2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/04491

 

 

 

 

 

2025 05 27 192/ШШ2025/04491

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх би,

Нэхэмжлэгч: Т***

Хариуцагч: ***

20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Миний бие**** хүсэлтээр 3,800,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлсэн. Дараа нь 5, 6 удаагийн гүйлгээгээр 51,000,000 төгрөг зээлсэн. Зээлдүүлсэн мөнгөнөөс 31,000,000 төгрөгийг буцааж төлсөн. Үлдэгдэл 20,000,000 төгрөгийг төлөхгүй хохироож байгаа тул нэхэмжлэл гаргаж байна. Анх зээл авахаар ирэх үедээ машинаа барьцаална гэж ирж байсан. Би өөрөө бизнес хийх гэж байгаа учраас мөнгө зээлэхгүй гэж хэлсэн ч дахин дахин гуйгаад байсан. Мөнгө зээлэх өөр хүн байхгүй гээд байсан учраас 5, 6 удаагийн гүйлгээгээр нийт 51,000,000 төгрөгийг зээлсэн. Үлдэгдэл 20,000,000 төгрөгийг хариуцагч ***ээс гаргуулж өгнө үү.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,000,000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 6-р сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э***холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,000,000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 6-р сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Э*** холбогдох 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,000,000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 6-р сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 128,975 төгрөгийг хариуцагчаас, 128,975 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ