Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 305/ШШ2025/00367

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ********* газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ********* холбогдох

Хоршоо хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 5,120,842/таван сая нэг зуун хорин мянга найман зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ********* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус аймгийн ********* газарт ирүүлсэн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 44 дугаартай албан бичигт Говь-Алтай аймгийн ********* сумын *********н багийн иргэн ********* нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хоршоог хөгжүүлэх сангаас 7,000,000 (долоон сая) төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлийг үхрийн фермийн зорилгоор аваад 5,000,000 (таван сая) төгрөг хүү 120,842 (нэг зуун хорин мянга найман зуун дөчин хоёр) төгрөг нийт 5,120,842 (таван сая нэг зуун хорин мянга найман зуун дөчин хоёр) төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээл төлж дуусах хугацаа 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дууссан байна. Иймд тус сумын Хоршоог хөгжүүлэх сангийн төрийн сан банк дахь ********* тоот дансанд 5,120,842 (таван сая нэг зуун хорин мянга найман зуун дөчин хоёр) төгрөгийг төлүүлж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлжээ. Говь-Аптай аймгийн ********* сумын Засаг дарга *********, ********* нарын хооронд 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ байгуулагджээ. Хариуцагч ********* нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зээлийг төлж барагдуулах хуваарьтай байсан болов ч одоог хүртэл зээлээ төлж барагдуулаагүй байна. Зээлийн гэрээний дагуу хариуцагч ********* нь 7,000,000 (долоон сая) төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлийг үхрийн фермийн зориулалтаар авчээ. Гэвч зээлдэгч иргэн ********* нь зээлийн үлдэгдэл 5,120,842 төгрөгийг төлөөгүй байна. Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгө нь орон нутгийн хөгжлийн сангаас олгогддог, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоход зориулан зарцуулагддаг. Зээлдэгч зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэнд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл юм. Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дуусах ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй, 222.7 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2, 2.3, дахь хэсэгт тус тус зааснаар ********* нь үндсэн зээлийн үлдэгдэл 5,120,842 (таван сая нэг зуун хорин мянга найман зуун дөчин хоёр) төгрөгийг гаргуулж ********* сумын хоршоо хөгжүүлэх санд олгуулах хууль зүйн үндэслэлтэй байна. ********* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт ********* төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж зааснаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2-д Бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжпэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно гэсний дагуу прокурор нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт ********* төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно. гэж зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжпэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ. Дээрх хууль тогтоомжид зааснаар иргэн ********* нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж төр, нийтийн ашиг сонирхолд 5,120,842 (таван сая нэг зуун хорин мянга найман зуун дөчин хоёр) төгрөгийн хохирол учруулсан гэж үзэхээр байх тул хохирол гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Иргэн ********* нь хоршоо хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 5,120,842 (таван сая нэг зуун хорин мянга найман зуун дөчин хоёр) төгрөгийг гаргуулж, Говь-Алтай аймгийн ********* сумын сумын Хоршоог хөгжүүлэх сангийн төрийн сан банк дахь ********* тоот дансанд төлүүлж өгнө үү. ********* нэхэмжпэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч*********тайлбарын агуулга: миний бие ********* зээл авсан үнэн болно. Үлдэгдэл зээлээ өөрийн боломжоор хувааж төлөх болно. Зээлийн үлдэгдэл 5,120,842 төгрөг. 2025 оны 07 дугаар сард 2,000,000 төгрөг, 2025 оны 11 сард 3,120,842 төгрөгийг төлөхөөр харгалзан үзнэ үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ********* нь нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ********* газрын хоршоо хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 5,120,842/таван сая нэг зуун хорин мянга найман зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул Говь-Алтай аймгийн ********* газрын нэхэмжлэлтэй *********холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт төсвийн байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр зохицуулжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу Говь-Алтай аймгийн ********* газрын ********* холбогдуулан гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт ...Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна... гэж хуульчилжээ.

Иймээс нэхэмжлэлийн үнийн дүн 5,120,842 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 96,883 төгрөгийн тал хувь 48,441.5 төгрөгийг хариуцагч ********* гаргуулж, улсын орлого болгох нь дээрх зохицуулалттай нийцнэ гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********* нь нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ********* газрын хоршоо хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 5,120,842/таван сая нэг зуун хорин мянга найман зуун дөчин хоёр/ төгрөгийг 2025 оны 07 дугаар сард 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 3,120,842 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн ********* газар нь ********* холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн үнийн дүн 5,120,842 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 96,883 төгрөгийн тал хувь 48,441.5 төгрөгийг хариуцагч Р.Баттөмөрөөс гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА