургаан мянга таван зуун хорин найм) төгрөг, нийт 966,510(есөн зуун жаран зургаан мянга таван зуун арав) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *********** ББСБ ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч ************* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,746(хорин долоон мянга долоон зуун дөчин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.П-с 27,746(хорин долоон мянга долоон зуун дөчин зургаа) төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ************ ББСБ ХХК -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7(долоо) хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА