2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/03947

 

 

 

 

 

2025 05 10 192/ШШ2025/03947

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх би,

Нэхэмжлэгч: ****

 

Хариуцагч: Р***

Зээлийн гэрээний үүрэгт 35,836,742 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч ***нь манай компанитай 2022 оны 8-р сарын 29-ний өдөр цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд 2024 оны 3-р сарын 17-ны өдрөөс 2024 оны 6-р сарын 30-ны өдөр хүртэл нийт 6 удаа зээл авсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 35,836,742 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 6-р сарын 5-ны өдрөөс 2026 оны 02-р сарын 5-ны өдөр хүртэл сар бүрийн 5-ны өдөр 3,981,860.22 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П**** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35,836,742 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 6-р сарын 5-ны өдрөөс 2026 оны 02-р сарын 5-ны өдөр хүртэл сар бүрийн 5-ны өдөр 3,981,860.22 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. **** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 35,836,742 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 6-р сарын 5-ны өдрөөс 2026 оны 02-р сарын 5-ны өдөр хүртэл сар бүрийн 5-ны өдөр 3,981,860.22 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 337,133.71 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 168,566.855 төгрөгийг хариуцагчаас, 168,566.855 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ