Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 305/ШШ2025/00354

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ********* мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгч *********/цахимаар/, гэрч *********, ********* нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр нар тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ********* сумын ********* багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие *********-нд ********* суманд төрсөн. Манай гэр бүлийнхэн намайг ********* гэж дууддаг байсан. Миний бие ********* сумын ********* багт малчнаар ажиллаж байгаад нэгдэл тарах үеэс өнөөдрийг хүртэл маллаж байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний 1990-2000 оныг хүртэл А дансны лавлагаан дээр миний нэр зөрүүтэй гарсан учраас Нийгмийн даатгалын хэлтсээс миний тэтгэвэрийн хүсэлтийг буцааж, шүүхээр А дансны нэрний зөрчлийг тогтоолгож ир гэсэн гэв.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 255 дугаартай архивын лавлагаа, уг лавлагаа хавсралт

- Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллогын баримт

- Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2018 оны тооллогын баримт

- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 496 дугаар архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт ********* 1999-2000, 2017 оны малын А данс

- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 208 дугаар архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт ********* 1990-2000, 2014-2017 оны малын А данс

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

- Гэрч *********, ********* нарын мэдүүлэг

- Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 15/383 дугаартай албан бичиг, төрөгсдийг бүртгэх анкет, ХААТР-1/А/ маягт, иргэний үнэмлэх авах өргөдөл

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ********* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заажээ.

Ийнхүү тодорхойлох нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

3. Нэхэмжлэгч ********* нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ********* сумын ********* багт мал маллаж байсан байдал нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдов. Үүнд:

Үүнд:

- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 496 дугаартай тус аймгийн ********* сумын ********* багийн малчин, өрхийн тэргүүлэгч ********* мал маллаж байсан хугацаа 1999-2000, 2017 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,

- Нэхэмжлэгч ********* 1999-2000, 2017 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.

- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 208 дугаар дугаартай тус аймгийн ********* сумын ********* багийн малчин, өрхийн тэргүүлэгч ********* мал маллаж байсан хугацаа 1990-2000, 2014-2017 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,

- Нэхэмжлэгч ********* 1990-2000, 2014-2017 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 255 дугаартай БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1987 оны 02 сарын 19-ний өдрийн 18 дугаар зарлигаар ********* сумын харъяат ********* алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнасугай. ********* хүүхдүүдэд: ******** ********** төрсөн, ******** ********** төрсөн, ********** ********-нд төрсөн, ******* ***********-нд төрсөн, ******** **********-нд төрсөн, ********* *********-нд төрсөн, ********** ********-нд төрсөн, ********* *********-нд төрсөн гэж бүртгэгдсэн архивын лавлагаа,

Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 15/383 дугаартай ********* нь иргэний улсын бүртгэлд овог нэр өөрчилсөн бүртгэл бүртгэгдээгүй байгаа болно гэх албан бичиг,

- ХААТР-1/А/ БНМАУ-ын хүн амын регистрийн картын анкет 117-рт ********* өдөр төрсөн, *********, Бадрал нэгдэлд ямаачин,

- ХААТР-1/А/ иргэний үнэмлэх авах өргөдөл 8-рт *********-ны өдөр төрсөн, *********

Гэрч ********* ...Манай бүл. Ах дүүсийн хүүхдүүд. Бага байхад нь ********* гээд дууддаг байсан. Бид 2 адилхан нэртэй. Гуулинд ус сувагт ажиллаж байсан. Оныг нь сайн мэдэхгүй байна. Ойролцоогоор 1980 хэдэн онд байх. Тэрийг нь сайн мэдэхгүй байна. Гуулингийн тариалалт хийгдэж байх үед байх гэх мэдүүлэг,

Гэрч ********* Би энэ айлын бэр болоод 36 жил болж байна. Энэ хүнийг бага залууд нь ********* гэж дуудддаг байсан. Жижигхэн болохоор дандаа ********* гэсээр байгаад ер нь ********* нэрээр нь бараг дууддаггүй байсан. Уг нь ********* гэдэг. Гуулингийн ус сувагт ажиллаж байсан. Сайн мэдэхгүй байна. 1990 онд энэ айлын бэр болж очиж байсан. Тэрнээс хойш ажиллаж байсан. Тэр хугацаанд. Тэрийг нь сайн мэдэхгүй байна. 1, 2, 3 жил байх. Цөөхөн жил ажиллаад мал дээр гарсан 1991, 1992 оны үед байх гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Дээрх бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг хооронд нь харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас үнэлж, дүгнэлт хийхэд нэхэмжлэгч ********* нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багт мал маллаж малчнаар ажиллаж байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэдийгээр Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 208 дугаартай архивын лавлагаанд ********* 1990-1993, 1995-2000 онуудын малын А дансанд ********* нэрээр бүртгэгдсэн боловч нэхэмжлэгчийн дууддаг нэр буюу ********* нэрээр бүртгэгдсэн нь Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 255 дугаартай архивын лавлагаа, Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 15/383 дугаартай албан бичиг, ХААТР-1/А/ БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР-1/А/ иргэний үнэмлэх авах өргөдөл, гэрч *********, ********* нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүхээс нэхэмжлэгч ********* малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон нь тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ********* 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн ********* сумын ********* багт мал маллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА