Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 150/ШШ2025/00186

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ...... аймгийн .... сумын .... баг, ..... тоотод оршин суух хаягтай, ..... овогт ...... (РД:.......) нэхэмжлэлтэй,

Хариуцагч ..... аймгийн .... сумын .... баг, ..... тоотод оршин суух хаягтай, ..... овогт ...... ..... (РД:......) холбогдох 6,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ....., хариуцагч ...... шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунбаяр нар  оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

........ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

         ..... овогтой ....... миний бие нь

 2025 оны 02 сарын 12-ны өдөр урьдын танил ....... нь надад өөрийн эзэмшлийн осолд орж мөргөлдсөн Субару Фростор маркийн 5952 СЭҮ улсын дугаартай хар өнгийн суудлын автомашиныг надад 17,000,000 төгрөгөөр тооцож худалдахаар, би уг машины төлбөрийг автомашиныг өмнөх байдалд нь өөрийн зардлаар сэргээн засварлаж дууссаны дараа т өгөхөөр харилцан тохиролцож машиныг бүтэн 1 сарын дотор .... сумын ....-баг .... сервис засварын газар өдөр шөнөгүй нухаж янзалж цаг заваа зарцуулсан бөгөөд сэлбэг хэрэгслийг уг .... сервис засварын газраар дамжуулан ..... хотоос тээвэрлүүлж авчруулан уг машиныг урд гүперээс бусдыг янзалж босгож авсан. Ингээд ..... машиныг цагаан сарын өмнө засварлаж дуусаад тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж аваад мөнгөө шилжүүлье гэж хэлэхэд мөнгөө авах гээд над руу дансаа дансаа явуулсан бөгөөд данс нь ирсний маргааш нь би мөнгөө хийх гэж байтал ..... надад би машинаа буцаагаад авъя чамд хямдхан амлачхаж ах уурлаад байна гээд тохирсноосоо буцсан. Ингээд ...... хамаатнуудтайгаа ..... ирсэн. Ирээд машинаа үзэж хараад машинаа авах гээд байхаар нь би засварын хөлс сэлбэгийн үнэ нийт 6,500,000 төгрөг болсон ядаж л энэ зардлыг өгч байж машинаа ав гэхэд мөнгө байхгүй гээд байсан. Тэгтэл ..... ар гэрийн зовлон шалтаг тоочиж манай жирэмсэн эгчийн ураг нь гэдсэндээ амьгүй болоод өмхийрсөн байна энэ машиныг унаад ..... явчхаад ирье гээд байхаар нь итгээд 2025 оны 3 сарын 12-ны өдөр машиныг өгч явуулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл машины тооцоог өгөхгүй намайг залилсан учир машиныг засаж янзалсан үйлчилгээний мөнгө болох 6,500,000 төгрөгийг гаргуулах өргөдөл гаргаж байна гэжээ.

Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “...Нэхэмжлэгч ....... нэхэмжлэлийн шаардлага болох  6,500,000 төгрөгийг багасгаж 5,860,000 төгрөгийг 14 хоногийн дотор төлөхөөр тохиролцож..., хариуцагч миний бие ..... овогтой ...... нь энэ эвлэрлийн гэрээг хүлээн зөвшөөрч байна...” гэх эвлэрлийн гэрээг бичгээр шүүхэд гаргаж өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

........ нь ....... 6,500,000 тухай нэхэмжлэлийг шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож нэхэмжлэгч ...... нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,500,000 төгрөгийн зарим хэсэг болох 640,000 төгрөгөөс татгалзаж үлдсэн төлбөр 5,860,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч ......  төлөхийг хүлээн зөвшөөрч уг 5,860,000 төгрөгийг 14 хоногийн хугацаанд төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.

Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн ба энэ талаар талууд бичгээр тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (хх-ийн 26 дугаар хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна.” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч ......, хариуцагч ...... нарын эвлэрсэн  нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх  үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “...Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана...”гэж зааснаар ...... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч ........ улсын тэмдэгтийн хураамжид 59475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ....... олгож улсын тэмдэгтийн хураамжийг хуваан хариуцуулсан болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ...... 6,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг багасган 5,860,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч ......  хүлээн зөвшөөрч уг 5,860,000 төгрөгийг 14 хоногийн хугацаанд төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар ....... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч ...... улсын тэмдэгтийн хураамжид 59,475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...........олгосугай.      

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.САРАНТУЯА