| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/0140/З |
| Дугаар | 128/ШШ2025/0424 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2025/0424
| 2025 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 128/ШШ2025/0424 | Улаанбаатар хот |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.М /РД:У/,
Нэхэмжлэгч: Л.С /РД:У/,
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Л,
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.А,
Хариуцагч: Ч дүүргийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч дүүргийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн эрх зүйн маргаан шийдвэрлэлт хариуцсан мэргэжилтэн Б.С,
Хариуцагч: Ч дүүргийн газар зохион байгуулалтын алба,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч дүүргийн газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Б,
Гуравдагч этгээд: Р.Б /РД:Х/,
Гуравдагч этгээд: Ш.Б******* /РД:/,
Гуравдагч этгээд: А.Э /РД:Ж/,
Гуравдагч этгээд: Ц.Д /РД:Ш/,
Гуравдагч этгээд Ц.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Н,
Гуравдагч этгээд Ц.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Н,
Гуравдагч этгээд Ц.Д өмгөөлөгч: Б.Э,
Нэхэмжлэлийн шаардлага: Б.Мын эзэмшиж байсан Ч дүүргийн дугаар хороо, ам дахь зуслангийн 186 нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхийг Ч дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/700 дугаар захирамжийн А.Э Ш.Б*******т шилжүүлсэнтэй холбоотой хэсгийг, Ч дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/328 дугаар захирамжаар иргэн Ш.Б*******аас Ц.Д олгосон хэсгийг, Л.С эзэмшиж байсан Ч дүүргийн дугаар хороо, ам дахь зуслангийн 1863******* тоот нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхийг Ч дүүргийн Засаг даргын 20 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/832 дугаар захирамжийн Р.Б Ц.Д шилжүүлсэнтэй холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах,
Л.С 1863******* нэгж талбарын дугаартай, Б.Мын 186 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийг тус тус сэргээлгэх, уг газруудын эзэмших эрхийн хугацааг сунгуулан эзэмшигчээр тус тус тогтоохыг Ч дүүргийн Засаг дарга, Ч дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах, Ч дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 97 дугаар захирамжийн А.Э, Р.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай,
Гуравдагч этгээд Ц.Д гаргасан бие даасан шаардлага: Нийслэлийн Ч дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 05 сарын 13-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай А18/272 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах.
Шүүх хуралдаанаар дээрх нэр бүхий нэхэмжлэгч, хариуцагч нар, бие даасан шаардлагатай гуравдагч этгээдийн хооронд үүссэн газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, Ж.А, хариуцагч Ч дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.С, хариуцагч Ч дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, бие даасан шаардлагатай гуравдагч этгээд Ц.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, Г.Н, гуравдагч этгээд Ц.Д өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Ч дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/186 дугаар захирамжаар Ч дүүрэг, дугаар хорооны Чн аманд зуслангийн зориулалтаар 700 м.кв талбайтай 186, 186******* нэгж талбарын дугаартай газрыг нэхэмжлэгч Л.Сэд 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 00042787, нэхэмжлэгч Б.Мд 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 00041******* дугаарт бүртгэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.
1.2. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Газар эзэмшлийн тухай 02-04/131/1662 дугаар дүгнэлтээр иргэн Л.Сээс Ч дүүргийн дугаар хороо, Чн зусланд байрлах эзэмшил газрынх нь орц гарцыг хааж, газар эзэмшүүлсэн тухай өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, иргэн н.Алтангэрэл нь хаалга барьж гудамжийг хаасан, зохих шийдвэргүйгээр иргэн А.Э, Р.Б нарын нэр дээр кадастрын зураг мэдээллийн санд бүртгэсэн нь тогтоогдсон байна.
1.3. Дээрх улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу Мэргэжлийн хяналтын газраас 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Орц, гарц чөлөөлөх тухай 02-02/2722 дугаар мэдэгдлээр ...газар чөлөөлөх, зохих шийдвэргүйгээр бүртгэсэн кадастрын зургийг мэдээллийн сангаас хасах арга хэмжээ авахыг Ч дүүргийн өмч, газрын харилцааны албанд хүргүүлж, шийдвэрлээгүй тул 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 02-02/28 дугаар албан бичгээр дахин мэдэгдсэн байна.
1.4. Иргэн Л.С, Б.М нар 20 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Ч дүүргийн Газрын албанд нэгж талбарын 1863*******, 186 дугаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж буй газрын хугацааг сунгуулах хүсэлтийг гаргахад, Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас 20 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ...Тус дүүргийн дугаар хороонд байрлах газар нь ойн сан бүхий газар байна. Иймд таны өргөдлийг шийдвэрлэх боломжгүй байна гэх хариуг өгчээ.
1.5. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн лавлагаа хүргүүлэх тухай 1/1516 дугаар албан бичигт 2015 оны 09 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарын архивын зурган мэдээлэлд нэгж талбарын 1863******* дугаар бүхий 686 м.кв талбай бүхий газар, нэгж талбарын 186 дугаар бүхий 658 м.кв талбай бүхий газрууд нь 2021 оны 08 дугаар сарын зурган мэдээлэлд өөр иргэдийн нэр дээр бүртгэгдэн баталгаажсан талаар мэдэгджээ.
1.6. Ч дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Ч дүүргийн хороо, Чн зусланд Ч дүүргийн Засаг даргын 2018 оны А/832 дугаар захирамжаар иргэн Ц.Д зуслангийн зориулалтаар газар эзэмших эрх олгосон талаар 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн өргөдлийн хариу хүргүүлэх тухай 15/187 дугаар албан бичиг, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгүүдэд дурджээ.
1.7. Дээрх асуудалтай холбогдуулан Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хариу хүргүүлэх тухай 01-08/6239 дүгээр албан бичгээр хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн хариуг өгсөн тул Л.С, Б.М нар Ч дүүргийн Засаг дарга, Ч дүүгийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан Б.Мын эзэмшиж байсан Ч дүүргийн дугаар хороо, ам дахь зуслангийн 186 нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхийг Ч дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/700 дугаар захирамжийн А.Э Ш.Б*******т шилжүүлсэнтэй холбоотой хэсгийг, Ч дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/328 дугаар захирамжаар иргэн Ш.Б*******аас Ц.Д олгосон хэсгийг; Л.С эзэмшиж байсан Ч дүүргийн дугаар хороо, ам дахь зуслангийн 1863******* тоот нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхийг Ч дүүргийн Засаг даргын 20 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/832 дугаар захирамжийн Р.Б Ц.Д шилжүүлсэнтэй холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах; Л.С 1863******* нэгж талбарын дугаартай, Б.Мын 186 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийг тус тус сэргээлгэх, уг газруудын эзэмших эрхийн хугацааг сунгуулан эзэмшигчээр тус тус тогтоохыг Ч дүүргийн Засаг дарга, Ч дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн ба 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШЗ2023/01311 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн бол,
1.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Ч дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 97 дугаар захирамжийн А.Э, Р.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлсэн байна.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...Иргэн Б. М, Л.С нар нь Ч дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/186 дугаар захирамжаар Ч дүүрэг, дугаар хорооны Чн аманд зуслангийн зориулалтаар 700 м.кв талбайтай 186, 186******* нэгж талбарын дугаартай, 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 00041*******, 000412787 тоот, 5 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг тус тус эзэмшдэг байсан. 2012 онд хашаа хатган, өөрийн эзэмшил газартаа гэр барихаар 2 машин шороо асгуулсан боловч манай дээд айл болох иргэн Б.Д орц, гарцын асуудал шийдэгдээгүйн улмаас манай хашааг уг айл буулган, манай эзэмшил хашаагаар орж гарах болж, маргаан үүсгэж эхэлсэн.
Иймд 2013 онд орц гарцын асуудал шийдвэрлүүлэхээр зохих газруудад өргөдөл өгч хандахад Мэргэжлийн хяналтын газрын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 02-04-131/1662 албан тоот хариугаар иргэн А гэгч нь орц, гарцыг нь манайх хаасан биш, Ц.Д урд талын айл хаасан болох нь тогтоогдсон, бусдын орц гарцыг хаасан тухай улсын байцаагчийн дүгнэлт гарсан тул чөлөөлөх үүргийг Ч дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өгсөн талаар, мөн Л.С болон Б.М бидний эзэмшлийн газар дээр зохих зөвшөөрөлгүйгээр буюу дүүргийн засаг даргын ямар ч захирамж шийдвэргүйгээр иргэн А.Э, болон Р.Б нарын нэр дээр кадастрын зураг хийгдэж, мэдээллийн санд бүртгэсэн нь хууль зөрчсөн тул арга хэмжээ авахыг Ч дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгасан гэсэн хариуг бидэнд ирүүлсэн. Үүнд: Мэргэжлийн хяналтын газраас Ч дүүргийн Газар зохион байгуулалтын албанд дээрх хууль зөрчсөн зөрчлүүдийг арилгах талаарх үүргийг 2013 оны 11 сарын 01-ний өдрийн 02-02/2722 тоотоор, 2015 оны 07 сарын 08-ны өдрийн 02-02/28 тоотоор, 20 оны 04 сарын 20-ны өдрийн 02-03/1207 тоотоор, 2018 оны 06 сарын 27-ны өдрийн 02-01/2341 тоотоор тус тус өгсөн.
Ингэж маргаж байх хооронд бидний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 20 оны 07 дугаар сард дуусаж байсан тул Ч дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар сунгуулах хүсэлтээ, төлбөр төлсөн баримтын хамт 20 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өгөхөд 20 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01/60, 01/59 тоот хариу өгөх мэдэгдлээр Г.Ө гэгч газар зохион байгуулагч ойн сан бүхий газар тул өргөдлийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Гэвч бид дахин гомдол гарган шалгуулахад Ч дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/186 тоот захирамжаар бидэнд газар эзэмших эрхийг олгосон атал 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн A/700 тоот захирамжаар А.Э н.Б*******т шилжүүлсэн, 20 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А/832 тоот захирамжаар н.Б н.Д шилжүүлсэн, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр А/328 тоот захирамжаар Ш.Б*******аас Ц.Д /маргаад байгаа дээд айлын хүнд/ Г.Ө гэгч байцаагч өөрөө тус тус хууль бусаар эзэмших эрхийн гэрчилгээ олгон бидний газрыг дээрэмдсэн байсан тул уг байцаагчийг Авилагтай тэмцэх газарт өгч шалгуулж албан тушаалаа урвуулан ашигласан болохыг нь тогтоолгож зохих арга хэмжээг нь авхуулсан.
Шүүхэд хандахад шат дараалсан арга хэмжээ авах шаардлага үүссэн тул дээд шатны байгууллага болох Ч дүүргийн газрын албанд удаа дараа хандаад огт хариу өгч байгаагүй тул Нийслэлийн Газрын албанд хандан гомдол гаргахад тус гомдлын дагуу шалгалт явуулж Газрын тухай хууль зөрчсөн болох нь тогтоогдсон тул арга хэмжээ авахыг үүрэг болгосон мэдэгдэл хүргүүлсэн байдаг. 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/79 дугаар тоотоор нийт 5 удаа өргөдөл өгсөн байдаг. Дээрх хугацаанд Ч дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас бидний асуудлыг шийдэх талаар ямар ч арга хэмжээ аваагүй, бидний өргөдлийн хариуд нэг ч удаа албан хариу өгөөгүйгээр үл барам Мэргэжлийн хяналтын газарт ч ямар арга хэмжээ авсан талаар хариу тайлбар хүргүүлээгүй байдаг. Зөвхөн нэг удаа буюу 20 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн газрын эзэмших эрхээ сунгуулах өргөдлийн хариуд шийдвэрлэх боломжгүй гэсэн албан бус хариу албан бичиг өгсөн.
Бид газрын эзэмших эрхээ баталгаажуулахаар уйгагүй хөөцөлдсөөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2015 оны 05 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын архивын зурган мэдээлэлд бидний газар бидний нэр дээр бүртгэгдсэн, 2021 оны 08 дугаар сараас өөр иргэдийн нэр дээр бүртгэгдэн баталгаажсан гэсэн хариу бичиг авсан. Өнөөдрийн байдлаар бид эзэмшил газраа хууль зөрчсөн албан тушаалтны буруугаас өөрсдийн барьсан хашаатайгаа бусдад хууль бусаар алдсан, өөрийн хөрөнгөөр барьсан хашаа хороогоо эвдүүлсэн, гэрээ барихаар буулгуулсан 2 машин шороогоо алдсан, тэр хэсгийн орц гарцыг шийдээгүйн улмаас бидний газрыг орц гарцаар ашиглаж байгаад туйлын гомдолтой байна. Нөгөө талаар мэргэжлийн хяналтын байгууллагын удаа дараагийн баталгаажуулснаар Ч дүүргийн Газар зохион байгуулалтын албаны тухайн үеийн ажилтнуудын хариуцлагагүй байдлаас бид хохирох ёсгүй гэж үзэж байна.
Иймд Л.С болон Б.М бидний Ч дүүргийн дугаар хороо ам дахь зуслангийн нэгж талбарын 186, 1863******* дугаартай газруудын эзэмших эрхийг цуцлаагүй хүчингүй болгоогүй байхад хууль зөрчин засаг даргын захирамж шийдвэргүйгээр давхардуулан А.Э болон Р.Бд олгосон ба Ч дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн А/700 тоот захирамжаар А.Э Ш.Б*******т олгосон, Ч дүүргийн Засаг даргын 20 оны 12 дугаар сарын 18-ний өдөр А/832 тоот захирамжаар Р.Б Ц.Д олгосон, Ч дүүргийн Засаг даргын 2018 онд 05 дугаар сарын 30-ны өдөр А328 тоот захирамжаар Ш.Б*******аас Ц.Д тус тус олгосон нь хууль бус гэж үзэж байгаа тул Ч дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/700 тоот захирамжийн Л.Э Ш.Б*******т шилжүүлсэнтэй холбогдох хэсгийг, Ч дүүргийн Засаг даргын 2018 онд 05 дугаар сарын 30-ны өдөр А/328 тooт захирамжийн Ш.Б*******аас Ц.Д шилжүүлсэнтэй холбогдох хэсгийг, Ч дүүргийн Засаг даргын 20 оны 12 дугаар сарын 18-ний өдөр А/832 тоот захирамжийн Р.Б Ц.Д шилжүүлсэнтэй холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, мөн Б.М, Л.С нарын Ч дүүргийн дугаар хороо ам дахь зуслангийн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байсан зуслангийн 700 м.кв газар эзэмших /нэгж талбарын дугаар 186, 1863*******/ эрхээ сэргээлгэх, уг газрын эзэмших эрхийн хугацааг сунгуулан эзэмшигчээр тогтоолгох үүнийг Ч дүүргийн Засаг дарга, Ч дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж өгнө үү гэжээ.
2.2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын үндэслэлдээ: ...Л.С, Б.М нар маргаан бүхий газартаа 2006 оноос хойш хашаалж, ашиглаж байсан бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчиж А.Э, Н.Б нарт газар олгосон байна.
Ч дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 97 дугаартай захирамжийн 1 дүгээр заалтад заагдсан хавсралтаар 470 айлын газар эзэмших эрхийг баталгаажуулсан байх бөгөөд жагсаалтын 485,459-д А.Э, Р.Б нарт ахуйн зориулалтаар 700 м.кв газрыг эзэмшүүлэхдээ газрын байршил нь тодорхой бус, Ч дүүргийн аль хороонд хамаарч байгаа нь тодорхойгүй, ахуйн зориулалтаар олгож буй тохиолдолд хаягжилт, суурин болон газар дээр очиж хээрийн судалгааг хийгээгүй байна. Мөн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 97 дугаартай захирамжийг үндэслэн А.Э, Р.Б нарт тодорхойгүй газарт газар эзэмших эрхийг олгосон атлаа 2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 155 тоот захирамжийг үндэслэсэн Ч дүүргийн дугаар хороонд зуслангийн зориулалтаар газар эзэмших гэрчилгээ олгож байгаа нь мөн л эргэлзээ төрүүлж байна.
Газар эзэмших эрх нь зөрчигдсөн Л.С, Б.М нар төрийн эрх бүхий байгууллагад газраа эзэмшихэд зөрчигдөж буй асуудлаар гомдол гаргасныг хянаад улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 02-04-131/1662 дүгнэлтээр, Нийслэлийн мэргэжлийн хяналт газар 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 02-02/2722 тоот албан бичгээр, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 02-02/28 дугаартай албан бичгээр, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 02-01/2341 дугаартай албан бичгээр, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/79 тоот албан бичгүүдээр тус тус гомдлыг шалган шийдвэрлэхдээ Л.С, Б.М нарын эрх зөрчигдсөн, төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа байгааг тогтоож, холбогдох хуулиудыг зөрчсөн болохыг зааж шаардлага, мэдэгдэл хүргүүлж байснаас тодорхой харагдаж байна. Манай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.1 дэх хэсэгт хамаарна гэж үзэж байна. Иймд Ч дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 97 дугаартай захирамжийн А.Э, Р.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэгдүгээр шаардлагын хууль зүйн үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад заасан хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол хүчингүй болгоно гэснийг баримталж байна. Хоёрдугаарт, Б.Мын эзэмшиж байсан бусад этгээдэд олгосон газрын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухайд 2006 онд маргаан бүхий газрыг ахуйн зориулалтаар ашиглаж байхад аль хэдий ашиглаж байсан хүмүүс нь Б.М болон Л.С нар юм. 2009 онд газар олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчиж газар нь бусдын эзэмшил, ашиглалтад байхад өөр этгээдэд олгосон. Гуравдагч талаас ашиглаж байсан гэж тайлбарлаж боловч ашиглаж байгаагүй. Хэрэв ашиглаж байсан бол маргаан гаргах ёстой байсан хэдий ч тухайн газартай холбоотой маргаан 2009 онд огт гарч байгаагүй юм. Засаг даргын захирамжид өөрийн хамаарал бүхий хүмүүст газрыг олгож, өөрийн эзэмшилд байсан хүнийг хохироож буй үйлдэл харагддаг. 2009 онд газраа авсан байтал 2012 онд буюу нэхэмжлэгч нар нь газар эзэмших эрхтэй болох хүртэл огт ашиглаагүй. 2012 оноос хойш нэгж талбарын дугаараар газар эзэмших эрхтэй болоод шүүхэд маргаантай байхад Р.Б болон А.Э гэж хүмүүс огт гарч ирж байгаагүй буюу маргаж байгаагүй. Гэтэл 2015 онд маргаан бүхий газрын Ш.Б*******т шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, шүүхэд маргаантай байхад газрын албатай холбогдож Ш.Б******* шилжүүлсэн. Ш.Б*******аас Ц.Д шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах гол үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасныг дагуу захиргааны хэргийн шүүхэд нотлох баримт гаргаж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, захиргааны шүүх бүхий л нотлох баримтыг цуглуулахад энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Л.С эзэмшиж байсан 50677 нэгж талбарын дугаар бүхий газар эзэмших эрхийг Р.Б Ц.Д олгосон Ч дүүргийн засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь мөн адилхан юм. Гуравдугаар шаардлага буюу Л.С гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байсан нэгж талбарын дугаар бүхий газрын эрхийг сэргээлгэх шаардлагын тухайд хүсэлт зоригийн илэрхийллийг харгалзан үзэх ёстой. 2012 онд А186 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатайгаар 700 м.кв газрыг эзэмших эрхийг олж авсан. Гэрээний хугацаа дуусахаас өмнө газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлтийг гаргахад Газрын албанаас ойн сав бүхий газар тул хүсэлтийг хангахгүй гэж тайлбарласан. Тухайн хэсгийн модыг нэхэмжлэгч нь өөрөө тарьсан. Ойн сан бүхий газар тул сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасан гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
3.1. Хариуцагч Ч дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: ...Тус хэргийн нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон иргэн Б.Мын маргаан бүхий газрыг иргэн А.Эын 2009 оны 155 дугаар захирамжаар Газар эзэмших эрх баталгаажсан тус газрыг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/700 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" захирамжаар тус дүүргийн дугаар хороо 186 нэгж, талбарын дугаартай 658 м.кв бүхий газрыг зуслангийн зориулалтайгаар 15 жилийн хугацаатайгаар иргэн Ш.Б*******т шилжүүлсэн байна. Мөн иргэн Ш.Б*******аас дээрх газрыг Ч дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/328 дугаар захирамжаар иргэн Ц.Д Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" захирамжаар тухайн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газар, холбогдох хуулийн заалтад үндэслэн шилжүүлсэн тул хууль ёсны байна. Иргэн Л.С тус дүүргийн дугаар хороо, 1863******* нэгж, талбарын дугаартай аман дахь зуслангийн зориулалтай маргаан бүхий тус газрыг дүүргийн Засаг даргын 20 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/832 дугаартай захирамжаар Ц.Д иргэн Р.Бд 686 м.кв газрын эрхийн гэрчилгээг шилжүүлсэн байна.
Дээрх шийдвэрийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах эрхийнхээ хүрээнд иргэн Б.М, Л.С нарын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиар тус тус хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан хууль бус шийдвэр гаргах үндэслэл болоогүй байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч иргэн Б.М, Л.С нарын газар эзэмших эрх 20 оны 07 дугаар сард дууссан, мөн хугацаа сунгуулах хүсэлтийг хуульд заасан холбогдох журмын дагуу сунгуулах эрх зүйн харилцаа үүсээгүй тул газар эзэмших эрх, эзэмших эрхийн хугацаа сунгуулан эзэмшигчээр тогтооход хууль ёсны ашиг сонирхол сэргээх хууль зүйн боломжгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Хариуцагч Ч дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: ...Тус хэргийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад тодорхойлсон Ч дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 97 дугаар захирамжийн А.Э, Р.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах агуулга бүхий нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Ч дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 97 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэх хэсэгт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай захирамжийн жагсаалтын 458 дугаарт Алдарсайханы Э, жагсаалтын 459 дугаарт Раднаагийн Б нарт ахуйн зориулалтаар 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар Ч дүүрэгт тус тус олгосон байна. Тус газар эзэмшүүлсэн байршил Ч, зүрх уул зэргээр нэрлэгддэг бүсэд хамаарах тул байршил нь тодорхой гэж үзэж болохоор байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
Иймд иргэн Л.С, Б.М нараас гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.3.Хариуцагч Ч дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Захиргааны актаар тус тус иргэдэд газар эзэмшүүлсэн нь бусдын эрх ашгийг хөндөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3.4. Хариуцагч Ч дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: ...Тус дүүргийн дугаар хорооны Ч зусланд шинээр газар эзэмших хүсэлтийн дагуу Ч дүүргийн Засаг даргын 2012 оны А/186 дугаар захирамжаар иргэн Б.Мд 186******* дугаар нэгж талбартай 700 м.кв газар, Л.Сэд 186******* дугаар нэгж талбартай 700 м.кв газрыг тус тус зуслангийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Иргэн Б.Мын эзэмшиж буй газартай давхацсан гэх 186 дугаар нэгж талбартай 700 м.кв газрыг дүүргийн Засаг даргын 2009 оны 155 дугаар захирамжаар иргэн А.Эод анх эзэмшүүлсэн ба тус газрын эрхийг иргэн А.Э******* дүүргийн Засаг даргын 2015 оны А/700 дугаар захирамжаар иргэн Ш.Б*******т, дүүргийн Засаг даргын 2018 оны А/328 дугаар захирамжаар иргэн Ш.Б*******аас Ц.Д шилжүүлсэн байна... гэжээ.
3.5. Хариуцагч Ч дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: ...Ч Дүүргийн Засаг даргын 2009 оны 97 дугаар захирамжаар иргэн Р.Бд тус дүүргийн дугаар хороо Чн зусланд 700 м.кв газрыг тус бүр 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Иргэн Р.Бгийн 150******* нэгж талбарыг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхдээ 2009 оны 155 дугаар захирамжтай холбож алдаатай бүртгэсэн байна. Мөн иргэн А.Эод тус дүүргийн дугаар хороо Чн зусланд 700 м.кв газрыг Ч дүүргийн Засаг даргын 2009 оны 97 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхдээ иргэн Р.Бгээр алдаатай бүртгэсэн байна. Мөн иргэн А.Э Ш.Б*******т эрх шилжүүлэхдээ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Р.Бг томилж байсан байна.
Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
3.6.Хариуцагч Ч дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ... Тухайн үед хариуцаж байсан газар зохион байгуулагч нар газрын хувийн хэргийг архивд өгөөгүй асуудал байдаг. Гэхдээ цахим хэлбэрт орсон зуслангийн газар болон ахуйн зориулалттай газар нь өөр гэж тайлбарлаж байна. Энэ тухайд Газрын тухайд хуульд нэгж талбаргүй эрхийн гэрчилгээтэй байна гэж заасан байдаг. Дур мэдэн тухайн газарт олон жил амьдарсан нь нэхэмжлэгчийн эзэмшил болсон гэсэн үг биш. Газрын тухай хууль зөрчиж илүү талбай эзэмшиж буй асуудал юм. Нэхэмжлэгч нарын хувийн хэрэгт архивын үзлэг хийхэд нэхэмжлэгч нар нь ойн сав бүхий газарт хүсэлтээ өгсөн байсан. Хүсэлт гаргасан газар нь хоосон хэвээрээ байгаа юм. Эзэмшил газрыг давхцуулж олгосон үйл баримт нь гагцхүү газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, эзэмших эрх үүссэн байхад давхцуулж олгосныг ойлгоно. Дур мэдэн зөвшөөрөлгүй газар амьдарч, хашаагаа сунгасан нь Газрын тухай хуулийг зөрчсөн үйлдэл байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Дөрөв: Гуравдагч этгээдийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
4.1. Гуравдагч этгээд Ц.Д шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: ...Улаанбаатар хот, Чн Зүрх-Уулын аманд орших 20 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/328 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 150******* дугаар бүхий 685,0/0,0685/ м.кв мөн ГД:00006562 2018 оны 05 сарын 30 өдрийн А/328-тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 150100,2943 дугаар бүхий 6570/0,0675/м.кв бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн хоёр айлын газрыг 15 жилийн хугацаатай эзэмшдэг болно.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 16-хороо Өнөр хороолол 29-р байр 26-тоот хаягт оршин суух Шагдар Б******* гэрчилгээний 000602083 дугаартай, нэгж талбарын 186 дугаартай мөн тус хаяг дээр оршин суух Раднаа Б гэрчилгээний 0269485 дугаартай, нэгж талбар 1863******* дугаартай бүхий хоёр айлын гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар эзэмшдэг хоёр иргэнээс өөрсдийн худалдах саналын дагуу Ш.Б*******, Р.Б хоёроос газар эзэмших эрх шилжүүлж авах энэ харилцаанд газар эзэмших хуулийн дагуу Ч дүүргийн газар зохион байгуулалтын газраар шалгуулан материал дээр үндэслэн шилжүүлж авсан. 20 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Шагдар Б******* 20 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Р.Бтэй нотариатын гэрээ байгуулж нэг газрыг 2,750,000 мянган төгрөгөөр худалдан авсан бөгөөд бүх юм хуулийн дагуу болсон. Нэр шилжүүлэх явцад 20 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэр гарч 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр олгогдсон. Нэг гэрчилгээ нь шалгагдаж байгаа гээд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шийдвэрлэгдэж 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр олгогдсон. Энэ шалгагдах явцад хуучин газар эзэмшигч болох Ш.Б******* Р.Б нар Чн газрын албанд хүсэлт гаргаж өөрсдөө оролцсон. Шалтгааныг нь асуухад одоогийн нэхэмжлэгч болох иргэн Л.С, Б.М нарын нэр дээр бүртгэгдсэн нэгж талбарын 18639319390663, 196 дугаар бүхий болгон байршлыг сольж бүртгэсэн шалтгааныг нь газар зохион байгуулагч Г.Өаас лавлахад Мэдээллийн санд нэгж талбар болон байршлыг нь сольж бүртгэсэн байгууллагаас буруу дүгнэлт гаргасан байна гэсэн.
Нэхэмжлэгч тал болох Л.С Б.М нарын нэхэмжлэлтэй танилцаж газар эзэмших хугацаа дууссан бол хүсэлтээ хожуу өгч, мөн шүүхэд хандах 30 хоногийн хугацаа хэтрэн бүх зүйлийг доороос нь биш мэргэжлийн хяналт орц гарц гэх мэт үндэслэлгүй хувийн ашиг сонирхлоор материал бүрдүүлж бусдын эрх ашгийг хөндөж уялдаа холбоогүй дур мэдэн хүний эзэмшлийг хүчингүй болгох нэхэмжлэлийг Ц.Д миний бие ойлгохгүй байна. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонгын 20 оны 07 дугаар сард гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэртэй санал нэг байна. Шүүхээр шийдвэрлүүлэх эрх зүй бүрдээгүй гэж би үзэж байна.
Улаанбаатар хот, Ч дүүргийн 23 дугаар хорооны 8-24 тоотод 10 гаруй жил амьдарч байна. Энэ хугацаанд албан ёсоор орц гарц чөлөөлөх намайг айлын газар дамжсан, дээрэмдсэн гэсэн гомдол ирж байсангүй. Харин энэ оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гуравдагч этгээдээр татан нэхэмжлэл ирж авахыг утсаар мэдэгдсэн. Тэр өдөр өглөөгүүр 37 дугаар сургуулийн эцэг эхийн өдөрлөгтэй байсан тул маргааш нь буюу 04 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн биеэр очиж нэхэмжлэл буюу хавтаст материалтай уншиж танилцсан бөгөөд Б.М, Л.С нарын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие уг газрыг 20-2018 онд худалдаж авсан, бүх зүйл хуулийн дагуу гэж нэр шилжин 15 жил эзэмшиж байна. 2012 онд ямар хүмүүс эзэмшиж байсныг мэдэхгүй. Ч дүүргийн Газар зохион байгуулалтын алба шалгаад олгогдсон эзэмшил юм. Уг нэхэмжлэлд миний эрх ашиг зөрчигдөж байгаа тул анхаарч хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4.2. Гуравдагч этгээд Ц.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэл гаргахдаа мэргэжлийн хяналтын байгууллагад гаргасан гомдол, түүний хариу албан тоотуудыг хавсаргаж өгсөн байсан. Гаргасан гомдлын агуулгад Л.С нарын эзэмшлийн газрын орц, гарцыг хаасан тухай байсан. Маргаан бүхий газрыг анх орц, гарц хаасан тухай байсан ч сүүлдээ энэ газар нь өөрсдийн эзэмшлийнх гэдэг байдлаар маргаж байна. 2012 оны А186 дугаар захирамжаар олгосон нэгж талбарын дугаар бүхий Б.Мын эзэмшлийн газар нь өөр газар юм. 2009 оноос хойш тухайн газрыг эзэмшиж байсан гэх боловч нэхэмжлэгч нар нь 11 настай байсан. 2 өөр кадастрын зурагтай 2 өөр хэмжээтэй газар байна. Анх орц, гарц хаасан гэж гомдол гаргаж байсан боловч одоо Ц.Д газрыг өөрсдийн газар гэж маргаж байна гэв.
4.3. Гуравдагч этгээд Ц.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Холбогдох байгууллагуудаас гаргаж өгсөн нотлох баримтуудад маргаан бүхий газар нь өөрсдийнх нь эзэмшлийн бус газар болох нь ерөнхийдөө харагдаж байна. Кадастрын зургаас харахад маргаан бүхий газар нь шинэ болон хуучнаар маргаан бүхий газар болон нэхэмжлэгч нарын эзэмшлийн газар нь тодорхой баримтуудаар тогтоогддог. Нэхэмжлэлийн шаардлагууд нь бүхэлдээ хууль бус байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Маргаан бүхий газарт хийгдсэн үзлэгт Ц.Д байшингаас хойд зүгт байх орц, гарц бүхий хэсгийг маргаан бүхий газар гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч нарын өөрсдийн эзэмшлийн газар нь Ц.Д байшингийн эгц баруун талд байдаг. Үүнээс харахад нэг нь ойн сан бүхий газар, нөгөө нь эзэмшиж ашиглах боломжтой гэдгийг харах боломжтой байдаг. Маргаан бүхий нэгж талбарын 765206 дугаартай, шинээр олгогдсон 29432829 дугаартай газруудыг А.Э, Ш.Б нар нь 15 жилийн хугацаатай, Ц.Д нь 15 жилийн хугацаатайгаар аваад хугацааг сунгадаг. Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, хуулийн дагуу явагдсан. Харин нэхэмжлэгч нар нь 2012 онд газар эзэмших гэрчилгээг авсан бөгөөд түүнээс хойш газрын эзэмшлийн хугацаа дуусах дөхөхөд хугацаа нь дуусахаас 30 хоногийн өмнө хүсэлт гаргах эрхтэй байдаг хэдий ч тухайн газрыг эзэмших, гэрээг сунгуулах хүсэлт зэрэг нь хавтаст хэрэгт огт авагдаагүй байна. Нэхэмжлэгч нар өөрсдийнх газар ойн сан бүхий газарт ороод гэрээг сунгах боломжгүй болохоороо бусдын газрыг авахаар маргаан гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.1 дэх заалтад заасан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байгаа тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.4. Гуравдагч этгээд Ц.Д өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах ёстой. Нэхэмжлэгч нь эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа хүнийг хэлдэг. Хууль ёсны эрхтэй гэдгийг нотлох баримт байсангүй. Нэхэмжлэгч нар нь нэгж талбарын дугаар бүхий газарт давхцалтай олгосон эсэх нь тодорхойгүй байна. Эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа тохиолдолд хэзээ ямар хугацаанд захиргааны байгууллагад хандах талаар хуульд тухайлан заасан байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа нь тодорхойгүй байна. Үүнээс харахад нэхэмжлэлийг хангах боломжгүй юм. Нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан аль үндэслэлээр захиргааны актыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь тодорхойгүй байна. Ч дүүргийн Засаг даргын эрх хэмжээний асуудалтай холбоотойгоор гомдол гаргах бүхий л хугацааг хуульд тодорхой заасан байдаг. Нэхэмжлэл гаргах хугацаа нь аль эрт дууссан нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тодорхой харагддаг. Газар эзэмших гэрчилгээний нэгж талбарын дугаар давхцалтай тухайд гэрчилгээний хэвлэлийн загвар өөр, соёмбо үсэг нь дотор талд байх бол А.Эод олгосон гэрчилгээний өнгө соёмбын загвар нь өөр байсан. Л.С нэр дээр бүртгэлтэй 186******* нэгж талбарын дугаар, Б.Мын нэр дээр бүртгэлтэй 186******* нэгж талбарын дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаарыг шинжлэн судалсан. Нэхэмжлэгч талаас тухайн газрыг өөрсдийн эзэмшил гэж маргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Мэргэжлийн хяналтын газрын албан бичгүүдийг үндэслэл болгож байгаа боловч энэ нь хангалттай үндэслэл болохгүй. Нийслэлийн Засаг даргын захирамж нь үндэслэл бүхий нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж байна гэв.
4.5. Гуравдагч этгээд Р.Б, Ш.Б******* нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн Р.Б, А.Э, нар нь дүүргийн Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 155 тоот шийдвэрээр олгогдсон 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан нь хавтаст хэргийн 70 дахь хуудаст байгаа нотлох баримтаар нотлогдож байна. 2009 оноос хойш манайх уг газартаа гэр бариад, намхан модон хашаа бариад зусланд гардаг байсан. 15 жилийн олгогдсон эзэмших эрхийнхээ хүрээнд 20 оны 10 дугаар сард иргэн Ц.Д 2 айлын газрын тус бүрийн 2,750,000 төгрөгөөр худалдсан. Эрх бүхий газрын алба хуулийн дагуу газар эзэмших эрхийг иргэн Ц.Д олгосон.
Мөн цаашид хувийн шалтгаанаар шүүх хуралд оролцох боломжгүй бөгөөд аргагүй байдлыг харгалзан үзнэ үү. Ш.Б******* миний бие нь Булган аймгийн Бүрэн хангай сумын нутагт байрлах Бүрдэл майнинг ХХК-ийн уурхайд ажилладаг. Чөлөө авч Улаанбаатар хот руу ирэх нь ажлын байраа алдах, ирэх очих унаа байхгүй учир хүсэлтийг минь хүлээн авна уу. Бидний эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Тав. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын үндэслэл:
5.1. Гуравдагч этгээд Ц.Д шүүхэд гаргасан бие даасан шаардлагын үндэслэлдээ: ...Ч дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18/272 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай", уг мэдэгдэл гарсантай гардуулж өгсөн эсэх, сонсох ажиллагаа хийгдсэн эсэх талаарх баримт, тайлбарыг Ч дүүргийн газар зохион байгуулалтын албанаас гаргуулахаар тус шүүхэд хүсэлт гаргасны дагуу Ч дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 18/971 дугаартай "Нотлох баримт хүргүүлэх тухай" баримтыг шүүхэд ирүүлсэн. Уг баримттай танилцсаны үндсэн дээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа бөгөөд тус баримтад Нэхэмжлэгч нар Ч дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэр, Чн зусланд /Хуучнаар -р хороо, Зүрх уул/ нэгж талбарын 1501010500, /хуучнаар 186*******/ дугаар бүхий газрыг Л.С, нэгж талбарын 1501010501/Хуучнаар 1863931939632/ дугаар бүхий газрыг иргэн Б.Мд дүүргийн Засаг даргын 2012 оны А/186 дугаар захирамжаар тус тус эзэмшүүлсэн байна гэсэн баримт ирсэн байна. Иргэн Ц.Д хүргүүлсэн мэдэгдэлд сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг шүүхээс шаардаж буй баримтууд хадгалагдаагүй байна гэсэн баримтууд иржээ.
Ч дүүргийн газар зохион байгуулалтын алба нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18/272 дугаартай "Мэдэгдэл хүргүүлэх тухай" мэдэгдлийн доод хэсэгт хувийг Иргэн Л.Сэд гэсэн бичиглэл байгаа нь энэхүү мэдэгдэл нь Б.М, Л.С нарын танай шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлтэй холбоотой болох нь харагдаж байгаа бөгөөд энэ нь баримтуудаар ч нотлогдож байна. Ийм болохоор энэ мэдэгдэл хууль ёсны эсэхээс шалтгаалж Б.М, Л.С нарын нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлд шүүхээс дүгнэлт хийх боломжийг бий болгох учир ийнхүү бие даасан шаардлага гаргаж байна.
Захиргааны байгууллага дээрх мэдэгдлийг гаргахдаа Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан Төрийн эрх бүхий албан тушаалтан өөрийн шийдвэр эс үйлдэхүйгээрээ хуульд заасан яг ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй, хэн гэдэг газар эзэмшигчийн хуульд заасан ямар хууль ёсны эрх ашгийг зөрчөөд байгаа нь тодорхойгүй байхад хууль бус үйлдлийг таслан зогсоох нөхцөл байдал үүссэн хэмээн Ц.Д миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох мэдэгдэл гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл 47.1.6-д заасны дагуу уг мэдэгдэл гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, илт хууль бус мэдэгдэл гэж үзэж байна. Мөн уг ажиллагааг явуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйл 46.1-д заасан зохих журмын дагуу явуулаагүй гэдэг нь дараах хэд хэдэн хуульд заасан үндэслэлээр нотлогдож байна гэж үзэж байна.
Тус газрын алба нь шийдвэр гаргах ажиллагаандаа хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй байгаа Ц.Д намайг татан оролцуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл 24.1, 25 дугаар зүйл 25.1-д заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн, үнэн зөв тогтоолгүй мэдэгдэл гаргасан. Энэ нь газрын албанаас 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 18/971 дугаартай "Нотлох баримт хүргүүлэх тухай" баримтыг шүүхэд ирүүлсэн баримтад Нэхэмжлэгч Л.С, Б.М нар нь Ц.Д эзэмшиж буй газраас өөр нэгж талбарын дугаартай өөр байрлалтай газартай талаарх баримт ирснээр нотлогдоно.
Гэтэл газрын алба нь уг мэдэгдлийг зохих журмын дагуу мэдэгдэх ёстой хуульд заасан шаардлагыг хангалгүй, мэдэгдлийг Ц.Д надад гардуулан өгөөгүй, гар утас цахим хэлбэрээр ч мэдэгдээгүй, баталгаат шуудангаар сонсох ажиллагаа явуулаагүй тул уг мэдэгдлийг мэдэгдсэнд тооцох эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн миний хууль ёсны эрх ашгийг хөндөж байгаа мэдэгдэл гаргаж байж надад мэдэгдэхгүй, надаас энэ талаар тайлбар авалгүй, санал, баримт гаргах боломж ч олгосонгүй, илт хууль бус мэдэгдэл гаргасанд гомдолтой байна.
Иймд илт хууль бус, хуульд заасан зохих журмын дагуу сонсох ажиллагаа явагдаагүй, иргэн Ц.Д миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад гаргасан Нийслэлийн Ч дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18/272 дугаартай "Мэдэгдэл хүргүүлэх тухай" мэдэгдлийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.
5.2. Гуравдагч этгээд Ц.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: ...Ч дүүргийн газрын албанаас 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 18971 дугаартай нотлох баримт хүргүүлэх тухай баримтыг шүүхэд ирүүлсэн. Үүний үндсэн дээр бие даасан шаардлагаа гаргаж байна. Нэхэмжлэгч тал нь нэгж талбарын 1501010500 дугаартай байна. Сүүлийн 4 оронгийн тухайд 0632 дугаартай энэ нь Ц.Д нэгж талбарын дугаараас өөр байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр маргаан бүхий газраас өөр нэгж талбарын дугаартай газар эзэмшдэг. Иргэн Ц.Д сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн баримт байдаггүй. Сүүлд сонсох ажиллагааны мэдэгдлийг авсан тухай баримтад Л гэж хүн гарын үсэг зурсан байдаг. Түүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Сонсох ажиллагааны мэдэгдэл нь хууль ёсны эсэхээс шалтгаалан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд үнэлэлт дүгнэлт өгөх боломжийг бий болгох учир бие даасан шаардлагыг гаргаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад заасны дагуу энэхүү мэдэгдлийг гаргах эрх зүйн үндэслэл байхгүй. Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу зохих журмын дагуу явуулаагүй нь хэд хэдэн хуульд заасан үндэслэлээр нотлогддог. Ч дүүргийн газар зохион байгуулалтын алба нь шийдвэр гаргах ажиллагаанд хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй Ц.Дг татан оролцуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчиж захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлын үнэн зөвийг тогтоогоогүй мэдэгдэл гаргасан. Энэ нь Ч дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн нотлох баримт хүргүүлэх тухай 18-971 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтад нэхэмжлэгч нар нь Ц.Д эзэмшүүлсэн газраас өөр нэгж талбарын дугаартай гэх хэсгээс харагддаг. Гэтэл Ч дүүргийн газрын албан нь хууль заасны дагуу мэдэгдлийг зохих журмын дагуу явуулаагүй байна. Ц.Д тайлбар гаргах боломж олгоогүй, санал аваагүйд гомдолтой байна. Иймээс хууль журмын дагуу сонсох ажиллагаа явуулаагүй, ашиг сонирхолд нь халдах хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад гаргасан Нийслэлийн Ч дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18-20-75 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулахыг Ч дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгаж өгнө үү гэв.
5.3. Хариуцагчаас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хүрээнд гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: ...Ч дүүргийн Засаг даргын 2009 оны 97 дугаар захирамжаар иргэн Р.Бд тус дүүргийн дугаар хороо Чн зусланд 700 м.кв 150******* дугаар нэгж талбар бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Дээрх нэгж талбарыг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхдээ 2009 оны 155 дугаар захирамжтай холбож алдаатай бүртгэсэн байна. Мөн иргэн А.Эод тус дүүргийн дугаар хороо Чн зусланд 150******* дугаар нэгж талбар бүхий газрыг дүүргийн Засаг даргын 2009 оны 155 дугаар захирамжаар эзэмшүүлээгүй болно. Иргэн Р.Б, Ш.Б******* нар нь 150*******,150******* дугаар нэгж талбаруудын газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Ц.Д шилжүүлэх тухай хүсэлт ирүүлсний дагуу дүүргийн Засаг даргын 20 оны А/832, 2018 оны А/328 дугаар захирамжаар тус тус шийдвэрлэсэн байна. Тус албанд 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Л.Сээс ирүүлсэн өргөдөл гомдлыг судалж 150*******, 150******* дугаар нэгж талбаруудын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай мэдэгдлийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18/272 тоот албан бичгээр иргэн Д хүргүүлснийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гарын үсэг зурж хүлээж авсан болно гэжээ.
5.4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хүрээнд гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ:
...Газар эзэмших эрх нь зөрчигдсөн Л.С, Б.М нар төрийн эрх бүхий байгууллагад газраа эзэмшихэд зөрчигдөж буй асуудлаар гомдол гаргасныг хянаад Улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 02-04-131/1662 дүгнэлтээр, Нийслэлийн мэргэжлийн хяналт газар 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 02-02/2722 тоот албан бичгээр, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 02-02/28 дугаартай албан бичгээр, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 02-01/2341 дугаартай албан бичгээр, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/79 тоот албан бичгүүдээр тус тус гомдлыг шалган шийдвэрлэхдээ Л.С, Б.М нарын эрх зөрчигдсөн, төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа байгааг тогтоож, холбогдох хуулиудыг зөрчсөн болохыг зааж шаардлага, мэдэгдэл хүргүүлж байснаас тодорхой харагдаж байна. Ч дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18/272 тоот албан бичиг нь өөрсдийн буруутай үйл ажиллагааг залруулах, зөвтгөх гэсэн үйлдэл бөгөөд өнөөдрийн байдлаар тус мэдэгдэлд дурдагдсан "...газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг...." хүчингүй болгосон, хэрэгжүүлсэн захиргааны акт гаргаагүй байна. Энэхүү мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заагдсан захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул бие даасан шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
5.5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Агаас бие даасан шаардлагатай холбоотойгоор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гуравдагч этгээд Ц.Д бие даасан шаардлага болох Ч дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18/272 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг захиргааны актын шинжийг агуулсан учраас хүчингүй болгуулах шаардлага байна. Тухайн албан бичиг нь захиргааны актын шинжийг агуулаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл захирамжилсан, гуравдагч этгээдийн эрхийг хөндсөн үр дагаврыг үүсгээгүй. Сонсох ажиллагааны тухай мэдэгдлийн дагуу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заагдсан актын шинжийг агуулсан засаг даргын захирамж холбогдох бичиг баримт гараагүй. Засаг даргын захирамж гараагүй буюу хэрэгжээгүй. Мэдэгдэл хүргүүлсэн гол шалтгаан нь Л.С, Б.М нарын эзэмшиж, ашиглаж байгаа газрын орц, гарцыг хаасан маргаанаас үүдэн удаа дараа мэргэжлийн байгууллагуудаас шалгалт явуулсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын алба олон жилийн үйл баримтыг шалган нэхэмжлэгч нарын эрх ашиг зөрчигдсөн тул энэхүү мэдэгдлийг хүргүүлсэн нь нотлох баримтаар хүргүүлсэн. Энэхүү мэдэгдэлтэй холбоотойгоор ямар нэгэн захиргааны акт гарч эрхийг нь хөндөөгүй. Маргаан бүхий газартай холбогдуулан Л.С, Б.М нартай холбогдуулан шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр хэрэг үүсээд явж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. Захиргааны акт хэрэгжээгүй юм. Мэдэгдэл нь бодитоор хүргэгдээгүй нь нотлох баримтаар тогтоогдож байх тул бие даасан шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
6. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэл түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан түүний өмгөөлөгчийн тайлбар, нэхэмжлэлийг хариуцагч нараас эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, гуравдагч этгээдийн тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхэд хамаарах үйл баримтын талаар,
7.1. Ч дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай А/186 дугаар захирамжийн хавсралтын 6 дугаарт зааснаар нэхэмжлэгч Б.Мд Ч дүүрэг, дугаар хороонд байрлах 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснээр нэгж талбарын 186 дугаарт бүртгэж 00041******* дугаар бүхий эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. /3 хх/
7.2. Ч дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай А/186 дугаар захирамжийн хавсралтын 7 дугаарт зааснаар нэхэмжлэгч Л.Сэд Ч дүүрэг, дугаар хороонд байрлах 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 5 шийдвэрлэснээр нэгж талбарын 1863******* дугаарт бүртгэж 000412787 дугаар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. /3 хх/
8. Гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхэд хамаарах үйл баримтын талаар:
8.1. Ч дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай 97 дугаар захирамжаар дүүргийн Газрын албаны техникийн зөвлөлийн 2209 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 470 иргэний газар эзэмших эрхийг баталгаажуулсны дотор хавсралтын 458 дугаарт бичигдсэнээр Алдарсайханы Эод Ч дүүрэгт, ахуйн зориулалтаар 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр, 459 дүгээрт бичигдсэнээр Раднаагийн Бд Ч дүүрэгт, ахуйн зориулалтаар 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснээр,
А.Эод Ч дүүрэг, дугаар хороонд байрлах нэгж талбарын 186 дугаар бүхий зуслангийн зориулалтаар 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 0269484 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.
8.2. 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А.Э, Ш.Б******* нарын хооронд байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ээр Ч дүүрэг дугаар хороонд байрлах 700 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр заасан байх ба уг гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, иргэний үнэмлэхүүдийн хуулбар, банкны орлогын мэдүүлэг, кадастрын зураг, Ч дүүргийн Газрын албанд гаргасан хүсэлтүүд, хүсэлтүүдийг бүртгэсэн хяналтын карт зэрэг баримтуудад үндэслэн Ч дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/700 дугаар захирамжийн хавсралтын 18 дугаарт зааснаар Ч дүүргийн дугаар хороо, Чн зусланд 658 м.кв талбай бүхий газрын газар эзэмших эрхийг А.Э Ш.Б*******т /1 хх 106 тал/ шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
8.3. 20 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Ш.Б*******, Ц.Д нарын хооронд байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ээр Улаанбаатар хот, Ч дүүрэг, дугаар хороо, Чн зусланд байрлах 658 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ байгуулсан талаарх баримтыг хүлээн авч, Ч дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/328 дугаар захирамжийн хавсралтын 11 дүгээрт зааснаар Ч дүүргийн дугаар хороо, зусланд байрлах 658 м.кв, газрын нэгж талбарын 186 дугаартай газрын газар эзэмших эрхийг Ш.Б*******аас Ц.Д /1хх 112-114/ шилжүүлэхээр шийдвэрлэснээр.
8.4. Энэ шийдвэрийн дагуу Ц.Д Ч дүүрэг, дугаар хороонд байрлах нэгж талбарын 150******* дугаар бүхий 658 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 0007945 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.
8.5. Р.Бд Ч дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай 97 дугаар захирамжаар Дүүргийн Газрын албаны техникийн зөвлөлийн 2009 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд, уг захирамжийн хавсралтад заасан нийт 470 /дөрвөн зуун дал/ иргэний газар эзэмших эрхийг баталгаажуулсны хавсралтын 459 дугаарт Ч дүүрэгт 700 м.кв талбайг ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн /2 хх 200-202 тал/.
8.6. Ч дүүргийн Засаг даргын 20 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/832 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн нэр шилжүүлэхээр хүсэлт гаргасан 65 /жаран тав/ иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхээр хавсралтын 22 дугаарт Ч дүүргийн дугаар хороонд 686 м.кв талбайг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийг Р.Б Ц.Д шилжүүлэн шийдвэрлэжээ. /2 хх 243-246 тал/
9. Нэхэмжлэгч нар нь Ч дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 97 дугаар захирамжийн А.Э, Р.Б нарт холбогдох хэсгийг, мөн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/700 дугаар захирамжийн А.Э Ш.Б*******т шилжүүлсэнтэй холбоотой хэсгийг, мөн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/328 дугаар захирамжийн Ш.Б*******аас Ц.Д шилжүүлсэнтэй холбоотой хэсгийг, мөн Засаг даргын 20 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/832 дугаар захирамжийн Р.Б Ц.Д шилжүүлсэнтэй холбоотой хэсгийг тус тус хүчингүй болгуулж, Л.С 1863******* нэгж талбарын дугаартай, Б.Мын 186 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийг сэргээлгэж, уг газруудын эзэмших эрхийн хугацааг сунгуулан эзэмшигчээр тус тус тогтоохыг Ч дүүргийн Засаг дарга, Ч дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах-аар буюу Л.С, Б.М нарын газрыг давхардуулан олгосон шийдвэрүүд нь хууль бус гэж маргаж байгааг шүүх үндэслэлгүй гэж үзэв.
10. Учир нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Нотлох баримт хүргүүлэх тухай 1/438 дугаар албан бичигт ...газрын кадастрын мэдээллийн сангийн 2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 03 дугаар 06-ны өдрийн мэдээлэлд нэгж талбарын 186, 186393199150677 дугаараар хайлт хийж үзэхэд дараах байдалтай байна. 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын 150******* /хуучин нэгж талбарын 186/ дугаар бүхий 657 м.кв талбайтай газар нь регистрийн Ж дугаартай иргэний нэр дээр бүртгэгдсэн, мөн 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн архивын мэдээлд нэгж талбарын 150******* /хуучин нэгж талбарын дугаар 1863*******/ дугаар 685 м.кв талбайтай газар нь регистрийн Х дугаартай иргэний нэр дээр бүртгэгдсэн гэснээс үзвэл уг мэдээлэлд буй Ж регистрийн дугаар нь газар эзэмшигч байсан А.Эынхтой, Х регистрийн дугаар нь газар эзэмшигч Р.Бгийнхтэй тохирч байгаа нь Ч дүүргийн Засаг даргын 2009 оны 97 дугаар захирамжаар маргаан бүхий газар дээр газар эзэмших эрх олж авсныг харуулж байна.
11. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Лавлагаа хүргүүлэх тухай 1/1516 дугаар албан бичгийг нэхэмжлэгч нартаа хаяглан хүргүүлсэн. Үүнд, Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн архивын зурган мэдээллээс нэгж талбарын 1863*******, 186 дугаараар хайлт хийж үзэхэд дараах байдлаар бүртгэгдсэн гээд, 2010 оны 05 дугаар сарын архивын зурган мэдээлэлд нэгж талбарын 1863******* дугаар бүхий 686 м.кв талбайтай газар болон нэгж талбарын 186 дугаар бүхий 658 м.кв талбайтай газрууд нь өөр иргэдийн нэр дээр анх бүртгэгдсэн байна. 2015 оны 09 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарын архивын зурган мэдээлэлд дээрх 2 газар нь нэгж талбарын 1863******* дугаар бүхий 686 м.кв талбайтай регистрийн У дугаартай иргэн дээр, нэгж талбарын 186 дугаар бүхий 658 м.кв талбайтай регистрийн У дугаартай иргэн дээр тус тус бүртгэгдэж өөрчлөгдсөн байна. 2021 оны 08 дугаар сарын зурган мэдээлэлд дээрх 2 газар нь өөр иргэдийн нэр дээр бүртгэгдэн баталгаажсан /2 хх 42 тал/... гэснээс үзэхэд маргаан бүхий газрууд өөр иргэдийн нэр дээр анх бүртгэгдсэн байсныг, 2015 онд нэхэмжлэгч нарын нэр дээр бүртгэгдсэн авч 2021 онд дахин өөрчлөгдсөнийг нотолж байна.
12. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Нотлох баримт хүргүүлэх тухай 1/915 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтад Газрын кадастрын мэдээллийн сангийн 2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн архивын мэдээллээс хайлт хийхэд дараах байдалтай байна. 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн архивын зурган мэдээлэлд нэгж талбарын 1863******* дугаартай газар нь регистрийн Х дугаар дээр, нэгж талбарын 186 дугаартай газар нь регистрийн Ж дугаартай иргэн дээр тус тус бүртгэгдсэн байна. Газрын кадастрын мэдээллийн сангийн өргөдлийн төрлөөс хайлт хийхэд нэгж талбарын 150******* дугаартай газар нь дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/700 дугаартай захирамжийг үндэслэн иргэн Ш.Б*******, Р.Б нарын нэр дээр бүртгэсэн байх бөгөөд дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/328 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг иргэн Ш.Б*******ын нэр дээр шилжүүлэн бүртгэсэн байна.
Газрын кадастрын мэдээллийн сангийн өргөдлийн төрлөөс хайлт хийхэд нэгж талбарын 150******* дугаартай газар нь дүүргийн Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 155 дугаартай захирамжийг үндэслэн Р.Баатархүүгийн нэр дээр бүртгэсэн байх ба дүүргийн Засаг даргын 20 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/832 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг иргэн Ц.Д нэр дээр шилжүүлэн бүртгэсэн байна хэмээн ирүүлснээс үзэхэд нэр бүхий гуравдагч нар нь тухайн маргаан бүхий газар дээр газар эзэмших эрхтэй байсан нь тогтоогдож байна. /3 хх 130 тал/
13. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дээрх 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Нотлох баримт хүргүүлэх тухай 1/915 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтад ...2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн архивын зурган мэдээлэлд дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/186 дугаар захирамжийг үндэслэн нэгж талбарын 186******* дугаартай газар нь иргэн Л.С (У)-ийн нэр дээр, нэгж талбарын 186******* дугаартай газар нь иргэн Б.М (У)-ын нэр дээр тус тус бүртгэгдсэн байна. 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн архивын зурган мэдээлэлд мөн дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/186 дугаар захирамжийг үндэслэн нэгж талбарын 1863******* дугаартай газар нь иргэн Л.С (У)-ийн нэр дээр, нэгж талбарын 186 дугаартай газар нь иргэн Б.М (У) нарын нэр дээр дахин бүртгэгдсэн байх бөгөөд бүртгэлийг мэргэжилтэн Ч.Пагмасүрэн хийсэн байна. 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн архивын зурган мэдээлэлд бүртгэлтэй нэгж талбарын 1863*******, 186, 186*******, 186******* дугаартай газруудын зурган мэдээллийг хавсралт 1-р хүргүүлэв. Мөн Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 134 дүгээр "Нэгж талбар дугаарлах журам" тогтоол шинэчлэгдэн батлагдсанаар нэгж талбарын 1863******* дугаар нь 150*******, нэгж талбарын 186 дугаар нь 150*******, нэгж талбарын 186******* дугаар нь 1501010500, нэгж талбарын 186******* дугаар нь 1501010501 болсон байна. Нэгж талбарын 1501010500 дугаартай газар нь иргэн Л.С нэр дээр, нэгж талбарын 1501010501 дугаартай газар нь иргэн Б.Мын нэр дээр тус тус бүртгэлтэй байна. Тус газарт 2002, 2005-2007, 2010-2019, 2021-2022 онуудын агаар болон сансрын зураг хадгалагддаг бөгөөд тухайн газруудын байршил 2011, 2013-2014, 20-2019 онуудын сансрын зургийн хил заагт хамаарч байх тул давхцуулан /3хх 131-136/ ирүүлсэн баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээдийн газрын давхцал байхгүй болохыг нотолж байна.
14. Энэ байдал нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газрын давхцал байхгүй болохыг нотолж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үгүйсгэж байна.
15. Хариуцагч Засаг дарга нь Газрын тухай хуульд заасан шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хуульд заасны дагуу олгох, шилжүүлэх тухай шийдвэр гаргах, нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үр шимийг нь дээшлүүлэх талаар хяналт тавих зэргээр Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хангуулахаар тухайлбал, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1. нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах, 20.2.2. газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах бүрэн эрхтэй, уг эрхийг хэрэгжүүлэхдээ, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3. нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4. хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 31 дүгээр зүйлийн 31.3. хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх, 38 дугаар зүйлийн 38.4. Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулах зохицуулалтыг зөв хэрэгжүүлж, гаргасан захирамжууд нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нийцсэн байна.
16. Иймээс, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1. гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших талаарх газар эзэмшигч болох гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5. бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх газар эзэмшигчийн үүргийг гуравдагч этгээдээс зөрчсөн гэж түүний газар эзэмших эрхийг дуусгавар болгох үндэслэл үүсэхгүй, нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдохгүй, хариуцагч Ч дүүргийн Засаг даргын маргаан бүхий захирамжаар гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захиргааны үйл ажиллагаа хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй байна гэж шүүх дүгнэв.
. Шүүх, маргаан бүхий Ч дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 97 дугаар захирамжийн А.Э, Р.Б нарт холбогдох хэсэг, мөн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/700 дугаар захирамжийн А.Э Ш.Б*******т шилжүүлсэнтэй холбоотой хэсэг, мөн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/328 дугаар захирамжийн Ш.Б*******аас Ц.Д шилжүүлсэнтэй холбоотой хэсэг, мөн Засаг даргын 20 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/832 дугаар захирамжийн Р.Б Ц.Д шилжүүлсэнтэй холбоотой хэсгийг тус тус хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн тул даалгах шаардлага болох Л.С 1863******* нэгж талбарын дугаартай, Б.Мын 186 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийг сэргээлгэж, уг газруудын эзэмших эрхийн хугацааг сунгуулан эзэмшигчээр тус тус тогтоохыг Ч дүүргийн Засаг дарга, Ч дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгов.
18. Нэхэмжлэгч талаас гаргасан Нийслэлийн Газар, зохион байгуулалтын албаны 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Ч дүүргийн Газар, зохион байгуулалтын албанд хүргүүлсэн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 02-06/79 дугаартай алба тоотын хуулбар /хх 1-р хавтас, 27 тал/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2013 оны 11 сарын 01-ний өдрийн Ч дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хүргүүлсэн "Орц, гарц чөлөөлөх тухай 02-02/2722 дугаар албан бичиг /хх 2-р хавтас 32 тал/, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Ч дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хүргүүлсэн "Газар эзэмшлийн тухай 02-04-131/1662 дугаар дүгнэлт /хх 2-р хавтас 33-34 тал/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 07 дугаар сарын 08- ны өдрийн Ч дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хүргүүлсэн "Газрын маргааныг шийдвэрлэх тухай 02-02/28 дугаар албан бичиг /хх 2-р хавтас, 36 тал/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 20 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Ч дүүргийн Газрын албанд Л.С, Б.М нарын өргөдлийг шалгаад хариу мэдэгдсэн албан бичиг /хх 2-р хавтас, 37 тал/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 06 дугаар сарын 27- ны өдрийн Нийслэлийн Газрын албанд хүргүүлсэн Арга хэмжээ авах тухай 02- 01/2341 дугаартай албан бичиг /хх 2-р хавтас, 39-41 тал/ зэрэг баримтууд нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүйг тэмдэглэж байна.
19. Гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагын тухайд,
19.1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно хэмээн захиргааны актын үндсэн шинжийг хуульчлан заасан ба, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны актын шинжийг агуулсан хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэдэг байна.
19.2. Ч дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18/272 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр нэгж талбарын 150*******, 150******* дугаартай эзэмшлийн газрыг Газрын тухай хуулийн 61.1-д заасан нөхцөл бий болсон тул газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдсэн нь үр дагавар үүсгэхгүй, захиргааны акт гэж үзэх боломжгүй.
19.3. Учир нь, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар газрын талаарх хууль, тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах эрх хэмжээ газрын асуудал хариуцсан алба нэгжид хуулиар олгосон байх ба, мөн хуулийн 23.4-т зааснаар Ч дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18/272 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг нь газрын харилцааны шийдвэрийн урьдач нэг хэсэг болох тул тэдгээрээс салангид байдлаар шүүхэд хянагдах захиргааны акт гэж үзэхгүй. маргаан бүхий энэ тохиолдолд гуравдагч этгээд Ц.Д бие даасан шаардлагын маргааны зүйл болох албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актад байх эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагаа гэх шинжийг агуулаагүй гэж шүүх дүгнэлээ.
19.4. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, тус хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана; гээд мөн зүйлийн 54.1.1 дэх заалтад захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус үндэслэлээр гуравдагч этгээд Ц.Д хариуцагч Ч дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
20. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу хоёр хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээдээс бие даасан шаардлагаа шийдвэрлүүлэхээр урьдчилсан төлсөн Тэмдэгтийн хураамжийн төлбөрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бол улсын тэмдэгтийн хураамжийг ...буцаан олгоно гэж зааснаар шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 23 дугаар зүйлийн 23.2, 23.4, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.5, 38 дугаар зүйлийн 38.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч дүүргийн Засаг дарга, Ч дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Б.Мын эзэмшиж байсан Ч дүүргийн дугаар хороо, ам дахь зуслангийн 186 нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхийг Ч дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/700 дугаар захирамжийн А.Э Ш.Б*******т шилжүүлсэнтэй холбоотой хэсгийг, Ч дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/228 дугаар захирамжаар иргэн Ш.Б*******аас Ц.Д олгосон хэсгийг, Л.С эзэмшиж байсан Ч дүүргийн дугаар хороо, ам дахь зуслангийн 1863******* тоот нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхийг Ч дүүргийн Засаг даргын 20 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/832 дугаар захирамжийн Р.Б Ц.Д шилжүүлсэнтэй холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Л.С 1863******* нэгж талбарын дугаартай, Б.Мын 186 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийг тус тус сэргээлгэх, уг газруудын эзэмших эрхийн хугацааг сунгуулан эзэмшигчээр тус тус тогтоохыг Ч дүүргийн Засаг дарга, Ч дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах, Ч дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 97 дугаар захирамжийн А.Э, Р.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд Ц.Д Ч дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Нийслэлийн Ч дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 05 сарын 13-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай А18/272 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж, бие даасан шаардлагатай гуравдагч этгээд Ц.Д буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН